Сиднейн халдлагыг дурсав

Яг жилийн өмнө Ираны цагаач Ман Харон Монис гэгч Австралийн нийслэл Сидней хотноо байрлах “Lindt” гэх кафег 16 цагийн турш барьцаалсан билээ. Барьцаалах үед кафед нийт 21 үйлчлүүлэгч байжээ. Цагдаагийнхан иргэдийг аврахын тулд барьцаалагчидтай хэлэлцээр хийхийг хүссэн ч бүтэлгүйтсэн учир гэнэтийн дайралт хийсэн юм. Гэнэтийн ажиллагааны үеэр гэмт этгээд болон хоёр барьцааны иргэн амиа алджээ.
Буудалцааны үеэр кафен зохион байгуулагч Тори Жонсон, өмгөөлөгч Катрина Даусон нар амиа алдсан юм. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр өмгөөлөгч бүсгүй гэмт этгээдийн бус цагдаа нарын бууны тэнэсэн суманд оногдож амиа алдсан болохыг тогтоосон билээ.
Сидней хотын удирдлагууд халдлага болсон кафед цугларч, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ. Халдлагаас хоёр сарын дараа кафе хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс өнөөдрийг хүртэл цагдаагийнхан тус кафег хамгаалдаг юм.
Австралийн Ерөнхий сайд Малколм Турнбулл “Бид энэ өдрийг хэзээ ч мартахгүй” гэж хэлжээ. Экс сайд Тони Эббот твиттертээ “Амиа алдагсдын гэр бүлд дахин дахин гашуудал илэрхийлье” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ