Даашинзандаа багтахын тулд

Шинэ он гарахад 16 хоног үлдлээ. Байгууллагын, найз нөхдийн, гэр бүлийн гээд л шинэ жилийн үдэшлэг мундахгүй олон байгаа биз дээ. Тэр бүхэн дээр гоё сайхан харагдахын тулд даашинз өмсөх ёстой. Харин даашинзандаа багтахгүй байна уу. Эсвэл энд тэндээс илүү зүйл цухуйж, тавгүйтүүлээд байна уу. Тэгвэл хоолны дуршлаа бууруулах замаар илүүдэл зүйлээс салж болно. Туршаад үзээрэй, хугацаа байна.
1. Хоол идэхийн өмнө аяга рашаан ус эсвэл улаан лоолийн шүүс уу
2. Том биш жижгэвтэр тавганд хоолло. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана
3. Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэх хэрэггүй
4. Хоолоо удаан зажилж ид
5. Супермаркетид худалдаа хийхдээ зориуд цатгалан очиж бай
6. Хэрвээ үдийн хоол хүртэл тэвчихгүй бол чихэр ид
7. Үдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ
8. Хэрвээ хоол идмээр санагдаад байвал шүдээ угаачих. Энэ нь хоол идэх дуршлыг багасгадаг
9. Өдөр бүр алим идэж, тараг ууж бай
10. Оройн хоолны дараа бүр тэвчихгүй байвал чавга ид, эсвэл аяга сүү ууж болно
11. Нэг өдрийн хоолныхоо 80 хувийг өглөө, өдөр ид
12. Бариу өмд, даашинз сонгон өмс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ