Хан-Уулын цэцэрлэгүүд бүрэн камертай болжээ

img

 

Хан-Уул дүүрэгт 2014 оноос эхлэн “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийн гадна, дотор талд нийтдээ 273 ширхэг камер суурилуулсан байна. Дүүргийн зүгээс хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж, сурч хүмүүжих нөхцөлийг хангаж анги бүрт суурилуулж,  эцэг эхчүүдийн талархалыг хүлээгээд байна. Ирэх оноос эцэг, эхчүүд интернетийн сүлжээнд холбогдсон компьютер болон ухаалаг утаснаасаа хүүхдийнхээ ангид суурилуулсан камерийг хянах бүрэн боломжтой болох юм. Мөн дүүргийн хэмжээнд хувийн өмчийн 95 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүүргийн Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд бүх цэцэрлэгийг камертай байлгах заалт оруулахаар төлөвлөж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
bolj bna . odoo ulsiin huviin bugded kamer suuriluulah heregtei. huuhduudee l hamgaalj bna shuu dee
2015-12-11
Зочин:
Bagsh nart l joohon hetsuu baihdaa bainga jyanaltand tegj hudulluu ene ter geed
2015-12-10
Зочин:
Nyalh huuhduudiin yaslid l bugded ni tavij ogoh hetegtei shuu tedniig yaaj hargis zodsoniig haraa bizde mash zuv
2015-12-10
Geriin avgai nar:
Ajilgui balai avgai nar udurjin camera shirtej hevtcheed oroi irj shalchiganaad hutsaad surjigneed bdag muu tal bas bii shte
2015-12-10
Иргэн:
Сайхан мэдээ бна. Хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд өсч хүмүүжих ёстой.
2015-12-10