Нутгийн удирдлагын сорилт, шийдлийг хэлэлцэнэ

img

Ерөнхийлөгч,УИХ-ын Тамгын газар, Засгийн газрийн Хэрэг эрхлэх газар, НИТХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран “Нутгийн удирдлага: Сорилт-шийдэл” Үндэсний чуулганыг маргааш зохион байгуулна.

 

Чуулганы зорилго нь нутгийн удирдлагатай холбоотой хуримтлагдсан асуудлуудыг хэлэлцэх, улмаар УИХ-аар хэлэлцэгдэж буй Үндсэн хуулийн болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажилтай холбогдуулан бодлогын хувилбарууд, шийдлийг хэлэлцэж, нэгдсэн зөвшилцөл бий болгоход хувь нэмэр оруулах, хууль тогтоогчдод зориулан нэгдсэн зөвлөмж гаргахад чиглэж байна.

 

Чуулганд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн удирдлагууд, төр засгийн байгууллагууд, сургалт судалгааны болон төрийн бус байгууллагууд, олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын өргөн төлөөлөл оролцоно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ