МАН Л.Эрхэмбаяртай шүүхдэнэ

img

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд анх тараасан "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх гүтгэлгийн мэдээлэлтэй нь холбогдуулан шүүхэд өгөхөөр болсноо мэдэгдлээ.

 

Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "МАН орон сууцны зээлийг зогсоодог нам биш. Эдийн засаг хямарсан, ард иргэдийн амьдрал доройтсон үед аль болохоор зээлийн хүүг бууруулах шаардлагыг эрх баригчдад удаа дараа тавьж ирсэн. Өнгөрсөн оноос эхлэн манай намын бүлгээс ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 12-14 хувь хүртэл бууруулах боломжийг эрх баригчдад сануулж, шаардлага тавьсаар ирсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан 2016 онд төрөөс баримтлах мөнгөний бодлого дээр зээлийн хүүг бууруулах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд санаачлан оруулж Монголбанкинд үүрэг болгосон. Үүнээс өмнө МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ "4000" айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Энэ нь яваандаа "40 мянган айлын орон сууц", "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр болон өргөжсөн. МАН ард иргэдээ орон сууцжуулах, бага хүүтэй зээлд хамруулах бодлого баримталж байсан. Сү.Батболдын Засгийн газрын үед орон сууцны ипотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй анх эхлүүлж байсан. Энэхүү зээлийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед найман хувь болгосон" гэж онцлов.

 

Үүний дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат дээрх асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг танилцууллаа. Уг мэдэгдэлд

 

"Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх нэгхэн хоногийн дараа үнэнд няцаагдсан цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээж эхэлсэн.

 

Иргэн А.Базарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан “8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэнд халдсан байна” гэх агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сар 9-ний өдөр Их суудлаар хуралдан хэлэлцэж барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэсэн шийдвэр гаргажээ.

 

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг: 

 

1. Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн;

2. Банк, санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн;

3. МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн санаатай үйлдэл гэж дүгнэж байна.

 

Монгол Ардын нам нь орон сууцны зээлийн 6 хувийн хүүг санаачлан эхлүүлж байсан ба иргэдээ урт хугацаанд бага хүүтэй зээлийн хөтөлбөрт хамруулж, орон сууцаар хангах бодлогыг санаачлагч, дэмжин хэрэгжүүлэгч байж ирснийг Монголын ард түмэн мэднэ.

 

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн тараасан гүтгэлгээ твиттер хуудсаараа дамжуулан “андуурал болсон байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд түүнийг МАН-аас нэн даруй уучлал эрж, залруулга гаргахыг шаардаж байна.

 

Эдийн засгийг хямрааж, ард иргэдийн амьдрал, бизнес, санхүүгийн орчныг самарсан хариуцлагыг өөрсдөөсөө займчуулах гэсэн бусармаг санаархлаа олон нийтийг төөрөгдүүлэх, турхирах, бусдын нэр төрд халдах замаар хийж буй Л.Эрхэмбаярын хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүх, хуулийн байгууллагад  хандах болсноо мэдэгдье" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hh:
ene erhembayar saihan erguu gar bnaaa
2015-12-14
Kkkk:
Tahia ondog hoeriig ylgahgvi hvn yagaad yls tord orood irdeg bn as
2015-12-13
Ard tvmen:
Zow AN nam iim balai hvmvvseer dvvrsen bhroo ylsiig hezeech awch ywj chadahgvi oorsdoo bayajaad ard tvmeng ydyyryylj elgeer n molhvvlj bn
2015-12-13
Зочин:
yaruu nairagch n surjin surjin yarih uma, bolor tsomd baigaa ch umshig, buh tailbarlaad baigaa ch um shig
2015-12-13
Зочин:
Чааваасдаа. МАН ингэж доройтжээ
2015-12-13
Зочин:
ЦААДАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСНЭЭ ОЙЛГОХ ЮМ БОЛОВУУ ДАА. ТАХИА МАЛЛАГЧ ШҮҮ ДЭЭ. ЗАЙЛУУЛ
2015-12-12
Долгор:
Эрхэмбаяр тэгж хэлсэн бол өөрөө уучлалт гуйгаад сонгино хайрханаас архангай руу явсан дээр шүү.
2015-12-12
ЭРХЭМБАЯРАА ЧИ МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛ:
ТАХИА АНХДАГЧУУ ӨНДӨГ АНХДАГЧУУ ГЭДГИЙГ БОДООД ТАХИАНУУД ДУНДАА АМЬДАР. БИТГИЙ МОНГОЛ ТӨРИЙГ ГУТАА. ОНООС ӨМНӨ ТАХИАНУУД РУУГАА ЗАЙЛСАН БАЙГААРАЙ.
2015-12-12
bolioo:
ta nar huuhnuud shig hereldehee bolioo tsaana chin ard tumen yadarch tuildaj bgaa
2015-12-12
gggg:
erkhembayar businessee ch zev avch yavdaggui hun AN aa duusgah bailgui dee
2015-12-12
Зочин:
МАН яавч тэгэх учиргүй АН-ын генсег түр орлогч мал л учраа мэдэхгүй мал загнаж байгаа нь тэрээ._Ер нь АН-д Улс төрийн бодлого гэж алгаа. Хамгийн хогийн муу юм сэдэхдээ харин толгой нь ажилдаг юм шигээвТэр нь худалч хулгайч зангууд ньл илрээд байгаа нь илт харагдаад байна МАН-ын нөхдүүд зөв замыг чинь заагаад байна шүү дээ.
2015-12-11
Батэрдэнэ:
МАН-ын тайлбарыг сонсохоор зам дээр нүх ухаад, ухсан нүхэнд нь машин унасаны дараа би унагаагүй энэ машин өөрөө давхиад орчихсон гээд байгаатай адил байна. Монголын шүүх иймэрхүү тайлбарт итгэхээр тийм тэнэг юм уу? Энэ мангарууд итгүүлнэ гээд итгэчихсэн тэнэгүүд үү?
2015-12-11
Zochin:
Ardchilsan nam yavurgui ajil xidege bolix xeregtei shudargar ursuld mongolin ard tumener bitgi togol
2015-12-11
мөндөө:
Цусан дахь уламжлал гэж салшгүй эд байх юм аа. Монголын 30 мянгаас доошгүй иргэдийг хүйс тэмтэрсэн энэ нам харгис чанараа гээхгүй юм аа
2015-12-11
Зочин:
АН БАЯРЦОГТ МАН МӨНХБАТ МАНАН ИЛ ГАРЛАА ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫГ НЭГДЭЛ БОЛ МАНАН ЮМ
2015-12-11
irgen:
MAH songuuli ehleh dohohoor heruul dandaa hiih yum ta nariin hiij chadaaguig AN hiigeed bna naad Ulaanbaatar bolon oron nutgiin zam. gereltuuleg yamar bolsniig ta nar harj bna uu goy bolson bgaa bizdee oorsdoi yuch hiigeegui bj bitgii dongosoid baitsgaa .AN namiin ner hundiig ta nar unagaah gej uhen hatan zutgej bgaag ard tumen harj bna.Songuuliig masin bolon garaar zereg tooloh hregtei tegehguu bol MAN garaar toolohdoo luiwarddag shuu dee
2015-12-11
Уншигч:
МАН сөрөг хүчин болсноосоо хойш энэ улсад, энэ ард түмэнд хэрэгтэй юм нэг ч дуугарсангүй, хийсэнгүй. Ингэж шүүхдлээ гээд МАН ч ашиг хонжоо олохгүй, харин АН олонхийг нь бүрдүүлж буй засаг л ажлаа хийх боломж нь улам л багасна. 3 жил ингэж ажилласан, ирэх онд ч мэдээж үргэлжилнэ. Үр дүнд нь Монгол орны нэр төр олон улсыг түвшинд буурсаар, засаг төрийн нэр хүнд дотооддоо ч мөхсөөр, ард түмэн туйлдсаар...
2015-12-11
Уншигч:
Хийх ажлаа мэдэхээ байсан сөрөг хүчин, шүүхдээд л, шүүхдээд л байхаас. Тэр тоолонд АН нь ч ажлаа алдаж, уйлагнаж гоншигоносон засаг төртэй болцгоов оо, хөөрхий...
2015-12-11
Зочин:
8 zeel zogsoh uguig 1-rt bankuud medehgui Harin heregjuuleh huselgui bj bolno tegbel heregjuuleh sonirholtoi bankaar mun hugjliin bankaar ipotikiin gazaraar ali hiih sonirholtoi taldtai hamtaraad ybah estoi 8 zeeliig zasgiin gazar zogsooh bolohoos banknd ymarch hamaagui zuil
2015-12-11
Зочин:
Ardchilsan nam archaagaa aldaj bna yltan abilgaching saidad ner debshuuleed henegch ugui namiin dotood asuudal bidend hamaagui geed tur barij bg nam ni suuj bh yum Tegbel mongoliin Ard tumenii erh ashigt hamgiin ih hamaatai 2-namiin erh ashig Ard tumenii erh ashigaas deeguur bj Ard tumeniig Abilgach yltanaar turiin tomilgoo hiij doromjloh erh bhgui shuu?
2015-12-11
Зочин:
Zub mungu bolson oron suuts borlogdohgui bg zogsoj bg zeeliig zugeerch zogsoohgui MAN-ruu chihej bg n luibar shuu
2015-12-11