Замаар “баян” Архангайчууд

img

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Архангай аймагт ажилласан. Тэрбээр энэ  онд тавьсан 1000 гаруй км замын гол хэсэг болох Халзанбүргэдэй-Солонготын давааны хатуу хучилттай автозамын нээлтэд оролцсон.   Улаанбаатар хотоос 700 орчим км алс энэ замыг 7 орчим цагт туулах боломж бүрдээд байна.

 

Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Монроуд”, зөвлөхөөр нь “Гео зураглал” ХХК ажилласан аж.

 

Ерөнхий сайд Цэцэрлэг хотод “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авах ёслолд мөн оролцсон юм.  Төсөл хэрэгжихээс өмнө 5.2 км хатуу хучилттай авто замтай тус аймгийн төв  “Гудамж” хэрэгжсэнээр нийт 14 км хатуу хучилттай авто замтай болжээ.  Мөн 7 уулзварын өргөтгөл шинэчлэл, 28200 м2 явган зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, 2.9 км  дугуйн зам,  гэрэлтүүлэг, гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээ, инженерийн шугам сүлжээг хүчитгэсэн лотки, гүүр хоолой, ногоон байгууламж бүхий  цогц авто замын ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн Засгийн газрын зүгээс 21 аймагт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн хүрээнд Цэцэрлэг хотод эхний 120 айлын 3 орон сууц ашиглалтанд орсон байна.

 

1.5 сая ам долларын “Чингис” бондыг босгож, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын санаачилгаар 2013 оноос “Гудамж” төслийг Улаанбаатар хот болон зураг төслөө бэлэн болгосон Архангай, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлсэн.  Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт 24 уулзварыг шинэчилж 20 гаруй км замыг шинээр барьж Архангай, Увс аймагт хэрэгжүүлсэн “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж, нүдэнд харагдаж, гарт баригдахаар бүтээн байгуулалт нийслэл болон аймгуудад хийгджээ.

 

Чих худалч, нүд үнэнч гэдэг.  Бондын мөнгийг гарын салаагаар урсгаагүй, орон нутгийг нийслэлтэй холбож,  аймгийн төвд гэрэлтүүлэг, гэрлэн дохио, ногоон байгууламж бүхий цогц автозамтай болгосонд Архангайн төв шөнө нь өөр шиг гэрэлтэй болсон .  Ийнхүү оны хамгийн их малтай, хамгийн их замтай аймгаар Архангайчууд тодроод байгаа бололтой. Аймгуудыг  нийслэлтэй холбосон хатуу хучилттай замууд хөгжил дагуулсаар байх биз ээ.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хууль:
Нягт гэдэг нэртэй нөхөр ямар ч нягтлаагүй юм бичиж дээ. Согтуу байсан юм уу хаашаа юм. Наад үг үсгээ эргэж нягталж уншаач. Юун 1.5 саяын бонд вэ? Тэрбум сая хоёрыг ялгахгүй хүн ийм юм бичиж болохгүй ээ.
2015-12-16
Зочин:
700 km zamiig 7 tsagt huuliin hureend tuulah bolomjgvi yum, uchir ni suuriin gazriin gadnah zamd 80kmtsagaas ilvv hurdtai yavah ni huuliaraa horiotoi.
2015-12-15
Зочин:
Гарамгайбаатар гэдэг нөхөр хүчээр зээл авч хүчээр төсвөө нэмэгдүүлж хүчээр хүлээлгээд өгчихөж байгаам биз дээ. Ерөнхий сайдаар нээлгэчихээр болчихдым биз дээ.Баахан Бөө удган дагачихсан
2015-12-15