АСЕМ-ын зочдод үйлчлэх үйлчилгээний ажилчдыг бүртгэж эхэллээ

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт ирэх оны долоодугаар сард манай улсад болно. Энэхүү уулзалтын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх зочид буудлын үйлчилгээний ажлын байранд ажилгүй иргэдээс сонгон шалгаруулж авах аж. Нийт 11 чиглэлээр ажиллах иргэдийг бүртгэж, мэргэжлийн ур чадварын сургалтад хамруулах юм байна. Бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд энэ сарын 21-ний өдрийг дуустал Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн Үндэсний төвд явагдана.
Мэргэжлийн чиглэл:
- Хоол үйлдвэрлэл тогооч,
- Талх нарийн боов,
- Зочид буудлын үйлчилгээний ажилтнууд буюу хаалгач,
- Авто зогсоолын ажилтан,
- Ачаа зөөгч,
- Зочин угтагч,
- Зочин хүлээн авагч,
- Өрөөний үйлчлэгч,
- Нийтийн талбайн үйлчлэгч,
- Угаалгын ажилтан,
- Зөөгч бармен,
- Хөтөч тайлбарлагч зэрэг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ