Тэнгэр ямар байх вэ

img

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2015 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  


13-14-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 15-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Дархадын хотгороор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ