Задлан шинжилгээний хариу гарчээ
2015-12-12

“Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өнгөрөгч сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээний хариу түүний дагзны яс хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж гарсан байна.

 

Талийгаачийг урьдчилсан байдлаар харвалтын улмаас нас барсан гэж дүгнээд байсан юм. Дагзны яс хугарах гэмтэл нь савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс үүсдэг гэж мэргэжлийн эмч хэлсэн. Хэргийн учрыг тодруулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоо цагдаагийнхан түүний нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
ummanibadmihum:
er ni neg buu olood bainga avch yavjaahgui bol nuguu daram reketchid ni yachih ch yum bilee
2015-12-12