Негредо Барселонад очихоос татгалзжээ

Каталоны "Спорт" хэвлэлийн мэдээлснээр Альваро Негредо ирэх өвөл Барселонад тоглох саналаас татгалзсан байна. Барсагийн спорт хариуцсан захирал Роберт Фернандес Валенсиа клүбийн довтлогчтой биечлэн уулзаж, 6 сар зээлэх нөхцөлтэйгээр түүнд санал тавьсан ч дзэрх хариуг авсан гэнэ. Дасгалжуулагч Луйс Энрике ирэх өвөл Месси, Неймар, Суарес нарын сэлгээнээс тоглох туршлагатай довтлогч хайж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ