Гацууртын ордоор “гангарч” улстөржихөө болиосой

“Ноён” уулыг төрийн хамгаалалтад авах тухай зарим иргэн, УИХ-ын гишvvд санал гарснаар Гацууртын ордтой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцvvлэхийг хойшлуулсан. Уг нь эдийн засгийн хямралаас гарах ганц арга нь хөрөнгө оруулагчдыг эх орондоо татах, уул уурхайг ашиглах хэмээн хэдэн жил ярьсан. Тэгвэл өдгөө Монгол Улсын эдийн засгийн хямарчихсан энэ vед уул уурхай тэр дундаа алтыг эргэлтэд оруулж яагаад болохгvй гэж. Гэхдээ мэдээж зөв замаар шийдвэрлэх нь төрийн ордонд суугаа “томчуудын” шийдэх хэрэг.
Учир нь Гацууртын ордын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэлгvй, хойшлуулснаас болж гар аргаар алт олборлогчид стратегийн орд хэмээгддэг Гацууртад ёстой л ноён сууж, дураараа аашлан, эцэст нь дөрвөн халуун амь шороонд дарагдан vгvй болсон. Тvvгээр ч зогсохгvй нийслэлд орон нутгийнхан нь ирж эсэргvvцлээ илэрхийллээ, бөө нар бөөллөө гэх зэргээр эсэргvvцээд байсан. Гэтэл өдгөө Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зvvнхараа тосгоныхон ёстой л vгээ барж, vсээ зулгааж байгаа тухай хэвлэлvvдээр цацах болсон. Учир нь мандалчууд эзэнгvй байгаа “Ноён” уулыг өөр бусад аймаг, сумаас ашиг хонжоо хайн ирсэн “айлчин, гийчдийн” хөлд дарагдан, хууль хяналтынхан ч дийлэхээ болиод байгаа сурагтай. Арга ч vгvй биз. Энэхvv стратегийн ордыг аль нэг аж ахуйн нэгжид эзэмшvvлчихвэл ядаж л авсныхаа хэрээр орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, ажлын байраар хангах, аймаг, сумынх нь төсөв сэргэх, уулыг нь хөндсөн учраас нөхөн сэргээлт хийх зэргээр “араа даан” ажилдаа эзэн болох байсан.
Гэтэл аль өнгөрсөн есдvгээр сард Уул уурхайн сайд Р.Жигжид Мандал суманд ажиллаад Засгийн гарын хуралдаанд танилцуулахдаа “Орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад санал хvргvvлсээр байна. Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зvйн байдлаас шалтгаалан компани vйл ажиллагаагаа явуулж чадахгvй байгаагаас хууль бусаар олборлох нөхцөл vvсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгvй байгаа юм. Иймд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгvй шаардлагатай” гэсэн байдаг.
Тийм л атал ёстой л “алтан дээр суусан гуйлгачин” гэж хэлvvлдэг байсан шигээ улстөржилт, утгагvй шашинлаг байдал зэргээрээ далайлган шийдвэр гаргагчид нь өнөөг хvртэл Гацууртын ордыг тойрон “хий эргэж”, гар аргаар алт олборлогчид нь өөрсдийгөө башийлгасаар байна.
Гацууртын орд нь vндсэн орд бөгөөд “Бороогоулд”-ын ордоос 45 км орчим, “Ноён” уулын бэлд байдаг. Дээд шороон ордыг нь 1992 оноос хойш ашиглаад дуусчихсан. Олборлолт явуулахаар хvлээгдэж буй талбайн 70 хувь нь эвдрэлд орсон гэнэ. Өмнө нь олборлолт хийж байхдаа газрыг нь эвдсэн, шороон орд олборлож байхдаа уулын горхийг нь доош оруулсан гэдгийг албаныхан хэлж байсан. Уг нь одоо олборлох гэж байгаа компани хоёр нуур vvсгэж, уулын горхийг нь сэргээгээд нуурийг нь тойруулан урсгаж, эвдэгдсэн талбайн 6.7 га газрыг нөхөн сэргээж, аялал, жуулчлал хөгжих аятайхан орчин бvрдvvлнэ гэсэн төлөвлөөд байгаа гэнэ. Энэ бол орон нутаг болон ашигласан газраа нөхөн сэргээхэд хамгийн ашигтай хувилбар гэдгийг нь харуулж буй юм. Тvvнчлэн тус ордын баталгаатай алтны нөөц 50 тонн. Тодорхой нөхцөлд ашигтай байх нөөц нь 26 тонн. Хоёр хэсэг ордод нийт 76 тонн алтны нөөц байна гэсэн vг. Vvнийг 9-10 жилийн хугацаанд ашиглаж, жилд таван тонн орчим алт олборлох боломжтой. Vvнийг мэргэжлийнхэн гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцоолдог. Мөн татвар хураамжаар 50 тэрбум төгрөг төлнө гэдэг. Гэхдээ төр хэдий хэмжээний хувийг эзэмшихээс дээрх олон тэрбум төгрөгийн тоо нааш, цааш болно юм билээ. Салбар яамныхан нь эдийн засгийн байдал хvнд байгаа vед энэ ордыг хурдан эргэлтэд оруулах нь зvйтэй гэж vздэг. Улсын төсөв бvрдэхгvй байна, эдийн засаг элгээрээ хэвтчихлээ, өр зээлэнд баригдлаа гэх зэргээр шуурч буй энэ vед уг нь гадаад валютын хэмжээгээ өсгөх боломж нээлттэй байсан. Учир нь Монголбанк тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай ярилцаад урьдчилсан хэлэлцээр хийгээд алтыг нь эрдэнэсийн сандаа бvртгэж авснаар эдийн засагт эерэг нөлөө vзvvлэх юм. Харамсалтай нь өнөөдрөөрөө амьдарч, ирээдvйг хараагvйнхээ горыг амсан өдгөө ашиг өгөх ёстой ордоо аминчхан vзэлтэй хvмvvсээр талхалуулж, хvний аминд хvргээд байна.
Ирэх оны сонгуулиар ялалт байгуулахын төлөө өнөөдөр улстөржихийн оронд улсдаа хэрэгтэй, эдийн засгаа сэхээчих энэ ордын асуудлыг ахин нэг бодож vзэн, эргэлтэд оруулахгvй бол ашиг харах байтугай нөхөн сэргээлт ч vгvй, баахан хоосон нvхтэй vлдэж мэдэхээр байгааг анхаараасай.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ