Д.Тэрбишдагва гишүүн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай танилцуулж байсан

img

“С1” телевизээр 2015 оны арванхоёрдугаар сарын 14-нд гарсан “Цензургvй яриа” нэвтрvvлгийг зохиогч, сэтгvvлч Л.Мөнхбаясгалангийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр бvрэн эхээр нь хvргэж байна. Л.Мөнхбаясгалан энэ удаагийн дугаартаа оролцогч “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяртай ярилцахын тулд зургаан сарын турш уйгагvй хөөцөлдөж, эцэст нь БНСУ-д тухайн нэвтрvvлгийг бэлтгэжээ. Х.Анхбаяр нь Монголын аялал жуулчлалын салбартай 1990 онд “Жуулчин” ХК-ийн нэр дээр Гадаад хэлний дээд сургуульд суралцаж эхэлснээр холбогдож, аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил ажилласан. Англи, Орос хэлний орчуулагч, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. 1997 оноос хойш “Жуулчин” ХК-ийн баруун европын зах зээл хариуцсан суурин төлөөлөгчөөр томилогдон ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж эхэлсэн. 2007 оноос эх нутагтаа эргэн ирж, ““Тэнгри холдинг”-ийн -ийг vvсгэн байгуулж, аялал жуулчлал, барилга, газар тариалан, ашигт малтмал, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах ажлыг хийж байгаад. 2013 оны долоодугаар сарын 9-нд АТГ-аас шалгагдсан. Төв аймгийн Зуунмод, Сэлэнгэ аймгийн Зvvнхараа, Улаанбаатар хотуудад хоригдож байсан. Одоо гадаад улсад эмчлvvлж байгаа.



“Цензургvй яриа” нэвтрvvлэг энэ удаа БНСАУ-ын Сөvл хотоос уулзаж байна. Бид нэгэн сонирхолтой зочинг хайж зургаан сар явсны эцэст зочин маань ярилцлага өгөхийг хvлээн зөвшөөрлөө. Анх тантай хэвлэл мэдээллийн хэрэгслээр танил болсон. Одоогоос хоёр жилийн өмнө байх аа, “Тэнгри холдинг” группын захирал Х.Анхбаяр гэдэг хvн гэнэт л шоронд хоригдсон. Асар удаан хоригдсон санагддаг. Бараг жил таван сар орчим хоригдсон vv?

-Тийм ээ, нийт 17 сар хоригдсон.



-Энэ хэрэг чухам юунаас эхэлсэн юм бэ. Яагаад таныг гэнэт бариад хорьчихов оо?

-Анх Ашигт малтмалын газрын удирдлагуудтай холбож, хугацаа нь дууссан лицензvvдийг хvчингvй байсныг сунгасан гэх хэрэгт буруутгасан. Бас нэг хэрэг нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх vндэслэлээр саатуулсан. Мөн мөнгө угаасан хэрэгт буруутгасан байдаг.



-Таныг Германд олон жил амьдарсан гэж сонссон. Германаас их хэмжээний мөнгө оруулж ирж Монголд угаагаад тvvгээрээ ашигт малтмалын 45 лицензийг хууль бусаар худалдаж авсан гэх хэргийг тохож байсан. Энэ vнэн vv?

-Манай нийгэмд захиалгатай, хаанаас шидсэн нь тодорхойгvй мэдээлэл хэвлэлээр их гарсан. Хууль бусаар 45 лиценз худалдаж авсан, мөнгө угаасан гээд л. Хөрөнгө оруулалт, мөнгө угаах гэдэг хоёр бол хоорондоо маш өөр ойлголт юм. Яагаад намайг мөнгө угаасан гэх хэрэгт гvтгэснийг одоог хэр нь ойлгодоггvй, эргэлздэг. Тэнд бол мөнгө угаасан зvйл байхгvй. Цэвэр хөрөнгө оруулалтын ажил байсан. Яах вэ, Германд олон жил амьдарсан маань vнэн. 1997-2007 он хvртэл тогтвортой ажиллаж, амьдарсан. Тэр хугацаандаа эх орондоо ирж, очоод ажиллаж байсан. Германаас биш Карибын арлуудаас гэж хэвлэлээр шуугисан. Энэ бол бас л буруу, ташаа мэдээлэл гэж би vздэг. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт маань бол анх нэг Герман найзтайгаа хамтарч “Тэнгри холдинг”-ийг байгуулсан.



-Таны компани хэдэн онд байгуулагдсан юм бэ?

-Анх 2006 онд ажлаа эхэлж байсан. Яг идэвхтэй vйл ажиллагаагаа 2008 оноос эхлvvлсэн. Манайхан оффшор гэдэг vгээ ойлгодоггvй. Оффшор гэдэг vг чинь хөрөнгө оруулагчид татварын таатай орчинг л хайж байгаа юм. Гэтэл гэмт хэргийн шинжтэй мөнгийг хаа нэг газрын дансаас авч ирээд баахан лиценз цуглуулаад тэр нь мөнгө угаасан гэж хvмvvст ойлгогддог. Энэ бол нийгэмд тарчихсан хар, буруу ойлголт л доо.



-Гэхдээ таны компанийн нэр дээр vнэхээр 45 лиценз байдаг юм уу?

-45 лиценз байсан. Зарим хvнд ямар олон лиценз вэ гэж бодогдож магадгvй юм. Бид нэлээн олон салбарт ашигт малтмалын лицензvvдийг мэргэжлийн хvмvvсээр сонгуулж, манай багийнхан ажилласан. Эндээс ямар нэгэн албан тушаалтнаас авсан лиценз байхгvй. Дандаа л Монголын компаниуд өөрсдөө “Бид ажиллаж чадахгvй байна. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэхээр нь бид гадаадаас холбоо бариад тэрхvv лицензvvдийг худалдаж авч байсан.



-Хэдий хэр хэмжээний мөнгө вэ?

-Нийт хөрөнгө оруулалт 50 орчим сая ам.доллар.



-Танайх чинь зөвхөн ашигт малтмал биш барилгын салбарт vйл ажиллагаа явуулж байсан. Дээр нь аялал жуулчны салбарт vйл ажиллагаа явуулж байсан санагдах юм?

-Тийм ээ, анх аялал жуулчны салбарт ажиллаж байсан. Тvvнээсээ зочид буудал барьж vзсэн. Ганц нэг барилга барьсан.

 


-2008, 2009 оны Засгийн газраас авч хэрэгжvvлсэн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт оролцсон билvv?


-Тэрэнд оролцсон гэж нэр зvvгээд байдаг. Бид 300 айлын орон сууцны төсөл бол эхлvvлсэн. 2008, 2009 оны эдийн засгийн хямрал нvvрэлсэн. Тэр vед гаднаас эргэж байсан хөрөнгө оруулалт тасарсан. Улмаар ажлаа зогсоочихсон байж байгаад 2013 онд л дуусгасан даа.



-Та Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай хэрэгт холбогдсон. Тэр хvнд авлига өгсөн гэдэг зvйл ангиар холбогдсон байх аа?

-Тийм. Нэг нь авч, нөгөө нь өгсөн гэх хэрэгт холбогдсон.



-Энэ хэрэг хэрэгсэхгvй болсон уу, эсвэл яллагдсан уу?

-Анхан болон давж заалдах шатны шvvхээс гэм буруутайд тооцсон. Харамсалтай нь, нас барсан хойно нь шvvх хурал болсон. Ийм бараан зvйл дотор нэг гэгээлэг зvйл байсан. Тэр нь Улсын дээд шvvхээс хэргийг хэрэгсэхгvй болгосон. Vvгээр бол талийгаачийн хэргийг л хэрэгсэхгvй болгосон байдаг. Би бол гэм буруутай хэвээрээ vлдсэн. Ийм л нэг өрөөсгөл зvйл явж байгаа даа.



-Та энэ ялаа өөрөө хvлээн зөвшөөрдөг vv, vнэхээр хэлмэгдсэн гэж боддог уу?

-Цаг нь ирэхээр цагаатгах ёстой л гэж боддог.



-Цаг нь ирэхээр гэж хэзээ цаг нь ирэх юм бэ?

-Өнөөгийн нийгмийн ужгирсан нэг зөрчил байна. Ажил хийсэн хvн буруудаад ч байгаа юм шиг. Эсвэл бvгдээрээ л авлигач юм шиг. Ийм нэг зөрчил, бухимдал байхгvй, дээр нь төр нь аятайхан хуулиа барьдаг байж л цагаадах байх даа.



-Би танаас ярилцлага авах санал маш их тавьсан. Та Монголд очиж ярилцлага өгөхийг зөвшөөрөөгvй. Яагаад эх орондоо очихгvй байгаа юм бэ?

-Хоригдож байх хугацаандаа би зөөлөн эдийн хавдар гэх өвчин туссан. Хоригдож байхдаа нэг удаа хагалгаанд орсон. Суллагдсаныхаа дараа тэр маань давтагдсан учир удаан хугацаагаар эмчилгээ хийх шаардлагатай болсон. Тvvнийгээ vргэлжvvлж байна даа.



-Би таныг Монголд очихгvй байгаа шалтгааныг бодож vзсэн л дээ. Хэн нэгэн албан тушаалтнаас айх ч юм уу, эсвэл дарамтлуулаад байгаа юм шиг санагдаад байх юм. Vгvй юу?

-Тодорхой хэмжээнд болоод өнгөрсөн vйл явдал мартагдаагvй байгаа. Манай гэрийнхэн болон ойр дотныхон маань эхлээд эрvvл мэндээ бод гэж хэлж байна. Тиймээс эхлээд эмчлvvлэх хэрэгтэй. Хоёр жил шахам энэ хэрэгт холбогдож, хоригдож байх хугацаанд ажил маань зогссон. Эрvvл байж л ажлаа цааш vргэлжлvvлэх байх л даа. Тvvнээс биш одоо ингээд ажлаа хийнэ гэдэг худлаа.



-Ер нь л Монголд очно гэхээр таагvй санагдаад байна уу?

-Монголд очихоор таагvй гэдэг бол биш л дээ. Өнөөдөр манайд байгаа уур амьсал нь ямар байгаа билээ. Нэг л эрvvл бус уур амьсал байна шvv дээ. Өөрийнхөө хэрэгтэй холбож ярьж байгаа юм биш шvv.



-Зvгээр л өнөөгийн нийгэм vv?

-Тийм. Гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулчихсан.Бид хэчнээн жил гурав дахь хөршийн орон нутгийг татахаар явлаа даа.



-Би таны тухай нэг сайтаас уншсан санагдах юм. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай таныг холбоотой гэж. Н.Энхбаяр та хоёр Хонгконгод хамтарсан компани байгуулсан юм аа даа. “Тэнгри холдинг”-ийг ивээн тэтгэж 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг?

-Танилцахын хувьд бол танилцсан.



-Хэдэн онд билээ?

-2009 онд. Яг Ерөнхийлөгчийнхөө суудлаас бууж байхад нь танилцаж байсан.



-Хэн танилцуулсан юм бэ, та хоёрыг?

-Анх УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва танилцуулж байсан. Яагаад холбогдох болсон гэхээр миний бодлоор хоёр сэжvvр байдаг юм шиг байгаа юм.



-За, холбогдох болсон нь хоёр шалтгаантай гэж vv?

-Тийм ээ, мэдээж тэр хvн Ерөнхийлөгчийн албанаас буусных нь дараа танилцсан. Тодорхой хугацааны дараа нэг өдөр над руу Энхбаяр өөрөө утасдаад “Анхаа танайх аялал жуулчлалын бизнес эрхэлдэг юм чинь нэг хvн урьчихаач” гэсэн. Гадны хvн гэсэн. Мэдээж хvн нэг хvнийг урьчихаач гэхээр “За” л гэнэ шvv дээ. Тэр нь Жон Андрей Горчетта гэдэг Итали гаралтай Английн иргэн байсан. Тэр хvн ирээд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хvv Э.Батшугартай тодорхой хэмжээгээр найзалсан гэдгийг нь сvvлд мэдсэн. Тэр хоёр хоорондоо ажилласан гэж ойлгож байгаа. Сэжvvр нь энэ.



-Ямар шугамаар ажилласан гэж?

-Хөрөнгө оруулалтын чиглэлээр л ажилласан гэж би ойлгож байгаа. Хоёр дахь сэжvvр нь 2008-2009 оны хямралын vе. Энэ vед манай компани ч хямралд өртсөн. Гадны хөрөнгө оруулалт зогсчихсон байсан. Баахан ажил эхлvvлчихсэн, баахан лицензvvд байдаг, баахан ажилчин залуучууд байдаг. Тиймээс бид тэр vед эхлvvлсэн ажлуудаа аль болохоор л vргэлжлvvлэх юмсан бодолтой байсан. Энэ бvгдийг эхлvvлэхийн тулд өөрийн зардал гэж бий. Гадны хөрөнгө оруулалтыг аль болох чадах, ядахаараа хайж байсан. Тэр дунд уулзаж байсан хvмvvсийн нэг нь Энхбаяр Ерөнхийлөгч. Д.Тэрбишдагва гишvvн танилцуулж байсан юм. Уулзаад ярилцсаны дараа манай компанийг сонирхсон. Сонирхол татахаар юм байсан.



“Эскон” компаниас сая доллар хvvтэй зээлж байсан




-Ямар компанийг тань?

-“Тэнгри”-ийг. Ашигт малтмалын лицензvvд цугларсан байсан тэр л компанийг сонирхож байгаа шvv дээ. Энэ процесс нэлээд удаан vргэлжилсэн. 2010 он дуустал.



-Таны компанийг авах гээд байгаа юм байна шvv дээ?

-Яах вэ, анх эхэлсэн сэжvvр маань гэвэл би хөрөнгө оруулалт хайж яваа хvн. Мэдээж улсын тэргvvн байсан хvн танил тал байгаа. Би тvvнийг нь ойлгож байсан. Хэрэв тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт олоод өгчихвөл тvvнийгээ дагаад манай компанид өмөг тvшигтэй юм болов уу, тусалж дэмжих юм болов уу, бvхэл бvтэн улсыг аваад явж байсан хvн чинь манай компанид зааж зөвлөх юм байх л байлгvй. Энэ процесс явж байх хооронд эцэст нь юу болсон гэхээр. Дунд нь би санхvvгийн бэрхшээлтэй байсан учраас тэдний компаниас зээл авсан. “Эскон” гэдэг компаниас.



-Хэдий хэрийн?

-Тэр нь нэг сая ам.долларын хvvтэй зээл.



-Өөрийнх нь компаниас уу?

-“Эскон” гэж байсан. Өөрөө байгуулна гэж байсан болохоор өөрийнх нь л гэж ойлгодог.



-“Эскон” гэдэг компани чинь нэг хэсэг Н.Энхбаярын дvv Н.Энхтуяагийн нэр дээр байсан гэж сонин хэвлэл дээр бичигдэж байсан компани мөн шиг байна даа


-Мөн байх л даа. “Эскон” гэхээр би буруу санаагvй бол эстижик консалтинг гэдэг утгыг илэрхийлж байгаа юм гэж байсан.



-Та тэгээд нэг сая доллар аваад яасан бэ?

-Яах вэ, 2010 онд vйл ажиллагаандаа зарцуулсан. Зөвхөн “Эскон” компаниас ч зээл авсан юм биш. Хонгконгод бvртгэлтэй компаниас сая долларын зээлтэй байсан. Бас бус газруудаас санхvvгийн эх vvсвэр татсан байсан. Хэлэлцээр маань бараг жил шахам vргэлжилсэн шvv дээ. Эцэст нь миний бодож байгаагаас өөр санал манай компанид тавьсан.



-Хэн?

-Н.Энхбаяр Ерөнхийлөгч.



-Ямар санал?

-10-15 хувь нь танайд байж байг. Санаа зовоод хэрэггvй. Манай хөрөнгө оруулагчид энийг чинь цааш нь аваад явъя гэсэн.



-85 хувийг нь би авъя гэсэн vv?

-Тэр орчим. Энэ бизнесийг анхнаас нь эхлvvлээд аваад явж байсан хvн эцэст нь 15 хувьтай vлдэнэ гэхээр чинь...



-Харамсалтай.



-Vгvй, тэр vед хэлчихээд л гарсан. Уучлаарай би энэ саналыг чинь хvлээж авч чадахгvй юм байна гэсэн. Анх би чинь хөрөнгө оруулалт хvсч явсан шvv дээ. Эцэст нь багахан шиг хувьтай vлдэнэ гэдэг дvр зураг харагдахаар нь би тэр хэлэлцээрийг зөвшөөрөгvй.



-Сая доллараар таны компанийг авах гэж байсан юм биш vv?

-Тэгж хэлж болохгvй. Хэрвээ зээлээ төлж чадаагvй бол би наймаалцах чадваргvй л болох байсан байх. Би ганц хvнтэй хэлэлцээр хийхгvй өөр арга зам хайгаад л явсан. Өөр хэлэлцээрvvд явж байсан учраас өөр хөрөнгө оруулагчтай гэрээ хийсэн. Процесс нь бол би уучлаарай гээд хэлчихсэн байсан. Мэдээж энэ хэлэлцээр таагvй уур амьсгалд болсон. Vvгээр манай “Тэнгри”-г сонирхох сонирхол байсан бол тэр нь дууссан.



-Н.Энхбяар гуай өөрийнхөө шvvх хурал дээр “Баяр надад лиценз өгөхгvй болохоор би лицензтэй компани сонирхож эхэлсэн юм” гэж ярьсан нь санаанд орж байна. Энэ арай таны “Тэнгри холдинг”-ийг авах гэж байснаа ярьсан юм биш биз дээ?


-Зөвхөн манайх ч биш байх л даа. Өөр хvмvvстэй мэдээж уулзаж л байсан байлгvй.



-Энэ хvн чинь одоо Монгол Улсын Шадар сайд болох гэж байгаа шvv дээ. Та юу гэж бодож байна. Өнөө, маргаашгvй томилогдлоо?

-Арай vгvй байлгvй дээ гэж бодож байна.



-Нээрээ?

-За яах вэ. Намаас бол санал өгчихсөн л байна лээ. Гэхдээ хуваагдчихсан байгаа нийгэмд чинь би ойлгохгvй юм байна.



-Төсөөлөхгvй байна уу, та?

-Мэдэхгvй.



-Та чинь Ардын намын гишvvн биз дээ?

-Уг нь би анх Хувьсгалт нам гэдэг намд элсэж байсан. Харамсалтай нь энэ нам маань хоёр салаад хуваагдаад алга болж өгсөн.



-Та тvрvvн Н.Энхбаяр гуайн хvсэлтээр урьсан хvн Жон Андрей гэдэг Итали хvн гэсэн vv?

-Итали гаралтай, Английн иргэн.


-Энэ хvн чинь Н.Энхбаярыг баривчлагдсаны өглөө хамгийн эхний онгоцоор Монголоос гарч зугтсан гэдэг мөн vv?

-Хамгийн эхний онгоцоор гарсныг нь би мэдэхгvй. Жон Андрей Горчетта гэдэг хvнийг би урьж байсан. Хэлэлцээр явж байх процессын vед тодорхой хэмжээгээр манайтай ажиллаж, манай активуудыг судалж байсан.



-Банкир юм уу?

-Банкир хvн.



-Э.Батшугар болоод Н.Энхбаярын гэрийнхний санхvvг зохицуулдаг хvн гэсэн vг vv. Тэдний компаниас хувь эзэмшиж байна уу. Жишээлбэл “Эскон”-оос ч юм уу?

-Тэрийг би хэлж мэдэхгvй. Ямар ч байсан нэлээд дотно харилцаатай болоод л ирсэн байлгvй дээ. Эсвэл хамтарч юм гэж бодож явсан ч юм уу. Тэрийг бол би хэлж мэдэхгvй.

 

Д.Тэрбишдагва бид хоёрын 320 мянган долларын асуудал долоон жил болж байна

 

 

-Н.Энхбаяр гуайтай таныг холбохоос гадна Д.Тэрбишдагва гуайтай холбож нэг хэсэг бичсэн. Д.Тэрбишдагва танаас мөнгө зээлсэн ч юм уу. Тэр ямар учиртай юм бэ?

-Нэлээд урт тvvх л дээ. 1990-ээд оны сvvл, би 1997 онд Германд тоимлолтоор явсан. Тэр vед Д.Тэришдагва гишvvнийх Германд амьдарч байсан. Гэр бvлээрээ. Германд байгаа монголчууд тэр vед бvгдээрээ л бие биенээ танина. Тэр vед л танилцаж, орж, гардаг байсан. Элчин сайд байхад нь элчингээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцоод л явдаг байсан. Зөвхөн Д.Тэрбишдагва гишvvний ч биш өмнөх сайдуудтай ч аялал жуулчлалын бизнес эрхэлж буй хvмvvс Монголоо сурталчлах, Монголын арга хэмжээ, шинэ жил, цагаан сараар уулзаад л явдаг байсан. Монголд ирээд тэр харьцаа тодорхой хэмжээгээр байсан. Бид орж, гардаг байсан. Тэр өдөр яриад “ТБД” андууд компани тендерт оролцох гэсэн юм. Хэд хонуулаад өгнө” гэсэн.



-Хэдэн онд вэ?

-Нэлээд олон жил. Одоо бараг долоон жил болох гэж байх шиг байна. Тvvнээс хойш л явж байгаа зээлийн асуудал л даа.



-Хэдэн төгрөгийн зээл юм бэ?

-320 мянган ам.доллар. Энэ талаар сониноор зөндөө бичигдсэн л дээ. Би өгөөд мартчихсан, гишvvн аваад мартчихсан юм шиг хэвлэлээр гараад байсан. Энэ бол харамсалтай нь ташаа. Гэхдээ өнөөдрийг болтол өгсөн гэж болохгvй, өгөөгvй гэж болохгvй л байна.



-Vvн дээр гэрээ байдаг юм уу?

-Тэрэн дээр бол би итгэсэн гэх vv дээ. Германд бид олон жил амьдарсан. Хэд хоноод өгнө гэхээр юм бодолгvй өгчихсөн байхгvй юу. Тодорхой хугацаа өнгөрсний дараа би хувийнхаа компанид байсан мөнгөө аваад өгчихсөн учраас бичих хэрэгтэй байна, энэ чинь болохгvй гэж байгаад, тэдний өдөр мөнгөө төлнө гэсэн бичиг хийлгэж авсан.



-Өөрийнх нь гарын vсэгтэй юу?

-Vгvй vгvй. Компаниас нь.



-Одоо тэгээд хэдэн хувийг нь төлж барагдуулсан?

-Тал орчим нь л байх.



-Энэ ямар нэгэн юм зуучлалын хөлс биш vv?

-Хvн тэгж хардаад бичээд байсан болохоор хvмvvсийн тархи толгойд тийм бодол орчихсон байж болох юм. Тэрийг бол vгvйсгэхгvй. Гэхдээ энэ нь ямар нэгэн зуучлалын юм биш.



-Та Шадар сайд байхад нь мөнгөө нэхэж vзсэн vv?

-Шадар сайд байхад нь харамсалтай нь хоригдож байсан.



-Тэгээд таныг шоронд байхад Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва хоёр яагаад ямар нэгэн юм хэлээгvй юм бэ. Энэ хvн бидэнтэй ямар ч хамаагvй гэж. Таныг маш ихээр хэвлэлээр бичсэн?

-Хэлчих болов уу гэж хvлээж байсан уу гэвэл хvлээж байсан. Харамсалтай нь хэлээгvй. Тэрбишдагва гишvvн нэг ярилцлагадаа дурдаад өнгөрсөн. Танина, мэднэ. Тэр боловсролтой залуу байгаа гэж хэлсэн. Тэгээд л өнгөрсөн.



-Одоо та Д.Тэрбишдагваас мөнгөө авмаар байгаа биз дээ?

-Мэдээж хvн болсон хойно хоёр жил ажил хийгээгvй юм чинь, нөгөө компани нь байна, 70 гаруй ажилтан байсан, одоо 3-4 хvн залгуулаад явж байна. Өчнөөн олон залуу ажилгvй болчихсон байна. Байгаагаа яая гэж байна. Алдсан боломж Монголоор дvvрэн байна. Манайх ч бас л нэг алдсан боломж байхгvй юу. Ярианыхаа эхэнд Монголын уур амьсгал гэж хэлж байсан даа. Тэр маань жаахан эрvvлжих юм бол энэ боломжууд Монголд хэрэгтэй л боломжууд.



-Таныг хоригдож байх хугацаанд нэг дэд сайд сая долларын асуудал бужигналдсан гэж дуулдсан. Та тэрийг ярих уу?

-Тэрийг би бас тохиолдлоор мэдсэн. Чоно борооноор гэдэг шиг л юм болсон юм шиг надад санагдсан. Нэг нөхөр хоригдоод байдаг. Гэтэл тэдний компаниас юм авъя гээд хvмvvс гадуур яваад байдаг. Тэгэхээр нь “энэ хvнийг чинь би шоронгоос гаргаж өгнө” гээд мөнгө авчихсан. Тийм л асуудал.



-Сая доллар билvv?

-Сая доллар өгсөн байна лээ. Тэр мөнгө өгсөн хvмvvс нь надтай уулзсан.



-Хаанахын компани?

-Хонгконгийн компани юм шиг байгаа юм.



-Та тэр дэд сайдын нэрийг хэлэх vv?

-За даа, буруу, зөв ярьсан болчих байлгvй дээ. Гэхдээ мөнгө өгсөн гэж байгаа хvмvvс нь хувьсгалт намын хариуцлагатай албан тушаалтан л гэж хэлсэн шvv дээ.



-О.Чулуунбат гуай, тийм vv. Монголбанкны ерөнхийлөгч байсан.

-Тийм. Тэгж л хэлсэн.



-О.Чулуунбат гуайтай өөртэй нь уулзсан уу?

-Би нэг удаа л хальт уулзсан. Гэхдээ бизнес ярих хэмжээнд биш. 2012 онд.



-Таныг шоронгоос гаргаж өгнө гээд сая доллар авчихсан гэж мөнгийг хvргэж өгсөн хvн нь танд ярьсан уу?

-Би мөнгө өгсөн л гэж хэлсэн.



-Тэгээд таныг шоронгоос гаргах талаар ямар нэгэн хөөцөлдөлгөө оруулаагvй юу?

-Vгvй. Энэ чинь утгагvй асуудал биз дээ. Хууль хяналтын байгууллага шалгаж байсан. Тэр тийм юм байгаагvй. Тvрvvн хэлсэн чоно борооноор гэдэг л байхгvй юу. Ийм юм зөндөө л болсон шvv дээ.



-Таны ярианаас харахаар төрийн өндөр албан тушаал гарах гэж байгаа, аль нэг намын лидерvvд эвгvй хэрэгт орооцолдоод байгаа байхгvй юу. Тэгэхээр энэ нийгмийн яаж цэвэршvvлэх вэ. Хэрвээ нийгэм ийм байгаад байвал, та эргэж Монголд очихгvй байгаа учир шалтгаан энэ биш vv?

-Ганц би ч биш, олон хvн манай нийгмэ цэвэршээсэй гэж хvсч байгаа шvv. Монголоор дvvрэн боломж. Монголчууд 20 гаруй жилийн өмнө л алтан дээр суусан гуйлгачин гэж байсан. Vнэн хэрэгтээ алтан дээр сандайлсан гуйлгачин хэвээрээ л байна шvv дээ. Боломжуудаа алдаад байдаг. Нийгэмд авах ёстой юм шиг, өгөх ёстой юм шиг ужгирсан сэтгэхгvй байна. Болохгvй юм гэж байхгvй. Бvгд болно. Тvvнийг нь аргалдаг. Аргална гэж юу гэж байгаа юм бэ.



-Заавал хууль бусаар явдаг.

-Манай хувьд хууль бусаар явахгvй гэснээсээ болоод ингэчихсэн юм болов уу гэж заримдаа би бодоод байгаа. Хууль бусаар явахгvй, зөв замаар явъя. Зөв засаглал тогтооё. Компанийн засаглал гээд гадныханы хийдэг юмыг яагаад монголчууд хийж чаддаггvй юм бэ. Бид тvvнийг л хийх гэж зорьсон. Гадныхан ашигт малтмалын ч лиценз юм уу, ямар нэгэн боломжийг ашиглаад гадаадын хөрөнгийн бирж дээр гаргаад явахаар манайхан тоодоггvй. Тэгсэн мөртлөө монгол хvн тэрийг хийх гэхээр “өө энэ өчнөөн лиценз хулгайлчихсан байна” гээд хэмлээд байдаг.



-Одоо Н.Энхбаяр гуайд Эрvvгийн хэрэг vvсгэчихсэн гээд байгаа. Тэр нь одоогийн МАХН-ын байрладаг байрыг гадны хvнд зараад, тэр нь бас мөнгийг нь аваад зугтчихсан гээд байгаа. Тэр хvн арай таны тvрvvн хэлсэн Жон Андрей гэж Итали гаралтай Английн иргэн биш биз дээ. Гэрч нь УИХ-ын дэд дарга Л.Цог мэдvvлэг өгсөн гэж сонсогдоод байгаа юм даа?



-Би тэрийг бол хэвлэлд гарч байгаа хэмжээнд нь л мэдэж байгаа. Хэвлэлд өөр нэрээр явж байх шиг байсан. АНУ-ын иргэн гэж байсан байх.

Хууль бусаар явахгvй гэснээсээ болоод ингэчихсэн юм болов уу гэж боддог




-Та хоригдож байх vедээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж захиа бичсэн. Тэр захианы хариу, мөрөөр хийсэн ямар нэгэн ажил бий юу?

-Харамсалтай нь байхгvй. Анх Ерөнхийлөгчид манай охин захиа бичсэн. Тэр нь яасан гэхээр ээж нь шаналаад байдаг, аав юу хийсэн нь мэдэгдэхгvй сураггvй байгаа болохоор л бичсэн хэрэг. Охин маань өөрөө ээждээ хэлэлгvй захиа бичсэн байдаг. Тэрийгээ фэйсбvvкээр дамжуулаад л тавьчихсан юм билээ. Тvvнээс хойш л шуугиан дэгдсэн. Бvтэн найман сар манай гэрийнхэн хэвлэлд хандаагvй. Манай охин фэйсбvvктэй тавиад л хэвлэлээр шуугисан. Vvний дараа би өөрөө Ерөнхийлөгчид хандаж захиа бичсэн. Өөрийнхөө байгаа байдлаа л хэлсэн. Аргаа барсан хvний л vйлдэл шvv дээ.



-Н.Энхбаярт өөрт нь захиа бичиж болоогvй юм уу?

-Бичнэ гэж бодоогvй. Харин нэгэнт л хэвлэл мэдээллээр шуугиж байхад тэр хvн яагаад дуугарахгvй байгаа юм бол гэж их бодсон.



-Тэр хvн юу гэж дуугарах ёстой байсан юм бэ?

-Өөрөө ч гэсэн хэрэгт орооцолдоод л явсан. Тэгэхдээ өөрийгөө бол хэлмэгдсэн гэх асуудлыг тавьж байсан. Хэлмэгдэж байгаа хvн бvрийн төлөө дуугарна гэж хэлж байсан санагдаад байгаа юм. Би тухайн vедээ хоригдож байхдаа өөрийгөө хэлмэгдэж байна л гэж бодож байсан. Одоо ч гэсэн тэгж л бодож байна. Гэтэл төрийн тэргvvн байсан хvн чинь “За энийг таньдаг. Хэрэв хэлмэгдсэн бол тэр хvний төлөө хамаагvй vг дуугарч яагаад болохгvй гэж”. Дуугvй байгаад байхаар хvмvvс хардахаас өөрөөр яах юм бэ.



-Тийм л дээ. Тэгэхээр та тэр хvнээс ямар нэгэн зvйл хvлээж байж, тийм vv?

-Vгvй ээ, хvлээх нь ч хаашаа юм. Vнэнийг яагаад хэлж болдоггvй юм бэ гэж л харж байсан.



-Саяхан Д.Тэрбишдагва газар зарсан гэх юм. Ихээхэн мөнгөтэй болсон сураг дуулдсан. Та сонссон уу?

-Мэдэхгvй.



-Тэрийг сонсчихоод би таныг мөнгөө олж аваач гэж хэлэх гээд байна л даа?

-Тэгвэл сайн л байна.



-Ингэхэд өөрөөр та төр, засгийн томчуудтай холбогдож байсан уу?

-Ажил хэргийн шугамаар бол хvмvvстэй уулзаж, учирдаг. Харамсалтай нь, энэ хоёр хvнтэй байхгvй зvйл дээр нэр холбогдоод, учир битvvлгээр сонин, хэвлэлд бичигдээд хоригдоод байдаг нэг ийм л зvйл болсон доо.



-Та яагаад лицензний бизнес сонирхсон юм бэ?

-Манай Монголд асар их боломж бий. Тэгсэн хэрнээ алтан дээр сандайлсан гуйлгачин шиг байдаг. Бид энэ боломжийг яагаад ашиглаж болохгvй гэж. Гадныхан бол ашиг олоод байна шvv дээ. Манайхаас хийсэн цөөхөн компани бий. Тийм л юм хийе гэж бодсон. Монголд байгаа ашгаа харж, улсынхаа хөгжилд бага ч гэсэн нэмэр болохыг л хvссэн. Багаараа, хамт олноороо олон ажил сэдсэн л дээ.



-Одоо танд хэчнээн лиценз байгаа вэ?

-Лизензнvvд маань бол байгаа. Бvгдийг нь хуулийн дагуу авсан шvv дээ. Энэ хардалт сэрдэлт удаан vргэлжилсэн. Тvрvvн би хэлсэн. Цаг нь ирэхээр цагаадна гэж. Цаг нь болохоор энэ ажлаа vргэлжvvлэх юмсан гэж л боддог.



-Тэр цаг ямар тохиолдолд ирэх бол?

-Монголчууд эвтэй, хоорондоо хэрэлддэггvй болсон цагт л ирнэ. Эвтэй байхдаа хvчтэй гэдэг биз дээ. Эвтэй байж л урагшилна.



-Дээр нь бас намчирхаж, талцахгvй байвал уу?

-Харин тийм. Улаан, цэнхэрээрээ л vзэлцээд байх юм байна.


-Энэ тэмцэл яавал төгсөх бол. Та юу гэж бодож байна вэ?

-Улстөрийнхэн бол дандаа сайхан зvйл ярьдаг. Буруу зvйл ярьж байгаа хvн байдаггvй. Харамсалтай нь, vйлдэл нь өөр байх юм. Ам, ажил хоёр нь нийлээсэй. Дээр нь ард тvмнийхээ хvндэтгэлийг хvлээсэн манлайлагч, төрөө зөв залаад яваасай. Ингэж чадвал бусад орон шиг хөгжих боломж бий. Сингапур гээд л ярьдаг. Жаахан орон шvv дээ, тэгсэн хэрнээ манайхаас хөгжлөөрөө хэд дахин том.



-Манайд тийм болох боломж бий гэж боддог уу?

-Итгэдэг.

-Өнөөдөр байгаа эрхмvvд тийм боломж руу авч явж чадах уу?

-Өнөө байгаагаараа бол чадахгvй.



-Одоо бий болох төр ч гэсэн vv?

-Намчирхаж талцан бие биенээ хэмлэж байгаа цагт бол чадахгvй. Vvнээсээ салах хэрэгтэй байх. Хvн чаддаг зvйлээ сайн хийх ёстой. Тэгэхгvй бол яг одоо байгаагаараа бол явахгvй.



-Газрын тосны газрын дарга Амарсайхан агсан хорих ангид нас барсан. Та тvvнд авлига өгсөн хэргээр гурван жилийн ял авсан. Тэр авлигыг яаж өгсөн гэхээр талийгаачийн дvv Чандманьд байр өгсөн гэх хэргээр ял авсан бил vv?

-Тийм ээ, шvvхээс бол тэгж явсан. Чандманьд ганц байр өгсөн асуудал биш. Харамсалтай нь, тэр хvн талийгаачийн авга дvv нь байсан. Уг нь би энэ сэдвээр ярихгvй байя гэж бодсон юм.



-Яагаад тэр вэ?

-Vхсэн хvний ясыг өндөлзvvлээд яах вэ дээ. Дээр нь дотны маань найз. Vгээр илэрхийлэхэд хэцvv харамсалтай зvйл болсон шvv дээ.



-Таны сайн найз байсан уу?

-Бид бол дотны найз. Гэр бvлийн маань найз байсан. Гэхдээ ганц Чандманьд байр өгөөгvй. Манайх долоон залууд байр өгсөн байдаг. Тэдний нэг нь л Чандмань болсон. Талийгаачийн дvv гэснээрээ холбогдоод явсан. Энэ бол авлига биш. Гэхдээ энд шvvхийн шийдвэрээр мэтгэлцэх гэж ирээгvй.



Удчихсан, өндөр авчихсан хэрэгт заавал ял өгдөг



-Тухайн vед талийгаачийн тэр шvvх хурлаас ял авсан ганц хvн нь та байсан биз дээ?

-Тийм.


-Гэтэл таны тэр байр өгсөн гээд байгаа Чандмань ч юм уу, тэр хvмvvс чинь ял аваагvй шvv дээ?

-Vндэслэл байхгvй л дээ.



-Тэгсэн хэрнээ та авлига өгсөн гэх vндэслэлээр ял авчихаж байгаа биз дээ?

-Яах вэ, манай нийгэмд буруу ойлголт яваад байна шvv дээ.



-Ямар ойлголт?

-Удчихсан, өндөр авчихсан хэрэгт заавал ял өгдөг. Төр төмөр нvvртэй гэж ярьдаг. Төр төмөр нvvртэй байх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ төр иргэнээ шалгаад эцэст нь гэм буруугvй байх аваас хэчнээн удаан хугацаа өнгөрсөн ч хамаагvй гэм буруугvй байжээ гэдгийг нь зарлаж чаддаг байх л ёстой. Ийм төртэй, эрхзvйн тогтолцоотой байгаасай л гэж бодож байна. Ганц намайг ч биш 400 гаруй бизнес эрхлэгчийг шалгасан гэдэг шvv дээ.



-Яагаад ардчилсан төрийн нvvрэн дээр бизнесмэнvvдийг хомроголон хорих болов оо. Та юу гэж бодож байна вэ?

-Харамсалтай нь, хариулт алга даа.



-Танд татвараас зайлсхийсэн хэрэг төлөвлөж байсан санагдах юм?

-Тийм, шvvхээр ороод хэрэгсэхгvй болсон.



-Юу билээ, 20 лиценз худалдаж авсан хэрэг бил vv?

-Яах вэ, тэр бол татвараас 3.5 тэрбум төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн гэх vндэслэл л дээ. Тэр бол миний ч төлөх байсан татвар биш. Гуравдагч хvний төлөх ёстой татвар байсан.



-Ер нь хэрэгт аваачиж хийчихээд л юм олдохгvй болохоор нь татварын хэрэг босгож ирдэг тогтолцоо байгаад байна уу, vгvй юу?

-Лам олдохгvй болохоор буцахдаа зална гэдэг шиг vv.



-Тийм ээ?

-Арай ч биш байх аа. Гэхдээ татварын хэрэг зөндөө гарсан л даа. Намайг хоригдож байх хугацаанд хамтрагч нар дээр бас татварын хэрэг тохсон. Явцын дунд хэрэгсэхгvй болсон л доо, гэхдээ. Энэ бvх зvйл л манай нийгмийг муухай харагдуулаад байгаа юм.



-Таныг хоригдож байх хугацаанд ямар нэгэн дарамт, шахалт байсан уу?

-Өдөр тутмын хувь хvн дээр эрх чөлөөгvй гэдэг маань өөрөө дарамт. Харин гэр бvлийн хувьд сонин сонин тохиолдол болж байсан. Нэг хянагч “Би Зvvнхараад хоригдож байгаа ялтан байна. Энэ дансанд мөнгө хийхгvй бол танай нөхрийн чинь хоолонд хор хийгээд алчихна шvv” гэсэн мессеж явуулсан байсан. Энэ бол төсөөлөхөд хэцvv л дээ.



-Vнэхээр хэцvv дарамт л даа?

-Тийм шvv. Тvvнээс өөрөөр шалгаж байгаа байгууллага, прокурор, цагдаагаас ямар нэгэн дарамт ирээгvй. Хаа очиж шvvхийн шийдвэр ажлаа журмынхаа дагуу хийдэг юм билээ. Өөрсдөө л буруу зvйл хийж элдэв асуудалд орооцолдохгvй бол ямар нэгэн шахалт, дарамт байхгvй.



-Тэр дарамталсан хянагчийг олсон уу?

-Харин АТГ-ынхан шуурхай ажилласан байна лээ. Тэр хvн дээр эрvv vvсгэсэн гэж сонссон.



-Уучлаарай, талийгаач Д.Амарсайханы талаар дахиад нэг асуулт асуухгvй бол болохгvй нь. Тэр хvн хоригдохоосоо өмнө эрvvл байсан уу?

-Талийгаач маань хvнд өвчтэй байсан л даа. Нойр булчирхайн архаг vрэвсэлтэй.



-Та хоёр нэг камерт байсан уу?

- Vгvй, цуг байж болохгvй шvv дээ. Талийгаач бид хоёрыг холбож хахуул өгсөн, авсан зvйл дээр ярихад хэргийн бvрэлдэхvvн гэдэг зvйл байдаггvй. Манай компани тэр тендерийн талбайг аваад юу хожих байсан юм бэ. Бид зөвхөн хөрөнгө оруулалт л хийх байсан. Монгол Улсын газрын тосны газрын бэлдчихсэн талбай дээр 40 тэрбум төгрөгийн хайгуулын зардал гаргах л байсан.



-Эрсдлээ өөрсдөө даана биз дээ?

-Тийм ээ, өөрсдөө 100 хувь хариуцна. Хэрэв юм гарахгvй бол хөрөнгө оруулагч тэрvvгээрээ шатна. Юм гарвал хуулиараа аль, аль нь хувиа авна. Энэ бол бидний анхны орсон тендер биш. Гурав дахь дээрээ бид өрсөлдөгчөө хол давсан. Хавтаст хэрэгтэй танилцахад манайх 1400 оноотой байхад өрсөлдөгч маань 800 оноотой байсан. Өөрөөр хэлбэл, бид Монгол Улсад ашигтай санал тавьсан. Тийм ч учраас ялсан байдаг. Тvvнээс биш гэмт хэрэг биш. Энэ бол ямар ч утгагvй зvйл явж байгаа юм л даа.



-Тэр тендерийг чинь болиулчихсан юм уу, танайх хайгуулаа хийж байгаа юм уу?

-Одоо болтол хэрэгжээгvй. Олон жил болж байгаа хэрнээ хэрэгжээгvй. Хэрэгжээгvй тендерийн төлөө асуудал vvссэн. Яах вэ, тендерт бол манайх цэвэр ялсан. Гэхдээ өнөөдөр болтол тэр тендер нь хэрэгжээгvй л байна.



-Бvр хvчингvй болчихсон юм уу



-Vгvй. Яагаад гэвэл олон улсын нээлттэй тендерт манайх ялсан. Тендерийн комисс гэж бий. Тэнд бол зөвхөн тоо л бодох ёстой. Тэд өгсөн саналыг нь vржvvлж оноо өгдөг. Монгол Улсад ашигтай санал тавих аваас өндөр оноо авна. Гэтэл манайх хамгийн ашигтай санал өгсөн. Энэ бvхнийг хэзээ нэгэн цагт хэн нэгэн шалгаасай л гэж хvсч байна.
Нэгэнт талийгаачийн хэргийг хэрэгсэхгvй болчихсон юм чинь тvvний нэр сэвтэхгvй. Vнэхээр энэ асуудлыг vнэн зөвөөр ойлгохыг хvсэхийн бол тэр тендерийг өмнө нь компаниуд ямар санал тавьдаг байсан, “Тэнгри холдинг” групп ямар санал тавьсан юм, энд хэрэг байгаа эсэхийг харах л юм бол ямар ч сохор хvн нvдээ нээхээр л хэрэг байгаа шvv дээ.



Төр хатуу байсан шигээ зөөлөн байж чадах ёстой



-Гэтэл энэ асуудлаар та ял авчихаад байдаг?

-Тийм. Авлига өгсөн, авсан гээд ял авчихсан байдаг. Гэхдээ би хэлсэн цаг нь болохоор цагаатна гэх итгэл бол байна.



-Гэхдээ тэр болтол vнэхээр хэлмэгдсэн бол тэр бvх цаг хугацаанд таны болон гэр бvлийн, олон улс дахь бизнесийн зах зээлд ямар ч vнэлгээгvй болсон. Маш ихээр хохирсон, тийм vv?

-Энэ бол өөрөө их сонин л доо. Төр буруу зvйл хийсэн бол хатуу байх ёстой. Хардсан хvнээ шалгаад удсан байж болно. Шалгах vйл явцад буруугvй гэдгийг нь нотлох юм бол яагаад энэрэнгvй, vнэнийг хэлж болохгvй гэж. Хатуу байсан шигээ зөөлөн байж чадах ёстой. Гэтэл нэгэнт л хэвлэлээр шуугиад өндөр авчихсан юм чинь хэн нэг нь ял авах ёстой гэж боддог.



-Тэр буруутай байх боломжтой байсан хvн нь та байсан уу?

-Vгvй ээ, одоо тэгээд л vлдсэн нь л болж байгаа юу.



-Хэрэг явдал болоод дууссан ч гэсэн та одоог хэр нь тэр шокноосоо гараагvй байх шиг байна?

-Гараагvй. Гарахад хэцvv л дээ.



-Хугацаа хэрэгтэй юу?

-Тийм. Хvн өнгөрсөн гээд орхиж болно. Гэхдээ өнгөрсөн хойно нь мартаж хэр баргийн хvн чадахгvй байх.



-Та гэр бvлээрээ гадаадад амьдарч байна уу?

-Эхнэр маань Улаанбаатарт амьдарч байна. Бага хvvхэд маань хотод сурдаг. Харин бусад нь гадаадад сурах нь сурч байна.



-Хvvхдvvдийн чинь сэтгэл санаа ямар байна вэ?

-Хvvхдvvдэд маань бол асар хvнд туссан. Тэд яагаад гэдэг асуултыг их тавьж байгаа юм шиг байна лээ. Эргээд бодоход би болон компани маань хараар будагдаж, ял шийтгэлтэй vлдлээ. Гэхдээ ийм зvйл дахиж битгий давтагдаасай л гэж хvсч байна.



-Танд хvмvvст хандаж хэлэх vг байна уу?

-Бид Монголоо л гээд байдаг. Эргээд бодоход бvгдийг л дайсан гэж vзээд байх шиг. Гэтэл бид өөрөө өөрсдийнхөө дайсан болчихоод байгаа юм биш vv. Ардчилалаар 25 жил боллоо гэж байна. Өнөөдөр авлигал нь байж л байдаг. Нийгмийг хуваасан сэдэв болсон хэвээрэй. Гэхдээ улс хөгжсөн vv хөгжсөн. Боломж нээгдсэн vv нээгдсэн. Гэтэл бид өөрсдийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж, хөмөрсөн тогоондоо буцаад орчихлоо шvv дээ. Бие биенээ vзэн ядсан, асар их бухимдалтай байна.



-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг барьж таны гэр бvл, эсвэл танай компани руу халдсан тохиолдол гарсан гэдэг байх аа?

-Харамсалтай нь, чоно борооноор гэдэг шиг зарим нэг хvмvvс ашиг олох завшаан гэж хардаг шиг байгаа юм. Шvvх хурлын тов гарсан даруйд манай гэрийнхэн рvv хандаж эхэлсэн гэдэг. Би өмгөөлөгчөөрөө дамжиж сонссон. Ц.Элбэгдоржийн нэрийг бариад энийгээ яачих тэгвэл нөхрийг чинь гаргаад өгий гэх утгатай зvйл хэлсэн байна лээ.



-Энийгээ яачих гэдэг нь юу гэсэн vг вэ?

-Энэ лицензээ өгчихвөл ч гэдэг юм уу. Ийм зvйл бол хэд хэдэн удаа гарсан.



-Бvр бvлэг хvмvvс байсан гэж vv?

-Тийм. Бvр хvний нэр бариал явж байдаг. Тэгэхэд би нэг л зvйл хэлсэн. Наадах шиг чинь худлаа зvйл байхгvй. Нэг ч төгрөг өгөхгvй, шалгадгаараа шалгаад дуусдгаараа дуусна биз гэсэн. Харамсалтай л даа.


-Тэр хvмvvсийг шалгуулсан уу, ямар хvмvvс мөнгө, лиценз нэхээд яваад байсан юм бэ?

-Би тэр хvмvvстэй уулзах боломж байгаагvй. Тухайн vедээ хэн гэдгийг нь асуугаагvй. Ер нь бол хотод байдаг л нөхдvvд байгаа байхгvй юу. Хvний зовлон дээр л тоглосон байх нь.



-Таныг шоронгоос гаргаж өгнө гээд хvн мөнгө авсан байсан, тэ?

-Тэр бол тусдаа асуудал л даа. Туслахыг хvссэн олон хvн байсан. Тvvнээс биш энэ асуудлыг тойрсон бужигнаан дунд өөртөө ашиг гаргаад авахыг хvссэн хvн байсан л даа.



-Хvний нутагт удаан хугацаагаар эмчлvvлж байгаа юм байна. Энэ бvхэн мэдээж дуусна. Тиймээс хурдан тэнхэрч нутагтаа очоод алдсан цаг хугацаагаа нөхөж, сайн сайхан амьдраасай гэж ерөөе. Ярилцсанд баярлалаа.

 

 

Эх сурвалж:

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bvnhjk:
Ene nuhur ih No-toi baina. Setguulch oligtoi asuuj chadahgui uym huurhii.
2015-12-16
иргэн:
Энэ залуу тэр талийгаач болсон Амарсайхантай мөнгөнөөс болж л үерхэж бсан. Одоо болохоор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гээд нэрийг нь хэлэхээс айгаад байна. тэр олон лизенцийг ямар мөнгөөр авсан бэ гэхээр л таг болчихно. Амарсайханыг Энхбаяр тэр албан тушаалд томилсон, тэр их мөнгө олох боломжийг нээж өгсөн болохоор тэгж дээрэнгүй харьцаж бгаам. Энэ нөхөр бол зүгээр л шуналтаж яваад энэ мөнгөний шуналтнууд Энхбаяр,Чулуунбат, Тэрбишдавга нартай холбогдчихсон л юм байна. Яг ийм юм хийгээд , тэдэн төгрөг доллар зарцуулаад тэрнээс тийм ашигтай ажилласан гэж хэрлэх ажил юу ч бхгүй. Зөвхөн Амарсайханы бэлэн мөнгөөр л лиценз авчихсан одоо яахаа мэдэхгүй айчихсан нөхөр л бна ш дээ.
2015-12-15
иргэн:
Монголын нийгэм, улс төр дэх бузар булайг яг үнэнээр нь хэлчих шиг боллоо
2015-12-15
zochin:
enhbayriin zov bnaa. ene metiin luivarchidaas lizents, gazriin bayalagaa ard tumen avah estoi.
2015-12-15
Зочин:
odoo ene olon linzenzee yaah gej bgn bol?
2015-12-15
Anhbayariig omoorch bn:
Ene asyydal bol zovhon neg hoyr hynii asyydal bish. Mongold hen bayalag byteeh bolj bn aa. Buznessiihen baihgui bol uls toriihen hezee ch neg talh hiihgui, taria tarihgui, yyrhai ajillylahgui, ard tymniig tsalinjyylahgui. Zah zeeliin niigemd capitalistyyd hundiig nyryyndaa yyrdeg. Horongo bosgoj, ersdel gargaj, tyyshtai hodolmorloj, bysdiigaa urialan dagyylj baij niigmiin hogjliig avch yavdag. Ajil hiij ersdel yyrch yavaa hynd yamagt berhsheel tohiollddog. Avilgal hynd syrtal yrgelj teeg bolno. Tegeed yahiin Mongoloo hayad zygtahyy.
2015-12-15
Зочин:
nam dagaj tom yum umhej yavsan zaluu bna.herev komunist namin gishuun bish bsn bol iim ih hemjeeni letsents avch chadahgui baijee.MAHN tuuni leaderuud boloh urt shar deelt,tbd,shar chuka narig hen ve gedgig todruulj ugsen yariltslaga boljee.
2015-12-15
Зочин:
Haana l bolj butehgui, zavaan yum bolson baina tend shar huvalz Enkhbayariin ner ih baga durdagdaj baih yumdaa. Uheesei ene baliar novsh!!!
2015-12-15
erdene:
Enkhbayar, Terbishdagva naryg dagaval uudlukhgui ee!!! Ankhbayar uuruu ch khun muutai zaluu sh dee!!!
2015-12-15
ter:
terbish mungiig ni uguuch ee
2015-12-15
Цэцэг:
Үнэхээр ажилсаг боловсролтой залуу юм сан. Хүнийг ашиглаад хаядаг Энхбаяртай холбогдоод бурууд лаа л даа. Хэзээ нэг өдөр хэрэг цагаадна.итгэлээ бүү алдаарай.танай гэр бүл сайхан гэр бүл шүү. Чи хэзээд амжилтад хүрнэ. Сайн эмчлүүлээрэй.
2015-12-15
Монголын газар зарагч Герман:
ЭНхбаяр чинь харин ч нэг эх орныхоо төлөө лицензийн наймаачдаас газраа авахаар бяцхан рекет хийсэн юм биш үү? Сая доллар төлөөд ......11№№№№№№№№Ю
2015-12-15
Зочин:
Yaj avsan n oilgomjtoi shu de, olborlolt hiideggui company olon licenz tsugluulna gdg. Tomchuudiin dood taliin nuhduudeer licenzee unegui shahuu avhuulna haiguul olborlolt hiihgui hurungu oruulagch nereer licenzee zarah gd yavaad bhar tomchuud n gants negiigee ug geh n todorhoi shu de. Udaan higatsaand licenzuudee daraad hevtej chadahgui jil buriinhee tulbur haiguuliin zardal undur. Tgd l tsugluulsan baahan yumaa darga nartaigaa huvaagaagui tul udahgui buh licenz n tsutslagdaad ene n hoinoos n shuuhdeed gd l neg heseg yum bolj umguulugch shuuhed bhan zardal gargaad etsest n dampuurahbh daa
2015-12-15
zazaza:
uuruu baahan lizenztei l yum bn shdee yaj avsniig asuuh heretgtei baisiin. gehdee hen negnii zahialga l baina daa. Ene avgai henii hedii hemjeenii zardlaar hediig ene nuihurt uguj baij ene newtruuleg hiigee bol? ene avgain tsarai yag gemt hergiin kinonii aimshgiin huiten durtei
2015-12-15
Зочин:
Lizenz olontoi l um bn shdee yaj avsan yum bol?
2015-12-15
eee:
Enkhbayar muu yaagad iim hun baidgiin bee Yaagad Enkhbayariig umuuruud baidgiin MAXH iin hugchuul odoo boliooch ee gishuu demjigch nar n ch gesen Ter huu n bas yu beee BatShunal ed ger bul jinhen gadaadadaa amidarmaar yumaa sdaaa
2015-12-15
eee:
Enkhbayar muu yaagad iim hun baidgiin bee Yaagad Enkhbayariig umuuruud baidgiin MAXH iin hugchuul odoo boliooch ee gishuu demjigch nar n ch gesen Ter huu n bas yu beee BatShunal ed ger bul jinhen gadaadadaa amidarmaar yumaa sdaaa
2015-12-15