Францад хутгатай этгээд халдлага үйлджээ

img

Парис хотоос холгүй орших Обервилье мужийн нэгэн дунд сургуулийн багшийг хүйтэн мэстэй этгээд хутгалж, гэмтээсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэмт этгээдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дэмжигч байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Тэрбээр багшийг хутгалах үедээ “Энэ бол “DAESH”-ийн анхааруулга” хэмээн хэлжээ. Эмнэлэгт хүргэгдсэн багшийн бие сайн байгаа гэнэ.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Мужийн оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг сануулсан аж. Хяналтын камерт бичигдсэнээр гэмт этгээд өглөөний 7.30 цагт сургууль руу нэвтэрч, багшийг гэмтээсэн байна.

 

Терроризмтой тэмцэх албаны даргын мэдээлснээр “DAESH” гэдэг үг нь “al-Dawla al-Islamiya al-Iraq al-Sham” буюу “Халифын вант улс” бүлэглэлийн товчилсон нэр. Арабаар энэхүү үгийг орчуулбал “Сохроор бусдыг дагалдагч” гэсэн утгатай” гэжээ.

 

Өнгөрсөн сард хэт даврагчид өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүлээрээ дамжуулан Францын багш нарыг заналхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ