Газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

Баянхонгор аймагт газар хөдлөлт болсон тухай мэдээлсэн. Газар хөдлөлтийн улмаас Баянговь, Баянлиг суманд учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн баг ажиллаж байгаа аж.
Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т /Ө-44095/00//, У-100024/00/// энэ сарын 10-ны өдрийн 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн чичирхийлэл Баянговь, Богд, Баянхонгор сумын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн, Баянговь. Баянлиг суманд бага хэмжээний хохирол учирчээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ