Дэлбэрэлтээр 15 хүн амиа алдав

Пакистаны Парачинар хотоос холгүй байрших Каррам мужид өчигдөр 18.00 цагийн орчимд дэлбэрэлт болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлбэрэлтийн үеэр 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ. Цагдаагийнхан халдагчийг барихаар хяналтын камер шүүж эхэлжээ.
Халдлагын захиалагч тодорхойгүй байгаа ч олон нийт дээрх халдлагыг шийтүүд үйлдсэн хэмээн сэрдэж байна. Харин тус улсын удирдлагууд энэхүү халдлагыг талибанчууд үйлдсэн хэмээн мэдэгджээ.
Каррам муж нь Афганистан, Пакистаны хилийн заагт оршдог. Нэг хэсэг талибанчуудын хяналтад байсан юм. Өнөөдрийг хүртэл талибанчууд хоёр улсын хил дээр байнгын алан хядах ажиллагаа зохион байгуулдаг билээ. Мөн тус хотноо үндэсний цөөнх гэгддэг шийтүүд олноороо амьдардаг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ