Саналыг гараар давхар тоолох шаардлагаасаа ухрахгүй

img

 

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан систем буюу санал тооллогын хар машинтай холбоотой асуудлаар СЕХ-ны мэдээллийг сонсов. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв. Бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Манай бүлгээс хар машины иж бүрдэлтэй нь танилцах шаардлагыг СЕХ-нд тавьсан ч иж бүрдэл дутуу байна. Өөрөөр хэлбэл, хар машины уураг тархи, удирддаг чиглүүлдэг программ, эх кодтой нь танилцах шаардлага тавилаа. Гэвч энэ машины эх код, программ нь АНУ-ын "Dominion Voting Systems" компанийн өмч учраас танилцуулах боломжгүй гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн. Биднийг одоо байгаа хар машинтай л танилцах боломжтой, бусад зүйлтэй танилцуулахгүй гэж хэллээ. Хүнээр ярих юм бол толгойгүй биетэй танилцаад яах билээ, санал тооллогын энэ машины удирддаг толгой нь хамтдаа байж л иж бүрдэл болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуулийн санал тооллогын машины программ АНУ-ын нэг компанийн өмч байгаа нь ажил хариуцсан албан тушаалтны мэдээллээр тодорхой болж байна. Монгол бол бүрэн эрхт тусгаар улс. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл аль нэг компанийн өмчөөр ямар төр байгуулахаа шийдэж байгаа нь харамсалтай байна гэлээ.

 

Мөн энэ асуудалтай холбогдуулж МАН-ын бүлгийн гишүүд хар машины тооллогыг гараар давхар тоолох талаар СЕХ ямар байр суурь баримталж байгааг нь тодруулсан байна. Энэ асуултад СЕХ-ны удирдлагууд "Бид 2012 оноос хойш сонгуулийн санал хураалтыг хар машинаас гадна гараар давхар тоолох саналыг байнга тавьж байсан" гэжээ. Өөрөөр хэлбэл, санал хураалтын хяналтын тооллогыг гараар хийж хар машины эргэлзээг тайлах шаардлагатай гэж СЕХ-ны удирдлагууд үзэж байгаа аж. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "Сонгуулийг зохион байгуулдаг байгууллага нь ийм байр суурьтай байхад бид саналын дүнг хар машинаас гадна гараар давхар тоолох, хяналтын тооллого хийх шаардлагаасаа ухрахгүй. Ард түмний эргэлзээг тайлах ёстой. Хэрвээ сонгуулийн хуулиа энэ ондоо багтаж ойлголцол, зөвшилцлөөр батлахаас эрх баригчид татгалзаж байгаа бол МАН-ын бүлэг энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдэж байна" гэсэн юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН мангартаж өгөх юмаа, одоо байгаа хууль тогтоомж чинь МАН УИХ-д олонх 45 суудалтай байхдаа баталсан тул өөрчлөх шантааж хийх хэрэггүй , Өөр бас нэг жишээ Цэдэнбал даргыг МАН хэлмэгдүүлчихээд өөрсдөө төр засгийг удирдаж байхдаа цагаатгаагүй мартсан мөртлөө бас шоу хийж сая нэг юм АН олонх байгаа тулдаа цагаатгалаа шүү дээ. МАН эрх барьж байсан бол хэзээ ч цагаатгахгүй байсан юм.
2015-12-15
Zochin:
Ta nart ard tumen ali hediinee itgehee bolichihson shuu dee, yum oilgodoggui nuur am shigee tsarailsan, heruul hiij eder engereesen harahaar oi gutmaar baikh yum,ene 4 jil ta nar ard tumend heregtei yamar ajil hiiv dee,eglee bosood zarga
2015-12-15
Зочин:
АН гараар тоолохгүй хар машин баталгаатай гээд зүтгээд байгаа нь сэжигтэй байна. Тийм биш бол павхар гараар тоолъё л гэхэд болохгүй юм байхгүй шүү дээ
2015-12-15
Zochin:
Uneheer iluu ajil hoik baihiin. Amerik yu geed l Mongold zoriulaad hudlaa tooldog mashin uildverlehev dee. Hudlaa show hiihee bolimoor yum. 1000 sanaliin huudsiig buh namiin toloolliin omno shalgaj tooluulaad l bolooshd! Hudlaa sujigneheesee ichdeggui yum baih daa!
2015-12-15
Зочин:
source code -iig ni haraad oilgoh ium baih daa.
2015-12-15
Зочин:
Kg budaa avsan neg l itgej ogdoggui garaaraa tool oo. MAN tuslaarai
2015-12-15
Зочин:
Harin ter emnelgii chini barij uguh geed ter har mashinii g davhar toolj shalgah geed baigaag oilgohgui bnuu
2015-12-14
Teneguud:
Teneguudeer
2015-12-14
Зочин:
үүнээс л манай төрийнхөн ард түмнээ биш өөрсдийн сэнтийдээ л санаа зовдог түүнийхээ л төлөө үхэн хатдаг нь харагдаж байгаан. Энэ тооллогоос илүү үгүй ээ ядаж нэг эмнэлэг барих хэрэгтэй байна бариулж чадахгүй бол бид дахиж улс төрд орохгүй гэж хэлэх нэг ч зоригтой нам алга даа хөөрхийс. Бидний мөрийн хөтөлбөрийн ийм ийм юм хэрэгжсэнгүй бид ард түмнийхээ өмнө өгсөн амлалтандаа хүрсэнгүй тийм болохоор дахин сонгуульд оролцохгүй гэж хэлэх зүрхтэй нэгч нам нэг ч бие даагч алга.
2015-12-14