Олон суваг дамжуулах компаниудыг ШӨХТГ-т шалгуулна

Монгол Улсад болон нийслэлд үйлчилгээ явуулдаг телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын үйлчилгээний асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт хүсэлт иржээ.
Энэхүү хүсэлтийг Баянгол дүүргийн 18 хорооны иргэн А.Бүрэнбаатар гаргасан аж. Тэрбээр дараах асуудлуудыг шалгаж, тодруулж өгөхийг ШӨХТГ-аас хүссэн байна.
1. Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүд нь тусгай зөвшөөрөлтэй бүхий л ТВ-ийн эфирийг хэрэглэгчдэд хүргэх үүрэгтэй. Ийм үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэрэглэгчдээс сар бүр тогтмол хураамж авдаг. Зарим нь улсаас ч татаас авдаг.
Гэтэл хэрэглэгчээсээ хураамж авч байх ёстой газар контент нийлүүлэгчдээс төрөл бүрийн хураамж авч байгаа байдал нь шударга явдал мөн үү?
Тухайлбал:
A. ХХЗХ-ны тусгай зөвшөөрөл бүхий ТВ нь олон суваг дамжуулах компанид холболтын хураамж гэж тодорхой мөнгө төлдөг.
B. Сар бүр шөрмөсний түрээс гэж тогтмол мөнгө төлдөг (Нэг тв дунджаар хамгийн их хэрэглэгчтэй 6-8 байгууллагад энэ мөнгийг төлдөг)
C. Хэрэглэгч ухрааж үзэх үйлчилгээнд холбуулахын тулд ТВ нь олон суваг дамжуулах компанид тоног төхөөрөмжний мөнгө төлдөг
D. Улс орон даяар тоон системрүү шилжсэн. ТВ-үүд тоон системд шилжихдээ HD формат уруу мөн хамтдаа шилжсэн. Гэтэл олон суваг дамжуулах компанид HD форматаар холбуулахын тулд тоног төхөөрөмжийн мөнгө гэж тэдэнд төлдөг болоод байгаа.
E. ТВ хэддүгээр суваг дээр байршихаас хамаарч мөнгө төлдөг.
2. Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүд нь гадаадын ТВ-үүдийн эфирийг Монгол улсад нэвтрүүлэхийн тулд тэдэнд зохих төлбөр төлдөг ч Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ТВ-үүдээс олон төрлийн төлбөр авдаг нь ойлгомжгүй байна. Ингэх эрх тэдэнд бий юу? Дээрх үйлчилгээний мөнгийг тэднээс авдаг эсэх нь мөн л тодорхойгүй.
3. Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүдэд гадны ТВ-ийн эфирийг гаргах эрхийг хаанаас хэн өгдөг нь тодорхойгүй байна.
4. Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүд нь дотроо промо суваг, шууд дамжуулалтын сувагтай байдаг. Эдгээр сувагт ХХЗХ-оос зөвшөөрөл өгсөн эсэх нь тодорхойгүй. Өөр дээрээ ийм сувагтай байх эсэх тухай дүрэм, журам байдаг эсэх.
5. Манай улсад өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ТВ-үүдийн эфирийг таслах зогсоох эрх нь зөвшөөрөл өгсөн Монгол Улсын Засгийн газар буюу ХХЗХ-д байх ёстой байх. Гэтэл Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүд нь хэрэглэгчийг сарын төлбөрөө төлөөгүйн төлөө эдгээр ТВ-үүдийн эфирийг тасладаг нь ямар нэгэн хууль, журамд байдаг асуудал уу. Эсвэл эдгээр компаниудад зөвшөөрөл өгөх, таслах зогсоох эрх нь байдаг юм уу?
6. Орон сууцны хэргэлэгчид Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүдээс үл хамаарч өргөн нэвтрүүлгийн, дотоодын ТВ-үүдээ үзэхийн тулд антенн зоох, эсвэл өөр эх үүсвэртэй болох гэсэн сонголттой тулгарч байна.
7. Гэр холоолол, орон сууцанд амьдарч байгаагаас үл хамаарч хэрэглэгч дотоодын ТВ-ийн эфирийг үздэг байх ёстой.
8. Хэрэглэгч шинэ орон сууцанд орсон тохиолдолд ямарч сонголтгүй аль нэг олон суваг дамжуулах компанийг санал болгодог нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл мөн үү?
9. Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зарим ААН-үүд нь хэрэглэгчдэд дотрох суваг нь ялгаатай HDB, SDB-н аль нэгийг санал болгодог.Аль нэгийг нь сонгосон тохиолдолд хэрэглэгч зөрүү мөнгө төлдөг.
10. Хэрэглэгчид видео сангаас хүссэн контентоо төлбөртэй үзэх үйлчилгээ байдаг нь сайшаалтай ч төлбөр төлөөд үзэж буй контентийн өмнө реклам явж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү. Хэрэглэгчид реклам үзэх гэж төлбөр төлсөн хэрэг үү. Аливаа улсад бизнесийн үйл ажиллага эрхэлж байгаа ААН-үүдэд орц гарцын систем гэж байх ёстой. Гэтэл Монгол Улсад телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүд нь хоёр талаасаа санхүүждэг хамгийн эрсдэлгүй монопол байгууллага болоод байна гэж иргэн би үзэж энэхүү хүсэлтийг хүргүүлж байна" гэжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ