Цагдаагийнхан хүсвэл илрүүлдэг л юм байна...

Өнгөрсөн амралтын өдөр Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбарыг дээрэмдсэн хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны эцэст гэмт этгээдvvдийг 24 цагийн дотор буюу өчигдөр нийслэлээс баривчилсан. Хэрэгтэн Б, Э нар нь 1985, 1992 онд төрсөн, төрсөн ах дvv хоёр байжээ.
Хуулийн байгууллагынхан тэднээс 380 сая төгрөгийг эд мөрийн баримт болгон хураан авч Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн нэгдvгээр хэлтэст 147, 147.3-аар Эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ах дvv хоёр банкнаас дээрэмдсэн мөнгөө vрж чадалгvйгээр цагдаагийнханд баригдсан гэсэн vг.
Энэ хэргээс харахад манай хvчний байгууллагынхан аливаа нэгэн гэмт хэргийг маш шуурхай эрэн сурвалжилж илрvvлдэг юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд төрvvллээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан, шуугиан тариад байсан талийгаач асан Байгаль хамгаалагч залуугийн хэргийг яагаад өдий болтол илрvvлэхгvй байгаа юм бэ гэсэн асуулт олон ниийтийн цахим сvлжээгээр явж байна.
Ийн хэлэхийн учир нь талийгаач залуугийн гэр бvлийнхэн ч “Манай цагдаа, хvчнийхэн хэрэг илрvvлэхээ хvрвэл маш шуурхай, хурдан шvv дээ. Гэтэл миний хvvгийн хэргийг илрvvлэхийн оронд тvvнийг амиа хорлосон гэх анхны дvгнэлтийг гаргасан” хэмээн мэдээлэл хийж байсан. Уг нь талийгаач өмнө нь хэд, хэдэн удаа халдлагад өртөж байсан ч цагдаагийн байгууллага төдийлөн анхаарал тавиагvйн улмаас талийгаач ийнхvv дөрөв дэх удаагаа халдлагад өртөж амиа алдсан аж.
Тvvнчлэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн цахим хуудаснаа “Төмөрсvхийн хvv харамсалтайгаар амиа алдсанд гэр бvлд нь гvн эмгэнэл илэрхийлье. Энэхvv харамсалтай хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чингистэй уулзаж хурдан шуурхай ажиллан хэргийн vнэн мөнийг тогтоохыг хvслээ” хэмээн мэдээлж байсан. Мөн ЦЕГ-аас тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тухай мэдээлэл ч бий. Гэтэл өнөөг хvртэл байгаль хамгаалагч залуугийн vхлийн шалтгаан хийгээд гэмт хэрэгтнvvд одоог хvртэл олдохгvй байгаа нь хачирхалтай. Тиймээс л хvчний байгууллагынхан өөрсдийн илрvvлнэ гэсэн хэргээ шуурхай илрvvлдэг юм байна лээ гэсэн талийгаачийн эцгийн гомдол одоог хvртэл чихэнд сонсогдож буй юм.
Учир нь Цагдаагийн анхны дvгнэлтээр талийгаачийг гадны нөлөөгvй, амиа хорлосон байна гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл, талийгаачийг ус руу орж, живсэн гэх дvгнэлтийг гаргасан гэсэн vг. Энэ асуудал өдгөө хууль хяналтын байгууллагаас давж УИХ-ын чуулганы танхимд хvртэл яригдах болсон. Тухайлбал УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхvvд Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасvмбэрэлийн нас барсан шалтгааныг vнэн зөвөөр тогтоохыг иргэд хvсчээ.
Мөн тvvний vхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас ч хvсч захидал ирvvлсэн байдаг. Тиймээс л хэргийг мөрдөлгvй удаашруулж, тvvний vхлийг гадны нөлөөгvй гэсэн анхан шатны дvгнэлт гаргаад байгаад ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдvvцэн хvлээж аваад буй юм. Уг нь энэ хэргийн талаар нарийн сайн шалгаад vзвэл гэмт этгээд олдох бvрэн боломжтой гэдгийг талийгаачийн аав төдийгvй “Ирвэс хамгаалах” сангийнхан нэгэнтээ мэдээлж байсан.
Тиймээс л энэхvv хэргийг vнэн зөвөөр шийдэгдэхгvй өнгөрч С.Зориг агсны хэрэг шиг замхрах вий гэсэн болгоомжлол нийгэмд бий болжээ. Аргаа барсан талийгаачийн ар гэрийнхэн тvvний vхлийн шалтгааныг тодруулахын тулд хувийн мөрдөгч хөлслөх бодолтой байгаагаа хэлж байх вэ дээ. Уг нь манай улсад хувийн мөрдөгч зөвшөөрөгдөөгvй ч гэлээ тэд хэргийн vнэн мөнийг олохын тулд боломжтой бvхнийг хийхээр шийдсэн нь энэ.
Тиймээс л хууль хvчний байгууллагыг хувийн мөрдөгчийг энэхvv хэргийн гогцооноос бариад авахын өмнө талийгаач залуугийн хэргийг илрvvлчихвэл гэдэг горьдлого нийгэмд аль хэдийнэ бий болчихоод байна хvчнийхээн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ