Өсвөрийн тамирчдад зориулсан олон улсын бэлтгэлийн талбай нээлтээ хийлээ

img

 

БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод өнөөдөр Өвөрмонголын хөлбөмбөгийн өвлийн бэлтгэлийн баазын нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооны урилгаар МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, "ДМЮ" клүбийн ерөнхийлөгч Б.Батзаяа нар оролцов. Ингэснээр Монголын шигшээ багийн болоод нас насны клүбийн тамирчид тус газар бэлтгэл сургуулилт хийх боломжтой болж байгаа юм. “Газрын диваажин” гэгддэг тус арал дээр хөлбөмбөгийн зургаан талбай, тамирчдын хотхон ашиглалтад орсон бөгөөд өдгөө Бразилын алдарт "Флуминенсе", ОХУ-ын "Чита", Монголын "ДМЮ", БНХАУ-ын өнцөг булан бүрээс ирсэн өсвөрийн хөлбөмбөгчид бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ