“Галанд суусан” Монгол

img

 
“Галзууруулагч” хэмээх модон жил сүүлээ сүрхий шарваж байх шиг байна. Жилийнхээ онцлогоос болоод  ч тэрүү монголчууд маань сүүлийн үед багагүй галзуурах боллоо. Дээрээс нь хонь жилд Монгол Улс “галд суусан” гэдэг нь тун тодорхой харагдаж эхлээд байна. Энэ талаар зурхайч нар хэлж ярьсангүй, анхааруулсангүй. Уг нь мэдэж л байсан байлгүй дээ. Чухам ямар учиртай хэлээгүйг хэн мэдлээ. Уг нь галд суусан хүн галын сан тавиулж, гал голомтоо ариун байлгах ёстой юм. Үүнийг зарим нэг хүн мэдэж байсан ч байж магадгүй. Учир нь зарим нэг хүн өөрөөрөө галын сан тавихаа шахсан.  Хувцсаа шатааж сан тавих тухай ч яриа гарав. Сүүлдээ сонгуулын хар машин шатааж, галын сан тавьж байна.


Хамгийн түрүүнд “Эрдэнэс Тавантолгой”  Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, галын сан тавьсан.  Тэрбээр "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээх “уншлага” уншиж, өөрийгөө шатаан, “галын сан” тавьсан.  Мань хүн ажлаас халагдах болсон 200 гаруй хүний өмнөөс ийн өөрийгөө шатаан “галын сан” тавьж, багаггүй уншлага уншсан ч үр дүнд түлэгдээд л хоцорсон. Гэхдээ мань хүн Солонгос явж, арьс энэ тэрээ нөхүүлэх юм билээ. Зардал мөнгийг нь даах “сүсэгтэн” олон байгаа юм уу даа, янз нь.


Түүний дараа О.Майцэцэг гэдэг хувцас үйлдвэрлэдэг компанийн захирал нөхөр баахан өмд, цамц шатааж, “галын сан” тавина гэж дөвчигнөж байгаад больсон. Бодвол галын сан тавихгүйгээр хувцас нь сайн зарагдах уншлага уншаад, болчихсон юм байлгүй дээ. Дээрээс нь мань хүний “галзуурал” жаахан багассан ч байж болох. “Галзууруулагч” хонин жил шувтрах дөхөж байна даа, уг нь.


Харин өчигдрөөс МАН-ынхан сонгуулийн хар машиныг шатааж, “галын сан” тавилаа. Ийн шатаах болсон шалтгаан нь сонгуулийн хуулийг өөрчлөх. Цаашлаад шударга сонгууль явуулахад чиглэсэн “сан тавилт” юм байх аа. Нөхдүүдийн хэлээд байгаагаар бол одоо УИХ-д сууж байгаа бүх гишүүд хар машинтай “хуйвалдаж”, санал завшиж гарч ирсэн бололтой юм. Тэгээд луйвардаж гарч ирсэн учраас нийтээрээ бага зэрэг бузартсан ч байж болох талтай юмдаг уу даа. Түүнийг нь ариусгахаар сонгуулын санал тоолдог хар машиныг шатааж, зан үйл үйлдээд байгаа юм биш үү.


Түүнээс биш  дундад зууны үед буруу номтныг шатааж, цээрлүүлдэг байсантай адил сонгуулын хар машиныг шийтгэнэ гэж баймааргүй юм. Өнөөх нь буруугаа хүлээгээд дараагийн сонгуулиар МАН-ын талд санал тоолж өгнө гэж баймааргүй юм даа.  Ямар ч байсан манайхан шатааж болох бүхнийг л шатааж байна. Өөрийгөө, сонгуулийн машин гээд л. “Галзууруулагч” хэмээх хонин жилд гал суучихаар арга ч байж уу. Энэ мэтээр шатаасаар байгаад дараа жил “үнсэнд суучих” вий дээ, бурхан минь.
 
Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
odoo yay gehev dee unendee huls muutaihan ajiliig hiiheesee iluu hulgailj heden jil bolloo olsnooroo 2 idsengui hooson arai l honosongui harin arhinii munguur hezee ch tasarsangui haa saigui bh buudluudad zavhairch yavsaar neg medsen nas maani ch taliij .odoo unendee yun ter tur ulsiin ajil hereg anhaarah manatai ...bidniig iim bolgohiig hussen ezed ni zorisondoo hurleee niiteree tsus oirtson lugaa bid hediig odoo heden heseg tas tatan hayhad yadah yumgui bolj dee gehdee bidniig horloj eh ornoosoo urvasan heden darga nar uursdiinhuu ue udmiig bidentei hamt bulshilj bna daaa huurhii
2015-12-12
kkkkk:
odoo yay gehev dee unendee huls muutaihan ajiliig hiiheesee iluu hulgailj heden jil bolloo olsnooroo 2 idsengui hooson arai l honosongui harin arhinii munguur hezee ch tasarsangui haa saigui bh buudluudad zavhairch yavsaar neg medsen nas maani ch taliij .odoo unendee yun ter tur ulsiin ajil hereg anhaarah manatai ...bidniig iim bolgohiig hussen ezed ni zorisondoo hurleee niiteree tsus oirtson lugaa bid hediig odoo heden heseg tas tatan hayhad yadah yumgui bolj dee gehdee bidniig horloj eh ornoosoo urvasan heden darga nar uursdiinhuu ue udmiig bidentei hamt bulshilj bna daaa huurhii
2015-12-12