МАН гэдийсэн ч АН бөхийсөнгүй

img

УИХ-ын сонгуулийг хэрхэн явуулах, намын жагсаалтаар суга цойлон гарч ирдэг эрхмүүдийг халах уу, сонгогчиддоо нэр дэвшигчийг хэрхэн таниулж, сурталчлах вэ гэх зарчмын чухал асуудал хойш шидэгдэж, саналыг тоолох маргаан улс төрд илүүрхэж байна. Тэр дундаа санал тоолох автомат хар машин ирэх сонгуулийн өмнө од бас ад болж байгаа нь гайхалтай.

 

Уг нь энэ парламентын 76 гишүүний дийлэнх буюу 58 нь санал тоолох хар машины буянаар төрд түшээгээр сонгогдсон. Тиймээс ирэх сонгуульд намаасаа мандат авч нэр дэвшвэл санал тоолох үед хар машинд мөргөж, сөгдөх сүсэглэхээр улс.

 

Харин сонгуульд бүдэрч, парламентаас гадна үлдсэн эрхмүүдийн гомдол одоо ч тайлагдаагүй байгааг өнгөрсөн баасан гаригийн МАН-ын жагсаалын өнгөнөөс харж болохоор. Намаасаа мандат өвөрлөн сонгуульд нэр дэвшээд 100 гаруйхан саналаар өрсөлдөгчдөө өвдөг шороодсон нэг эрхэм санал тоолох автомат, амьгүй хар машиныг буруутган, төв талбай дээр, олны өмнө шатааж хорсол гомдлоо тайлаад авна лээ. Хэрвээ хар машин амьтай байсан бол сонгуульд өвдөг шороодсон эрхмүүдийн гомдол хөвөрч аль хэдийнэ “Монгол Улсыг...” уншуулсаан.

 

Эрх баригч АН-аас бусад улс төрийн 21 хүчинд нүд үзүүрлэгдээд байгаа хар машин итгэх болохгүй эд үү.  

 

АН-ын бүлэг СЕХ-той хамтран санал тоолох “хэрүүлийн алим” дэгдээгээд байгаа санал тоолох автомат машиныг хэвлэлийнхэнд нээлттэй  туршиж үзүүлэв. Сэтгүүлчдэд саналын хуудасны маягт тарааж, санал өгүүлэн, автомат машинаар тоолуулж, газар дээр нь дүнг танилцуулах туршилт амжилттай явагдлаа. Санал хураалт явуулах туршилтад оролцсон хэвлэлийнхэн саналын хуудас дээр МАН-ын нэр дэвшигчийг эсвээс хэд хэдэн санал дугуйлж “дүрсгүйтлээ”. Энэ бүхнийг санал тоолох автомат машин үнэн зөвөөр гаргаж, МАН-ын нэр дэвшигчид өгсөн санал тэргүүлж, хүчингүй хуудас ч гарлаа.

 

Энэ үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “2012 оны УИХ-ын болон орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн гэсэн гурван сонгуулиар бид сонгогчдын саналыг хар машинаар тоолсон. Гурван удаагийн сонуулиар энэ автомат машиныг ашигласан. Санал хураалт тоолох үед ямар нэг зөрүү гараагүй. Сая та нараар санал хураалт явуулахад файл л өгөөгүй. Жинхэнэ сонгууль явагдахад  нийт 1.3 сая сонгогчийн саналын хуудасны файлыг нэр дэвшигчдэд үнэгүй тараана. Нийт нам, нэр дэвшигчдэд 3.6 сая саналын хуудасны зураг багтаасан файл өгнө. Хэрвээ саналын хуудас, тоолсон тооллого хоёроос зөрүү гарвал СЕХ-нд гомдол гаргаж болно. Энэ хар машиныг яаж ч шалгасан шалгалтад унахгүй гэдгийг онцоллоо.

 

Санал тоолох автомат хар машиныг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгээр туршилтад оруулан шалгуулсан ч шалгалтыг амжилттай давжээ. Харин парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд автомат машинаар санал тоолох ажиллагааг СЕХ-д очиж танилцаж, туршиж үзэх боломжтой аж.

 

Харин МАН-ынхан “хар машины иж бүрдэл дутуу байна. Өөрөөр хэлбэл, хар машины уураг тархи, удирддаг чиглүүлдэг программ, эх кодтой нь танилцах шаардлага тавилаа. Гэвч энэ машины эх код, программ нь АНУ-ын "Dominion Voting Systems" компанийн өмч учраас танилцуулах боломжгүй гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн. Хүнээр ярих юм бол толгойгүй биетэй танилцаад яах билээ, санал тооллогын энэ машины удирддаг толгой нь хамтдаа байж л иж бүрдэл болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуулийн санал тооллогын машины программ АНУ-ын нэг компанийн өмч байгаа нь ажил хариуцсан албан тушаалтны мэдээллээр тодорхой болж байна. Монгол бол бүрэн эрхт тусгаар улс. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл аль нэг компанийн өмчөөр ямар төр байгуулахаа шийдэж байгаа нь харамсалтай байна. Сонгуулийг зохион байгуулдаг байгууллага нь ийм байр суурьтай байхад бид саналын дүнг хар машинаас гадна гараар давхар тоолох, хяналтын тооллого хийх шаардлагаасаа ухрахгүй” гэсэн хариу мэдэгдэл хийсэн юм.

 

Сонгогчдын саналыг автомат машинаас гадна гараар баталгаажуулан тоолохыг МАН-ынхан эрх баригчдаас шаардсан. Харин АН-ын бүлгийн хуралдаанаар МАН-ын шаардлагыг хүлээж авч Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзжээ.  

 

Ийнхүү  МАН-ынхан сонгогчдын саналын хуудсыг гараар баталгаажуулан тоолуулах ёстой гэсэн байр сууринаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдэн гэдийж, “шаардлагыг хүлээж авах боломжгүй” эрх баригч хүчин АН ч нуруугаа харуулсан улс төрийн халуун өдрүүд үргэлжлэх нь.

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ard tumnii omno bohiih tsag irnee ta nar
2015-12-16
зочин:
Хар машинаар гарч ирэх ганцхан зам АН-д үлдсэн учраас АН үхлээ, Хар машинаар тоолсоныг давхар гараар тоолох хэрэгтэй, ард түмний саналыг үнэн зөв гаргах шаардлагатай, Хар машины программыг оюутан хүн ч яаж л бол яаж өөрчилж болно шүү дээ, АН-ыг дахин ард түмэн сонгож улс орноо бусдын хараат болгохгүй
2015-12-16
zochin:
Microsoft-s Windows-h ni eh code-g neheech. Mongolchuud bugdeeree l huvi, huvisgalgui ashigladag biz dee. Mongoliin bichig barimtuudiig America shiideed bna sh d. Bas Samsung, Apple 2-s eh code-uudiig ni neh. Mongolchuudiin yariag shiideed bna geed. Hogiin hartai yumnuud bh yumaa
2015-12-15
зочин:
чи тэр гараар тоолохыг нь тоолоорой 3 хоног өдөржин шөнөжин эргүү болтлоо тоолж байгаа, холимог тогтолцоотой байхад бүр ч хүний хийдэг ажил биш
2015-12-15
zolo:
MAN- han ard tumen durgeitseed bgaa gj hudlaa hutsaad bh yum ,zuvhun sandal shiree goridson turiin munguur bayajih gesen ih hurald garsan luivarchid l ajlaa huuhgui turiin ajil zogsoogood ard tumnii tarhi ugaagaad bn sh d, TV geer harj bhad tiim l bn,bi ter mashinaar toolson ni zuviig demjij bn,ta nar garaar toolohdoo yaj luivarddag bailaa olon hun medne bid sohor bish
2015-12-15
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-15
Bosoo:
Garaar toolj sanal luivardsaar irsen M.A.N garuud sanal luivardah argagui bolson bolhoor booj uheh geed bna.
2015-12-15
зочин:
МАН ынхан нэг зэвүү нь харахад уул нь хүн шиг харагдах юм ганцхан толгой гэж олгой . Хурууны хээгээр өгдөггүй байхад задгайд амьдардаг гээд гадаадад байдаг хүмүүсийн нэр дээр хуурамч иргэний үнэмлэх зурагийг нь солисон хүнээр санал өгүүлэхээс эхлээд есөн бусын юм хийдэг байсанаа санахаар үхчихгээд байгаа юм. Ер нь хэрэлдээд юм хийлгэдэггүй өөрсдөө ч хийдэгүй хийхээр бид яг хийх гэж байсан юм, дуугүй хийнэ ч гэх шиг ийм солиотой новшнуудыг хотын игэдийн төлөөлөгчдийн хурлаас эхлүүлээд их хурлаас хүртэл зайлуулах шаардлагатай болжээ Бид ер нь одоо хогийн юмнуудыг хог руу нь илгээх цаг ирсэн
2015-12-15
Батэрдэнэ:
3 хүү төрүүлсэн дархан бэр гэдэг шиг 3 сонгуулийг ямар ч луйвар, асуудалгүй авч гарсан машин шүү. Энэ МАНгарууд яаж ийгээд будилаан хутгачих, луйвардчих санаатай хулгайч нар. 3 сонгуульд нэр дэвшэнд ялагдсан МАНгарууд хар машиныг шалгаад ямар ч но-гүйг нь мэддэг болсон. Гэхдээ МАНгарууд гар тооллогоор будилаан хутгахгүй бол сонгуульд ял чадахгүй гэдгээ мэдэж байгаа учираас яаж ийгээд гар тооллого хийлгэх гээд улайраад зүтгээд байгаа юм.
2015-12-15
(202.21.115.82):
МАН-ын гишүүдийг сонгоод гаргаад ирсэн хар машин юунаас айгаад байгаа юм бэ .Тэгвэл олонхи байхдаа баталсан автомат машины хуулиа өөрснөө хэрэгжүүлээд явбал олон жил эрх барьж байсан намд улам сайн биздээ нэр нь цэвэршихэд дөхөмтэй БИШҮҮ
2015-12-15
Галдан:
долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг хар машинаар тоолоод дараа нь гар тооллогын дүн хоёроо тулгахаас шудрага юм гэж хаана байна. Гэтэл ардчилсан намынхан үхэн хатан эсэргүүцээд байгаа нь хар машин нотой гэдгийг өөрсдөө батлаад байгаа юм Ер нь энэ Амеркийн хар машин сансраас команд авч дүнг өөрчлөх нууц программтайг гэдэг нь үнэн л юм байна л даа
2015-12-15
зочин:
чи тэр гараар тоолохыг нь тоолоорой 3 хоног өдөржин шөнөжин эргүү болтлоо тоолж байгаа, холимог тогтолцоотой байхад бүр ч хүний хийдэг ажил биш
Галдан:
долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг хар машинаар тоолоод дараа нь гар тооллогын дүн хоёроо тулгахаас шудрага юм гэж хаана байна. Гэтэл ардчилсан намынхан үхэн хатан эсэргүүцээд байгаа нь хар машин нотой гэдгийг өөрсдөө батлаад байгаа юм Ер нь энэ Амеркийн хар машин сансраас команд авч дүнг өөрчлөх нууц программтайг гэдэг нь үнэн л юм байна л даа
2015-12-15
zochin:
хар машин алдаагүй юм бол юунаас айгаад байгаа юм бэ зүгээр л 1 удаа машин ,гар тооллого 2-г зэрэг хийгээд ард түмний эргэлзээг тайлах хэрэгтэй биздээ .Тэгвэл одоо эрх барьж байгаа намд улам сайн биздээ нэр нь цэвэршихэд дөхөмтэй БИШҮҮ
2015-12-15
Зочин:
Хар машинаар тоолоход алдаа гарахгүй, Харин нэр дэвшигчийн өмнөх дугуй дотор зураагүй тохиолдолд тоолохгүй шүү гэдгийг сонгогч нартаа сайн хэлэх хэрэгтэй.Мэдрэмжтэй дугуй дотор биш гадна талаар нь тойруулаад зурсан байхад ч тоолдоггүй юм байна лээ. Ийм санал олон гардаггүй юм. 1000-д 2-3 л байсан санагдана. Гараар тоолоход ийм саналыг хүчинтэй гэж луйвар хийх гээд байна. Аягүй бол өөрсдөө дугуйлаад маргалдаад гүйх юм байна. Наад МАН-ынхан хар машины код гэж байгаа нь энэ машиныг зохиосон хүн нь хэн гэдэгтэй агаар нэг байна шүү дээ. МАН-ынхан боловсон хүчин сайтай гээд байдаг. Сонгуулийн хороонд байдаг өөрийн намын хүн нь тайлбарлаж байгаа харагдсан. Тэрэндээ итгэдэггүй бол оронд нь аити инженерээ оруулж бүх зүйл дээр нь давхар ажиллуулаач
2015-12-15
Huga:
Mongoliin songuuliig ard tumen bish America shiidne za
2015-12-15
zochin:
Microsoft-s Windows-h ni eh code-g neheech. Mongolchuud bugdeeree l huvi, huvisgalgui ashigladag biz dee. Mongoliin bichig barimtuudiig America shiideed bna sh d. Bas Samsung, Apple 2-s eh code-uudiig ni neh. Mongolchuudiin yariag shiideed bna geed. Hogiin hartai yumnuud bh yumaa