Бибер гэрлэхэд бэлэн

Дуучин Жастин Бибер инстаграмаас зургийг нь харсан бүсгүйдээ дурлажээ. Бибер түүнтэй ганц ч удаа уулзаагүй бөгөөд зөвхөн зургийг нь хараад дурлаж, түүний тухай мэдээлэл олохыг менежерээсээ гуйсан байна. Оросын супермодель Ирина Шейктэй тун адилхан бүсгүйг Синди Кемберли гэдэг аж.
Бибер инстаграмдаа “Хонгор минь чи хаана байна. Үнэнийг хэлэхэд, би чамд дурлачихлаа. Уулзмаар байна. Хэрвээ чи зурганаасаа хөөрхөн байвал чамтай гэрлэх болно. Энэ үнэн шүү. Би чамтай гэрлэхэд бэлэн. Чи бэлэн үү” гэж бичсэн байна. Синди өнгөрсөн сард Биберийн “No Sense” дууг дуулж буй бичлэгээ байршуулж байжээ. Бибер бичлэгийг үзснийхээ дараа “Чи миний фэн бололтой. Асуудал алга” гэсэн байна.
Синди өөрийг нь хайж буйг мэдээд өчигдөр инстаграмдаа “Би зурагнаасаа илүү хөөрхөн” хэмээн хариу бичжээ. Тэрбээр 2013 оны нэгдүгээр сард инстаграм хаяг нээсэн бөгөөд саяхныг хүртэл түүнийг 14 мянган хүн дагадаг байжээ. Харин Биберийн ачаар түүний дагагчийн тоо 250 мянгад хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ