Амьдрах ухааны боловсрол олгох төслийн нээлт болно

img

09.00 цагт:  “Нутгийн удирдлага: Сорилт-шийдэл” Үндэсний чуулган "Блю Скай" зочид буудалд болно.


09.00 цагт: Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Чойдогийн Цэрэнгийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, Монголын физикийн нийгэмлэг хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн 3 давхарт зохион байгуулна /СТӨ-Б корпус/. 


09.00 цагт: МУ-ын шүүхийн нийт тамгын газруудын 2015 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.


10.00 цагт: Нийтийн тээврийн автобусны жолооч, хяналтын ажилтнуудад зориулсан "Хамтдаа зорчъё" сургалт Зорчигч тээврийн нэгтгэлд болно. 


10.00 цагт:  БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд Н.Батцэрэг сайдтай газрын гүний ус, ногоон хөгжил, газрын гүний дулаан, аялал жуулчлалын чиглэлээр хоёр улс хэрхэн хамтарч ажиллах талаарх уулзалт БОНХАЖЯ-ны “Хаан” танхимд болно. 


10.00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг "Иргэний танхим"-д тавина. 


10:30 цагт: Сонгуулийн ерөнхий хороо, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн хамтран зохион байгуулж буй сонгуулийн ба кампанит ажлын санхүүжилтийн тухай цаг үеийн хэлэлцүүлэг "Корпорэйт" Зочид буудалд болно.


10:30 цагт: Улаанбаатар зочид буудлын Хар хорин танхимд Jaica ОУБ-аас манай ЕБС-уудад хэрэгжүүлэх Амьдрах ухааны боловсрол олгох төслийн нээлт болно. 


10.30 цагт: ШӨХТГ-ын хурлын зааланд хяналт шалгалтуудын ажлын мэдээллүүд, шүүх дээр хянан хэлэлцэгдсэн зарим хэргийн эцсийн шийдвэр болон 1 хувийн шимтгэлийн давж заалдах хурлын эцсийн шатны дүгнэлтийн талаар хэвлэлийн бага хуралтай.


11.00 цагт: Монголд анх удаа нано технологиор таван минутад элэгний шинжилгээг хариутай нь гаргахаар болсон талаар Хаппи Веритас оношилгооны төвөөс Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Дорнод аймгийн ИТХ-ын дарга тамгаа авч зугтаасан ноцтой асуудлын талаар тус аймгийн төлөөллүүд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: МУБИС-д Биеийн тамирын спортын салбар үүсч хөгжсний 60 жил, Монгол Улсад уулын спорт хөгжсний 60 жил, Хүйтэн Богдод хүн анх авирсний 100 жил, Спорт аялал жуулчлалын анги нээсний 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Үргэлжлэл" үзэсгэлэнгийн нээлт  МУБИС-ийн "А" байрны Оюутанд үйлчлэх төвд болно. 


12.00 цагт: Монгол Улсын бизнессийн салбарын шилдэг залуучууд намд элсэх болон  тус намаас зарим нэг мэдэгдэл мэдээллүүд хийх арга хэмжээ Хөдөлмөрийн Үндсэний Намын төв байранд болно.


12.00 цагт: Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнж" төвөөс The Corporate Hotel and Convention Centre UB hall-д "Охидтой хамт охидын төлөө - 12 жил" тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулна.


13.00 цагт: Хөдөлмөрийн харилцааны судалгаа, шинжилгээний тайлан танилцуулах арга хэмжээ Туушин Зочид буудлын "Сүлд" танхимд болно.


13.00 цагт: “Coca cola Happyness” center төвд “Бид гэр бүлдээ хайртай” сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн өдөрлөг болно. 


17.00 цагт: Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монголын театрын уран бүтээлчид Улсын драмын эрдмийн театрт хүний эрхийн сэдэвтэй 3 бэсрэг жүжиг тоглоно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ