Мон-Алтиус Смарт 3 дараалан хожлоо

СҮХБААТАР ЛИДЕР 92-85 ТӨВ УРГАЦ
Үндэсний Супер лигийн эхний тоглолт Төв Ургац болон Сүхбаатар Лидер гэсэн сонирхолтой тоглолт боллоо.Тоглолтын эхний үеээс Лидерүүд ээлж дараалсан оноо авалтууд хэд хэдэн удаа бөмбөг таслан тоглолтыг 10 гаран оноогоор тэргүүлээд эхлэв.Төв Ургац эсрэгээрээ довтолгоон нь болон хамгаалалт сул олон бөмбөг алдалт хийж байсан нь оноогоор тасархад хүргэв.Харин тоглолтын 2-р үеээс Төв Ургацд ирээд буй шинэхэн 2 легионар тоглогчийн идэвхтэй сайн тоглолтууд оноог ойртуулж улмаар тоглолт сонирхолтой болж ирлээ.Харин эсрэг баг Лидер ч мөн ялгаагүй довтолгоо хамгаалалт жигдхэн сайн болсоор байв.Тухайн тоглолтонд Лидерийн 5 тоглогч нь 10 дээш оноо аван багаараа тун жигд сайн байсан гэхэд болно.Харин эсрэг багаас Тамжид маш сайн байн шилдэг тоглолтоо гарган 25 оноо 9 с.б.а 3 б.т хийв.
Харин уг тоглолтын гол срюприз бол Төв Ургацын легионар тоглогч нар байв.Крис Жонес гэх холбон тоглогч нь 2-р үеээс талбайд гаран эцсийн мөч хүртэл 25 оноо 11 с.б.а 8 о.д 4 б.т гүйцэтгэн бараг л трибл дабл статистик гүйцэтгэлээ.Лигт ирээд анхны тоглолтондоо ийм статистик гүйцэтгэж байсан тоглогч бол үнэндээ байхгүй.Харин нөгөө тоглогч болох Reggis Onwukumachie гэх төвийн тоглогч нь 9 оноо 17 с.б.а 2 хаалт хийн муугүй сайн тоглоод авлаа.Гэхдээ одоогоор тэднийг ийм тийм байна хэмээн дүгнэлт өгөхөд дэндүү эртдэнэ цаашид юу болохыг харах нь зүйтэй.
Харин уг тоглолтын ялагчаар Сүхбаатар Лидерүүд байж улирлын ээлжит нэгэн хожлоо авлаа.Тэд өмнөх 2 тоглолтондоо төгсгөл тун муу хийн ялагдаад байсан бол энэхүү тоглолтын төгсгөлийг тэд сайн хийсний үр дүнд 92-85-р яллаа.Харин Төв Ургацын хувьд легионаруудын халаа сэлгээ зэрэг багаараа хараахан нэгдэж чадаагүй байгаа.Удахгүй тэд бас хүчтэй өрсөлдөгч нар болж ирэх нь лавтай.
Дундговь Мон-Алтиус Смарт 99-92 SBL-Хасын Хүлэгүүд
2 дахь тоглолт болох Мон-Алтиус Смарт болон СБЛ Хасын Хүлгүүд гэсэн онц сонирхолтой тоглолт боллоо.Уг тоглолтын эхлэлийг СБЛ Хасын Хүлгүүд баг тун сайн тавьсан бөгөөд ээлж дараалсан оноо авалт холын зайн шидэлтүүд байндаа тусч байв.СБЛ Хасын Хүлгүүдээс Билгүүн Батжавхлан Бямбадорж гэсэн тоглогч нар шилдэг нь байн 3-лаа 20 дээш оноо авлаа.3 үеийн турш болон 4-р үеийн сүүл хүртэл тэргүүлж явсан СБЛ Хасын Хүлгүүд сүүлийн мөчүүдэд онооны тэргүүллээ алдсан юм.
Уг тоглолтын эхнээс МА Смарт баг их зөв тактик барин тоглож байв.Тэд самбарын нуруулаг тоглогч нараараа голчлон довтолгооныг эхлүүлж байсан нь эсрэг багийн тоглогчдыг алдааны асуудалд эртнээс оруулж эхлэн улмаар сүүлийн мөчүүдэд Хүлгүүд багийн Билгүүн Энхтүвшин зэрэг гол тоглогчид алдааны асуудлаас болж талбайг орхисон нь МА Смарт багт ашигтайгаар эргэн хожил авахад дөхөм болов.МА Смартын хувьд уг тоглолтонд багаараа маш сайн байсан бөгөөд 6 тоглогч нь 10 дээш оноо авсан нь ямар сайн багийн тоглолт хийснийг харах биз ээ.Тэднээс Гансүх , Андре Браун нар тус тус 20 оноо аван багийнхаа хожилд гол нөлөөг үзүүллээ.Ингэснээр МА Смарт баг лигийн 3 дах дараалсан ялалтаа авч тэргүүн эгнээнд бичигдэж эхэлж байна.
МҮСЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ