Онгоцны хар хайрцагийг тайлж эхэлжээ

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Туркийн “F 16” онгоцны дайралтад өртөж, сүйрсэн Оросын “Су 24” онгоцны хар хайрцагийг манай улсын шинжээчид тайлахаар болсон” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч В.Путин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар хар хайцагийн бичлэгийг тайлахад гадаадын шинжээчдийн туслалцаа авах сонирхолтой байгаа юм.
Энэ талаар Песков “Бид хэд хэдэн орон руу хүсэлтээ илгээж, ослын шалтгааныг тодруулах ажилд туслалцаа гуйсан. Одоогоор бид ямар нэгэн улсаас “зөвшөөрлөө” гэх хариу хүлээн аваагүй байна. Тиймээс хугацаа алдахгүйн тулд Оросын шинжээчдийн баг хар хайрцагийг тайлахаар болсон” гэсэн байна.
“TASS” агентлаг “Хэзээ олон нийт ослын үеийн мэдээллийг хүлээн авах бол” хэмээн асуухад Песков “Би энэ талаар сайн мэдэхгүй байна. “Су 24” онгоцтой холбоотой мэдээллийг Кремлээс бус Батлан хамгаалах яамнаас лавласан нь дээр” гэж хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ