Долоохон сар Ч.Сайханбилэгийг харъя даа, яршиг

img

Сvvлийн өдрvvдэд улстөр бужигнаантай, улаанбаатарчууд орон сууцны найман хувийн хvv өсч магадгvй гэсэн айдастай, улс орны амьдрал ер нь л барзгар байна. УИХ дахь МАН-ын гишvvд Сонгуулийн хуулиар бойкотлон хуралдаа суухаа болив. Тvvгээр ч зогсохгvй сонгуулийн саналын хуудас тоологч “Хар машин”-аар сор залчихлаа. Засгийн газар ч хөдөлгөөнд орох нь тодорхой болов. Ер нь чухам “Есөн шид нь бvрдэх” гээч нь болж байна. Улстөр хийгээд улс орны амьдрал иймэрхvv бужигнаантай vед УИХ-ын гишvvн Ж.Батзандантай уулзаж vvсээд байгаа нөхцөл байдлын талаар хөөрөлдлөө.


-Хоёулаа ярилцлагаа сvvлийн өдрvvдэд улаан­баатар­­чуудыг айдаст автуулаад байгаа орон сууцны зээл­ийн хvv өсч магадгvй гэсэн болгоомжлолоос эхэлье. Vндсэн хуулийн цэцийн дvгнэлт энэ шийдвэрт нөлөөлөх боломжтой юу?


-Хамгийн гол нь асуудлыг өргөн утгаар нь харах хэрэгтэй. Vндсэн хуулийн цэцийн ганц шийдвэрээс болоод ипотекийн зээл зогссон гэдэг бол худлаа. Урьд нь болоод, яваад байсан зvйл Vндсэн хуулийн цэцийн шийдвэр гарангуут зогссон гэдэг бол 100 хувь vнэн биш. Ер нь энэ бол арилжааны банкуудын нөхцөл байдал тун базаахгvй байгаагийн л нэг илэрхийлэл. Монголын банк, санхvvгийн салбарт ойрын хугацаанд томоохон реформ хийхгvй бол гуравхан том банкин дээр төвлөрсөн Монголын банк, санхvvгийн салбар дампуурахад тун ойрхон байгаа. Дахин хэлье Монголын банк, санхvvгийн салбар нийтээрээ дампуурахад тун ойрхон байгаа шvv. Чанаргvй зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн. УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрвээ Vндсэн хуулийн цэц хvлээж авсан бол нөхцөл байдал арай дээрдэх байсан. Ипотекийн зах зээл арай тэлэх байсныг хэлж байна. Газар эдийн засгийн эргэлтэд арай тvлхvv орох бололцоо, боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь Vндсэн хуулийн цэц бvхнийг хуучнаар нь байлгая, Vл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авдаг тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагагvй, хуучнаараа л дороо эргэлдээд байя, шинэ зам бидэнд хэрэггvй, газрыг илvvтэй эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагагvй гэдэг шийдвэрийг л гаргачихсан. Vvнийх нь төлөө Vндсэн хуулийн цэцийг бас 100 хувь буруутгах боломжгvй. Яагаад гэхээр өнөөдрийн Vндсэн хуулийн тогтолцоо маань л ийм юм. Өнөөдрийн Vндсэн хууль маань олон талаараа согогтой, гажигтай, дутагдалтай. Нийгмийн харилцаа хөгжлөөсөө хоцрогдсон шинжтэй байгааг хэн хvнгvй л мэдэж байгаа. Тэгэхээр Vндсэн хуулийн цэц бол Vндсэн хуулийнхаа хvрээнд л шийдвэрээ гаргасан. Vvний төлөө улстөрийн намууд, улстөрчид бие биенээ буруутгаад байх шаардлага байхгvй. Улс орноо хөгжлийн шинэ тvвшинд гаргая гэж хvсч байгаа л бол эдийн засаг, улстөр, нийгмийн суурь өөрчлөлтийг давын өмнө хийх шаардлагатай. Гол нь vvнийг л ойлгох, хvлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид суурь реформ, суурь шинэчлэлээ хийхгvй бол тулга тойрсон хэрvvл маргаанаасаа хэзээ ч ангижирч чадахгvй. Дэлхийтэй хөл нийлvvлэн хөгжиж чадахгvй гэдгээ бас ойлгох ёстой.


-Сvvлийн vед УИХ-аас томилогддог, Vндсэн хуулийн цэц болон бусад газрууд УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн эсрэг ажиллах нь их болоод байх шиг. Бараг л УИХ-аас илvv эрх мэдэлтэй болчихоод байна уу vгvй юу. Та энд ямар тайлбар хийх вэ?



-Өнөөх л Vндсэн хуультай холбоотой гажуудал явж байгаа нь тэр. Монгол Улс 1992 оны Vндсэн хуулиар шvvх засаглалаа хоёр хуваачихсан. Нэг хэсгийг нь Vндсэн хуулийн цэцэд нөгөө хэсгийг нь Дээд шvvхэд өгчихсөн. Шvvх нь хоёр толгойтой гэсэн vг л дээ. Ингээд зогсохгvй Гvйцэтгэх засаглалаа ч хоёр хуваачихсан. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчид нөгөө хэсэг нь Ерөнхий сайдад очсон байх жишээтэй. Гvйцэтгэх засаглал нь бас л хоёр толгойтой. Уг нь бол засаглалын онолоор, төрийн эрх мэдэл хуваарилах онолоор засаглалын гурван толгой л байдаг. Хууль тогтоох, шvvх, гvйцэтгэх гэсэн гурван нэгдмэл толгой байх ёстой юм. Харамсалтай нь манайд гурав биш таван толгой байна. Бvр цаашилбал хууль хяналтын байгууллагуудыг дотор нь задалбал зургаа, долоон толгой бий болсон. Ийм олон толгойтой улс хөгжсөн тvvх байхгvй. Ер нь Монголын улстөр бол онолгvй, суурьгvй, бие биенээ гацаадаг, чөдөрлөдөг, зогсоодог л улстөр. Хуулиараа төрийн байгууллагууд бие биенээ дэмжиж ажиллах vvрэгтэй. Тэгвэл өнөөдөр Монголын төрийн бvх байгууллага бие биенээ гацаадаг, чөдөрлөдөг, зогсоодог ийм л функц рvv орсон. Байгууллагын амбиц төрийн амбицаас давж гарсан. Хувь хvмvvсийн амбиц засаглалын амбицаас дээгvvр тавигддаг болсон. Энэ бол том аюул бөгөөд манай улстөрийн систем, төрийн систем бvрэн дампуурсаны тод томруун илэрхийлэл юм.


-Таны хувьд энэ бvх тvгжээ, гацаа, чөдрийн эх сурвалж болчихоод байгаа Vндсэн хуульд өөрчлөлт оруулахын төлөө байгаа нь мэдээж. Харин юунаас эхлэх ёстой бол?



-Vндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах зайлшгvй шаардлага байгаа гэдгийг эрдэмтэн мэргэд, судлаачид, манай жирийн иргэд ч хэлж, ярьж, шаардаж, өдөр бvр хэлж байна. Харамсалтай нь МАН эсэргvvцэж байна. Мэдээж МАН дотор эрvvл саруул ухаантай хvн цөөнгvй байгаа нь тодорхой. Тэр хvмvvс тун удахгvй ойлгох байх.



-Энэ парламент анх байгуулагдахдаа л Vндсэн хууль зөрчсөн. Ийм зөрчилтэй УИХ Vндсэн хуулийг өөрчлөх хууль эрхзvйн болон ёс зvйн чадамжтай гэж та бодож байна уу?



-Би санал нийлэхгvй байна. УИХ-ын 76 гишvvн олонхи нь ард тvмнээс сонгогдсон. Ард тvмний сонголтоор гарч ирсэн УИХ-ын гишvvдийг, тэдний сонголтоор байгуулагдсан УИХ-ыг чадамжгvй гэж хэлэх нь зохимжгvй. Vндсэн хуулийг өөрчлөх хоёр арга байгаа. Нэгдvгээрт УИХ-ын гишvvдийн дөрөвний гурвын саналаар өөрчилж болно. Хоёрдугаарт Ард нийтийн санал асуулгаар өөрчилдөг. Миний бие Ард нийтийн санал асуулгаар Vндсэн хуулийг өөрчлөхийн төлөө байгаа. Энэ улс орныг шавар шавхай, намаг балчигаас нь одоо л гаргахгvй бол дороо хий эргэсээр байгаад дэлхийн хөгжлөөс хоцорч гvйцлээ. 26 жилийн өмнө сонгосон бидний зам, бидний тогтолцоо, бидний систем завхрал, гажуудалд ороод таг зогсчихлоо. Vндсэндээ зэвэрч гvйцлээ. Одоо нийгэм маань өөрөө системийнхээ золиос болж байна. Системээ vе vе сайжруулах ёстой юм. Системийнхээ эрэг боолтыг vе vе чангаруулж, анализ хийж байх ёстой. Одоо тэр цаг нь болчихоод байна.



-Та Ард нийтийн санал асуулгаар Vндсэн хуульд өөрчлөлт оруулах талд байгаа гэлээ. Гэтэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж бас л баахан маргалдаж, цаг алдах байх даа?


-Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх асуудлаар УИХ дээр хэлэлцvvлэг өрнөж байгаа. Удахгvй шинэчлэгдэнэ. Монголчууд төлөөллийн ардчиллыг 1990 онд сонгосон. Одоо шууд ардчиллыг, иргэний ардчиллыг Монголд бий болгох цаг нь болсон. Парламентын тvвшинд, орон нутгийн удирдлагын тvвшинд шийдэж чадахгvй байгаа олон асуудлыг иргэний ардчилал, шууд ардчиллын зарчмаар шийдэх бvрэн бололцоотой гэж харж байгаа. Тийм учраас Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг орчин vеийн хэлбэрээр нь батлан гаргаж, төлөөллийн ардчиллын дутуу, сул талыг иргэний ардчиллаар нөхөх, гvйцээх бололцоо, боломж байгаа.



-УИХ дахь хамгийн олон суудалтай АН, МАН Сонгуулийн хууль дээр маргалдаж, хоёр тийшээ хараад суучихлаа. Таныхаар ойрын vед учраа ололцох найдлага харагдана уу?



-Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж сонгууль болгоны өмнө ярьдгаа одоо болих хэрэгтэй. Харин улстөрийн намуудын хуулиа өөрчлөх ёстой. Vндсэн хуулиа өөрчлөх ёстой. Улстөрийн намууд өөрсдөө зоригтой өөрчлөгдөх ёстой. Эхлээд өөрсдийгөө өөрчилж байж дараа нь улс орноо өөрчлөх учиртай. Сонгуулийн хуулийг өөрчлөөд юу ч өөрчлөгддөггvй, дээрдэггvй гэдгийг бид хангалттай харлаа шvv дээ. Сонгуулийн хуулийн өөрчлөлт ард иргэдэд биш улстөрчдөд, ялангуяа эрх барьж байгаа намуудад ашигтай хэлбэрээр хийгддэг байсан. Манай Сонгуулийн хууль бол муу хууль биш. Зvгээр ганц нэг өөрчлөлт хийх зайлшгvй шаардлагатай асуудал бий. Тухайлбал намын жагсаалтыг байхгvй болгохоос эхлээд. Гэхдээ харамсалтай нь одоо Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа байхгvй. Уг нь энэ хуулийг МАН 45 суудалтай байхдаа баталсан. Одоо 26 суудалтай болчихоод зайлшгvй өөрчлөх ёстой гээд vхэлдээд явж байгааг би vнэхээр ойлгохгvй байна. Дөрөвхөн жил болоод л Сонгуулийн хуулийг өөрчлөөд байвал Монголын улстөр улам л хурдан бvрэн дампуурна. Зарим нэгэн өөрчлөлт оруулж болно. Гэхдээ яаж гэдэг дээрээ улстөрийн намууд зөвшилцөлд хvрэх ёстой юм. Харамсалтай нь одоогоор зөвшилцөл алга.



-Одоо хvртэл та бид хоёрыг яриад сууж байхад төрийн ордны өмнө жагсаал, цуглаан болж л байна. Ер нь сvvлийн хэдхэн хоногт улстөрийн нөхцөл байдал огцом муудлаа. Vvнээс даруйхан гарах арга нь зөвшилцөл vv?



-МАН асуудлыг дандаа эсрэг талаас нь тавиад байна. Тэд нар vнэндээ дандаа ордны наймаалцал хийж байна. Хувийн эрх ашгаа нэгдvгээрт тавьдаг. Тvvнээс биш улс орныг өөрчилье, хөгжvvлье гэсэн хvсэл тэдэнд байдаг эсэхэд би эргэлздэг. Тэд зvгээр л баруун, солгойгvй наймаа хийдэг.



-Ирэх жилийн есөн сараас Монголд хууль эрхзvйн цоо шинэ орчин бvрэлдэх нь тодорхой болж байна. Сая батлан гаргасан Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийг та сvрхий эсэргvvцэж “Ганцхан жилийн настай хууль баталлаа” гэж байсан. Гэтэл Хууль зvйн сайд Д.Дорлигжав “Эдгээр хуулийг баталснаар Монгол Улсад хууль эрхзvйн хувьсгал хийлээ” гэж ярьсан. Та хоёр хоёулаа л хуульч. Хэний тань vгэнд итгэх вэ?



-Шинэ Эрvvгийн хуульд авууштай хэд хэдэн сайн тал бий. Тухайлбал авлига, албан тушаалын гэмт хэргийг маш тодорхой хуульчилж өгсөн. Сэтгvvлчийг Эрvvгийн хуулиар шийтгэдэг байсныг Зөрчлийн хуулиар шийтгэхээр болсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлvvлэх чиглэлд томоохон дэвшил гарсан гээд тоочоод байвал олон сайн зvйл байгаа. Бас ярьвал маш олон сул тал байгаа. Тэр сул талууд нь одоогийн Vндсэн хуультай зөрчилдсөн олон заалт орсноор тайлбарлагдана. Одоогийн Vндсэн хуулиар Монгол Улсын иргэн нийгмийн статусаасаа vл хамаарч хууль шvvхийн өмнө тэгш байх эрхтэй. Харамсалтай нь сая баталсан Эрvvгийн шинэ хуулиар баян хvн бага ял авдаг, ядуу хvн их ял авдаг болохоор л хууль гарсан. Ялын шинэ төрлvvд бий болсон. Тухайлбал Зорчих эрхийг хязгаарлах буюу Гэрийн хориог Монголын нөхцөлд хөдөө орон нутагт хэрэгжvvлэх ямар ч боломжгvй. Зөвхөн энэ ялыг хэрэгжvvлж эхлэхийн тулд дор хаяж 100-150 сая ам.доллар шаардлагатай. Одоогоор эдийн засгийн ийм боломж, чадавхи Монголд байхгvй. Ингээд яриад байвал маш олон сул талтай хууль баталсан. Ганц цагаатгах зvйл нь аливаа хөгжил дэвшил өөрөө зvгээр гvйгээд ирлэггvй. Зөрчлийн дундаас хөгжил, дэвшил бий болдог. Хуучин шинийн мөргөлдөөний дундаас шинэ сайн зvйл бий болдог. Социалист хэв маягийн хуучин Эрvvгийн хуулийг цааш нь нэлээн хол тvлхэж чадсан нь шинэ Эрvvгийн хуулийн гол онцлог гэж хэлнэ.



-Энэ хуулийг дагалдаад шинээр Мөрдөх алба байгуулах зэргээр хууль зvйн салбар улам л нvсэр, том болох шинжтэй юм билээ?



-Тэр нь гайгvй. Өнөөдөр Монгол Улсад ажиллаж байгаа Мөрдөн байцаах газар чинь л Мөрдөх алба шvv дээ. Шинээр Мөрдөх алба байгуулж, шинэ зохион байгуулалт хийх шаардлагагvй. Харин байгаа бvтцээ улам боловсронгуй болгох, хөгжvvлэх, соён гэгээрvvлэх л шаардлага байгаа. Монгол Улсад АТГ, цагдаагийн байгууллага, Эрvvгийн цагдаа нь байна. Шинэчлэл гэдэг бол хуучнаа бvгдийг нь устгана гэсэн vг биш. Харин хуучнаа сайжруулах, сайн улалжлалаа цааш нь хөгжvvлээд авч явах, илvv шинэ элементvvдээр, орчин vеийн шийдлvvдээр баяжуулна гэсэн л vг шvv дээ. Тvvнээс биш хуучнаа бvгдийг устгана гэсэн vг огтхон ч биш.



-Шийдлийн Засгийн газрын нэг жилийн ой саяхан болсон. Та ер нь энэ Засгийн газрын нэг жилийн ажлаас хамгийн гол ололтыг нь юу гэж харж байна?
 


-Шийдлийн Засгийн газрын хийж амжуулсан хамгийн том бодлогын шинэчлэл бол улсын төсөв, хөрөнгө оруулалт, сангийн бодлогыг нэгтгэж чадсан явдал юм. Энэ бол бодлогын том шинэчлэл мөн. Өмнө нь Монгол Улсын хөрөнгө санхvv дөрөв, таван салаа замаар хараа хяналтгvй урсдаг байсныг Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар ч гэсэн зогсоож чадлаа. Тvvнчлэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сул талыг хэлэхгvй бол болохгvй. Энэ Засгийн газар зарим тохиолдолд хэт дураараа дургиж байгаа. Тухайлбал Дубайн гэрээ. УИХ-аас асуулгvй, иргэд олон тvмэнд мэдэгдэлгvйгээр Монгол Улсад ихээхэн хохиролтой гэрээнд дур мэдэн гарын vсэг зурсан нь Ч.Сайханбилэгийн хамгийн том алдаа, магадгvй хожмын асар муу уршигтай байхыг vгvйсгэхгvй. Энэ алдаагаа залруулах ёстой. Нөгөө талаар их vлбэгэр, шийдэмгий бус, цаг нөхцөөсөн байдлаар ажиллаж байна. Ингээд яриад байвал олон юм ярьж болно. Би Н.Алтанхуягийг хамгийн их шvvмжилж, Засгийн газрыг нь ч унагалцсан. Одоо долоохон сар Ч.Сайханбилэгийг харъя даа, яршиг.

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kun:
Ulsyn ikh khurlyn khariyaany Undsen khuuliin tsets gej baikhgui shuu dee. Eniigee ch medekhgui baij undsen khuuliig muulakh uls turch, yariltslaga avch bui setguulch 2 ch dee ...
2015-12-14
irgen:
SAIHANBILEGIIG ARD TUMNII AMIDARLIIG ULAM DOROITUULAHIIG NI DHIAD HAGAS JIL HULEEH YUM UU ???. BUU DEMIIR . UTER TURGEN ZAILUUL !!!!
2015-12-14
Зочин:
Чи тийм шударга юм бол тэгээд муу ажиллаж байгаа сайханбилэгийн зг- ыг унгаагаач дээ.6- н сар ард тумнээ хоосрохыг харах гээ юу
2015-12-14