МАН хуралдаанд оролцохгүй

img

гэрэл зургийг MPA.mnУИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн хуульд сонгогчдын саналыг гараар тоолж баталгаажуулах заалт нэмж тусгахыг эрх баригчдаас шаардаж байгаа. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлаас  тус бүлгийнхэн тав хоногийн завсарлага авсан билээ.

 

Завсарлагааны хугацаа өнөөдөр эхнээсээ дуусгавар болж байгаа. Харин УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн хуулийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Гэвч сөрөг хүчин өөрсдийн байр сууринаасаа ухрахгүй, саналыг гараар дахин тоолж баталгаажуулахыг шаардаж, энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдлээ.

 

Нэгэнтээ тус бүлгийн завсарлагааны хугацаа дуусгавар болсон ч дахин нэг удаа хэлэлцэх асуудлаас гурав хоног завсарлага авах эрх дэгээрээ нээлттэй аж.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Дундах тэнэг нь америкийн компанийг программыг нь өг гэжээ. Үйлдьэрийн үндсэн лиценц нь хуулиар хамгаалагдсан байдаг гэгч мэдэхгүй Аппелаас гар утасныхаа програмыг өг гэээд сууж байх л тэнэг гар Байх юм даа. Бас ч Америк бол яг тэр тал дээрээ бол хуультай улс. Гараар тоолох гээд сар болдог, гэрлийг нь унтраагаад шургуулдаг , саналын хайрцаг аваад мотоциклоор зугтаадаг байсан үед дурсахаар үхэх шахдаг гарууд даа
2015-12-15