Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Төрийн ордны Их танхимд

09.00 цагт Нийслэл анх удаа ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ санамсаргүй байдлаар сонгогдсон нийслэлийн 400 иргэнд танилцуулж, тэдний саналыг тусган, эрэмбэлэх “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга болно. Утас: 91040607, 88781218

 

ГХЯ-ны Номин танхимд

09.00 цагт НИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байгаа нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлт болно. Нээлтэд НИТХ-ын дарга Д.Баттулга оролцоно.

 

Төрийн ордны Г танхимд

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хотын бүтээн байгуулалт, төсөв, иргэдийн оролцооны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 91040607, 88781218

 

Тусгаар тогтнолын ордны 7 давхарт

10.00 цагт МАН-ын ээлжит 3-р бага хурал  хуралдана. Утас: 77444186

Хүүхдийн номын ордонд

12.00 цагт Хүүхдийн зохиолч, зураачдын тайлан цэнгүүн болно. Энэ үеэр хүүхдийн номын зураач, зохиолчид 2014-2015 онд хийж бүтээснээ тайлагнана. Үүнд 40 орчим уран бүтээлчдийн үзэсгэлэн тавигдах бөгөөд жүжигчид болон сурагчид бүтээлүүдийг нь амилуулан тоглолт хийх юм. Утас: 99615538

 

МҮЭСТО-нд

15.30 цагт МАХН-аас "Ардчилал,Хүний эрх-2015" сэдвийн хүрээнд гишүүн элсүүлэх арга хэмжээг  зохион байгуулах гэж байна. Энэ үеэр МАХН-д 200 орчим гишүүд шинээр гишүүнээр элсч, гишүүнчлэлээ сэргээнэ. Арга хэмжээнд МАХН-ын удирдах бүрэлдэхүүн, УИХ, Засгийн газрын гишүүд оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ