Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшлогдоо

img

Өнөөдөр Төсөв, Хуульзүйн байнгын хороо хуралдах товтой байлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Сонгуулийн хуулийг хэлэлцэж, сонгогчдын саналын хуудсыг гараар тоолж баталгаажуулах заалтыг тусгахыг шаардаж байгаа юм.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаандаа оролцохгүй байсан ч байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэнэ. Гэхдээ өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлогдлоо.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ