Хүүхдийг номонд дуртай болгох арга

Америкийн “www.wikihow.com” сайт номонд дуртай болох аргаас нийтэлжээ.
Алхам №1
Та хүүхдээ номонд дуртай болгомоор байна уу. Тэгвэл та хүүхдээ багаас нь номонд дуртай болгож, дасгах хэрэгтэй. 1-3 настай байхад нь та ном уншиж өгч, номын үнэ цэнийн талаар ойлгуулвал таны хүүхэд насан туршдаа номонд хайртай болж, нөхөрлөх болно.
Алхам №2
Хүүхдийнхээ анхаарлыг сарниулахгүйн тулд та номоо уншиж өгөхөөсөө өмнө хүүхдээ дуртай тоглоомоор нь тоглуул. Энэ арга таны хүүхдийн анхаарлыг сарниулахгүй.
Алхам №3
Хамгийн гол нь та хүүхдийн нас болон сэтгэхүйд зориулсан номыг сонго.
Алхам №4
Номын хавтас хүүхдийн анхаарлыг татахуйц зурагтай байх ёстой.
Алхам №5
Дараа нь та номоо дэлгэж, түүнд ойлгомжтой хамгийн гол нь дэс дараалалтай уншиж өгөөрэй.
Алхам №6
Дэс дарааллаа сайтар баримталж чадсанаар таны хүүхэд номын хорхойтон болох болно. Тиймээс та нэг удаа туршилт явуулаарай. Номоо уншиж байхдаа хураах эсвэл өөр хүнд номоо өгөөрэй. Энэ үеэр таны хүүхэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх болно. Ихэнх хүүхдүүд уйлдаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ