“Сайд компанийн хамаг юмыг гацаагаад байхаар хэцүү юм”

img

Зам, тээврийн сайд М.Зоригт ажлаа авсныхаа дараахан МИАТ ХК-ийн гүйцэтгэх  захирал, ерөнхий нягтлан  бодогч нарт банкуудад байгаа мөнгийг Голомт банк руу  шилжүүлэн байршуулах  үүргийг өгсөн талаарх мэдээлэл ТӨХ-нд иржээ.  Үүний дагуу ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж 2015 оны аравдугаар сарын 14-нд МИАТ ХК-ийн удирдлагуудыг  хүлээн авч уулзсан.  Харин маргааш нь ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа,  Санхүү эдийн засгийн газрын дарга А.Дагвадорж, Төрийн банкны Бизнес хариуцсан дэд  захирал  Л.Идэрцогт  нартай  уулзжээ.  Уулзалтын  тэмдэглэлээс  хүргэж  байна.

 

... Ц.Нанзаддорж: Сүүлийн үед банкнуудад байгаа мөнгөнд хөдөлгөөн орж Төрийн банкны активт хөдөлгөөн гараад байгаа учраас бид санаа зовж энэ уулзалтыг хийе гэж таныг урьсан юм. Яагаад Төрийн банкинд санаа зовж байна гэвэл бид ирэх жил тус банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийн орлого олно гээд улсын төсвийн төсөлд орчихсон. Хэрэв энэ актив буугаад байвал бид хувьчлалын орлого 75 сая ч үгүй хоцрох ийм байдалтай байна. Өчигдөр МИАТ ХК-ийн захирлыг дуудаж уулзсан. Төрийн банкнаас татсан мөнгөө буцааж хий гэдэг үүрэг өгсөн. Г.Жаргалсайхан захирал “За” гээд явсан. Танай дээр бас ийм байдал ажиглагдаад байна гэсэн мэдээлэл авсан. Ерөнхийдөө ямар байдал үүсээд байна вэ?

 

Г.Нямдаваа: Одоо манайх Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Голомт банкнаас үйлчилгээ авч байгаа. Ер нь Улаанбаатар банк, Төрийн банкинд бол бага, гадаад төлбөр ХХБ-аар ирдэг. Тэр нь олон жил явж байгаа.Сүүлийн үед манай сайд Голомт банкаар үйлчлүүлэх чиглэл, даалгавар өгч байгаа. Бусад банкны гүйлгээг бараг хаахад хүрээд байгаа.

 

Ц.Нанзаддорж: Тэгэхээр Голомт банкин дээр яг одоо Зоригт сайдыг сайд болсноос хойш тийм мэдэгдэхүйц мөнгөн хөрөнгө өсөөд бусад банкнаас татаад байна уу?

 

А.Дагвадорж: Ер нь бол одоогийн нөхцөл байдлаар сүүлийн сарын хугацаанд Голомт банк руу мөнгөн дүнгээр 5.0 сая ам.доллар, 3.0 тэрбум төгрөг татагдаад байгаа. Есдүгээр сарын 22-нд гэхэд 5.0 сая ам.долларыг шилжүүлгээр Голомт банкинд хийсэн.

 

Ц.Нанзаддорж: Сайд болохоос нь өмнө байсан үлдэгдэл хэд вэ?

 

А.Дагвадорж: Ер нь бол арилжааны банкуудын харьцааг тэнцвэртэй барьж байсан. Тэр манай дээр гарч байгаа сар болгоны арилжааны банкуудын дансуудын үлдэгдлээр тооцоод гараад ирнэ. 1.0 тэрбум гаруй төгрөг.

 

Ц.Нанзаддорж: ТӨХ банкуудыг нэгийг нь давуу эрх эдлүүлээд нөгөөг нь ялгаварлан гадуурхах бодлого барьдаггүй. УИХ дээр чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн байна гэж яригдсан. Тэгэхээр Төрийн банкин дээр бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. “Эрэл”-ийн Эрдэнэбат Улаанбаатар банкин дээр харилцах дансаа нээчихвэл хүнд сонин харагдана гэж өчигдөр Батсайхан захирал хэлж байсан. Тэгэхэд төрийн агентлагууд ийм хүнд үед Төрийн банкаа дэмжих шаардлагатай байна.

 

Би өчигдөр Жаргалсайхан захирлыг хэлэхээр нь гайхсан л даа. Зоригт сайд шахсаар байгаад мөнгөө Голомт банк руу татсан гэхээр нь арай ч үгүй байлгүй гэж бодсон. Өнөөдөр Нямдаваа даргаас, эрхбиш төрийн сайд байсан хүний амнаас ийм үг сонсоод үнэмшиж байна. Ямар ч байсан би өөрийнхөө шугамаар та нарыг маталгүйгээр Төрийн банкаа дэмжээч ээ, энэ авто тээвэр, тээврийн чиглэлд үйл ажиллагаа явж байдаг мөнгийг дийлэнхийг Төрийн банкинд байршуулахад дэмжлэг үзүүлээч гэдэг албан захидлыг явуулна аа. Өнөөдрийн ярианы талаар биш. Тэгээд харъя. Болохгүй бол хэлдэг газар нь хэлнэ. Ямар ч байсан Зоригтыг сайд болсноос хойш дарамт шахалт үзүүлсний улмаас татсан мөнгийг буцааж Төрийн банкинд байршуул гэж хэлэх гээд байна. Тэрнээс өмнөх нь жамаараа явж байсан юм байна шүү дээ.

 

Г.Нямдаваа: Тийм. Төрийн өмчийг хариуц-дагийн хувьд, төрийн өмчийн зохицуулалтыг шийддэгийн хувьд ТӨХ албан тоотоор чиглэл өгчихвөл энэ чиглэлийг барьж ажиллахад бэлэн байна.

 

Ц.Нанзаддорж: Тэгье. Бид бичиг өгье. Сайдад ч бичиг явуулъя. Танд ч бичиг явуулъя.

 

Г.Нямдаваа: Тэгэх юм бол хуучин байранд нь оруулчихаж болно. Салбарын сайдын даалгаврыг биелүүлэхгүй бол бас хэцүү байдаг шүү дээ.

 

Ц.Нанзаддорж: Өчигдөр бол би Жаргалсайхан захирлыг чиний гарыг барьж байгаад нэгдүгээр гарын үсэг зуруулсан юм уу гэж загнасан. Тэгсэн  чинь сайд компанийн хамаг юмыг гацаагаад байхаар хэцүү юмаа гэж байсан.

 

Г.Нямдаваа: Яаман дээр хасдаг юм зөндөө байгаа юм чинь. Өмнө нь сая орчим ам.долларын зөрүүтэй, тэрбум жаахан гаруй төгрөгийн үлдэгдэлтэй л байдаг байсан.

 

Ц.Нанзаддорж: Тэгсэн чинь одоо 12 сая ам.доллар болчихсон уу?

 

А.Дагвадорж: Тийм.

 

Ц.Нанзаддорж: Яахав,  үлддэг, төсөв рүү явдаг юм нь л байгаа байх л даа. Тэр хүнийг сайд болохоос өмнө байсан 1.0 сая ам.долларыг нь үлдээчих л дээ. Тэгээд бусдыг нь Төрийн банк руу татчих.

 

Г.Нямдаваа: Бидэнд бичиг өгчих. Бичиггүй бол дахиад л дарамтлуулаад унана шүү дээ.

 

Ц.Нанзаддорж: Та нар сайдынхаа хэлсэн банкинд мөнгө байршуулахдаа сайдаасаа бичиг аваагүй биз дээ. Төрийнхөө банкинд байршуулахдаа заавал бичиг авах гээд. Бичгийг нь бол өгье.

 

Г.Нямдаваа: Зоригт сайд бүр гаднаас орж ирдэг бүгдийг Голомт банк руу төвлөрүүл гээд байгаа.

 

А.Дагвадорж: Одоо бүр Худалдаа хөгжлийн банкны тэр данснуудыг гаднын банкууд руу и-майл бичиж Голомт банк руу төвлөрүүл гэсэн чиглэл өгөөд байгаа.

 

Г.Нямдаваа: Тэр нь бол болохгүй.

 

Ц.Нанзаддорж: Сонин юм. Нямдаваа даргыг хэлэхэд үнэмшиж байна. Өчигдөр Жаргалсайхан захирлыг хэлэхэд үнэмшээгүй. Хоёрхон тэрбум төгрөгийг гурав хоног нэхэж байж авна гэж юу байдаг юм бэ гэж. Гурав хоног нэхэж байж авсан гэж байгаа.

 

А.Дагвадорж: Харин тийм, одоо ийм нөхцөл байдал үүсээд байна.

 

Ц.Нанзаддорж: Сайд болонгуутаа депозит 12 дахин өснө гэдэг чинь арай дэндэж байгаа биз дээ.

 

Г.Нямдаваа: Маргааш ийшээ татлаа, орууллаа гэхэд л нөгөөх чинь аюул болно. Тэр бол ойлгомжтой. Чиглэл авчихсан, та бүхэнтэй ярь гээд л суухаас.

 

Ц.Нанзаддорж: Тэг. Тэгээд түрүүний миний ярьсан “Эрэл”-ийн Эрдэнэбатын үлгэрийг яриад өг. Харин ч гэж үзэлцсээр байж танай банкинд 1.0 сая ам.доллар үлдээлээ гэж хэлэхгүй юу. Болохгүй бол бүгдийг нь тат гэж хэлсэн гэсэн ч яадаг юм. Ер нь бол ийм төр, засаг байж болох уу даа та минь. Ингэж болохгүй шүү дээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сайдаа ИНЕГ хууль бус аргаар дарангуйллын шинжээр луйвараар мөнгө авдаг шүү Удахгүй илэрнэ ээ Анхаарлаа хандуулаарай Тэр авсан луйварын мөнгөөрөө өөрсдийнхөө ашиг сонирхолд ашигаладаг байх
2015-12-17
bat:
Ер нь яасан байсан ч яадгийн ер нь
2015-12-17
Энхүүш:
Энэ мал зургаа аваад явж байвал таарах дурак, гэмгүй царайлсан новш мөнгө идэх гэж байгаа л даа,
2015-12-16
Зочин:
Eronhiilogchiin tamgyn gazryn garga Tsagaan 1996 ond Sangiin said bolohdoo toriin guilgeeg Golomtoor hiij bai gej buh activuudyg shiljuulj baisan ter turshlagyg ni hiij baigaa yum bna. Ter tsagaas Golomt tsetseglej ehelsen shuudee.
2015-12-16
Зочин:
Eronhiilogchiin tamgyn gazryn garga Tsagaan 1996 ond Sangiin said bolohdoo toriin guilgeeg Golomtoor hiij bai gej buh activuudyg shiljuulj baisan ter turshlagyg ni hiij baigaa yum bna. Ter tsagaas Golomt tsetseglej ehelsen shuudee.
2015-12-16
Зочин:
Erguu said arai denduu umaa
2015-12-16
Зочин:
Ene Zorigt gej hen be yamar davartsan baas ve shalgadag gazar baina uu ugui yu
2015-12-16
Зочин:
Банк дампуурвал хэнд ашигтай юм бэ? Юманд наанатай цаанатай хандаа ч
2015-12-16
Зочин:
Teneg gahai
2015-12-16
Зочин:
Golomt dampuurval taarna
2015-12-16
Зочин:
Zorigtiig gaigui hun umuu daa gej boddog baisan chini huviin erh ashigaa deeguurt tavisan bayajij hanadaggui lalar baij deee
2015-12-16
Zochin:
Golomt dampuureh geed baigaa shdee. Sayhan ajilchdiihaa tsaling tavij chadahgui buun yum bolson baina lee. Zorigt gedeg ni INEG, MIAT-g shuud deerees ni daramtalj baigaa gedeg unen shuu.
2015-12-16
Зочин:
Аль эрт өнгөрсөн асуудлыг хэрүүл өдөөх гэж байгаа юм шиг энд тавих нь хэнд ашигтай байнаа. тэр Жаргалсайхан нь ажлаа өгөөд тодорхой хугацаа өнгөрчихлөө одоо болимоор юм.
2015-12-16
зэээ:
Аль дээр болсон л яриа бна. Хооронд зөрчилдүүлэхгээд өнгөрсөн асуудлыг эргэж тавиад ямар хэрэг бна даа.
2015-12-16
Зочин:
голомтоос хүмүүс мөнгөө аваад эхэлсэн
2015-12-16
Зочин:
Жилийн эцэс болоод эх үүсвэр хэрэгтэй болохоор л нөгөө л нэр хүндийг нь гутааж хүмүүсийн толгойг эргүүлэн мөнгө авчих санаатай хямдхан аргатангуудын заль юм биз
2015-12-16
Зочин:
Төрийн банкны Батсайханы жа баярлалаа гэсэн хэсгийг хасчихжээ. Энэ сайтуудыг шүүхэд өгвөл яадаг юм. Өөрөө бичээгүй бол бусдын бичсэнийг татаж нийтэлнэ. Бүр хувь хүний блог дээрээс шүү. Эсвэл худлаа мэдээлэл цацсаных нь төлөө заргалдахгүй бол нийгмийг ингээд л худлаа мэдээллээр дараад байна
2015-12-16
Зочин:
зоригт гээд л нэх шударга хүн гээд байсан үнэн дүр нь ийм чааваас даа
2015-12-16
Er hun...:
Banknii sistem wvgui b,gaa...Yur ni Turiin bank ariljaanii bankuudtai ursuldunu geheer yag yu boloh vee ta minitegeed ch turiin bank huuli busaar bii bolson bank.Tur huviin bankiig zugeer l deeremdchihsen uil yavdal shuu dee. Golomt bank evgui b,gaa gehdee turiin mungiin bankuudad huvi tentsuu bairshuulah ni ersdel bagatai shuudee saidaa. Neg bankruu tuvluruulne gedeg chini ard ni avilgal yavchihsan l b,a gesen ugdee... Zorigt saidiin gariin useg uen herch b,gaa ni ene ingej l erh medeltei bolohiig husdeg humuus dee
2015-12-16
golmt:
golomt odoo bolie oo ue ueiin eronhii prokuroriin bugs doloodog Bayasgalan gej hen be olon niit medeh tsag bolson
2015-12-16
Unen ug:
Ard tumen mini oligarhi gej shuumjleed baidgiin kosher chini ene shuu dee unen dur torh dald nuugdsan sanaarhal hi nehej ilerdeg yum Erh tushaald ulairdgiin nuuts ni ene shuu dee Mongo, erh tushaald niilheeree ergej magi boldog yum. Mongoor erh tushaald hudaldaj avna, erh tushaalaaraa mongo guilder luivar hiideg ene baidliig homorch hayagiig bol Mongol sehehgui
2015-12-16
Зочин:
За голомт банк дампуурах нь дээ. Мөнгө байдаг бол татахсан
2015-12-16
Зочин:
Голомт банк дампуурах гээд байгаа юм бишүү? Тэгээд Зоригт нь улаан цагаандаа гарч дээ. Нөгөө шудрага Элбэгээ ерөнхийлөгч яасан бэ өөрөө Голомт ахтайгаа холбоотой байхалдаа.
2015-12-16
Зочин:
Хогийн хулгайчууд торд шургалахаар ингэлгуй яахав дээ. Ашиг сонирхолын зорчилтэй шуналтай новшыг зайлуулж хэзээ ч торд шургалхааргуй болгох хэрэгтэй
2015-12-16
xx:
чонотой нийлсэн гэрийн нохой хамгийн аюултай
2015-12-16
bi:
Jinhene hogiin gar baina daa
2015-12-16
Unshigch:
Hehe Jargalsaixnii bag bulxaigaa nuux gj uxej bnaa. MIAT bol niit tulboriixoo barag 80 shatxuun, ungorolt, buult xuuroltiin zardal geed gadagshaa shiljuuldeg, mun gadnaas mungoo tatdag Tuloologchiin gazruudaasaa, tegexeer Mongol UlsiinTuriin bankind ter dans uur tsaashlaad duremd ni zaalt bgam u? Golomt deer xumuusiig tubloruulj bgaad tsaad tald ni shal uur zuil l bgaa bx da. Turiin banknaas 5 say zeeleed ongotsnii tulbor xiisen ch gex shig... zundool zuil bga bx da.
2015-12-16
info:
Golomt bank dampuurahad belen baiga shuu. Humuusee anhaaraarai. Turd shurguulsan Zorigt metiin nuhduudiig ashiglan Golomt horongoo nemegduuleh arga hiij baina. Ashig sonirholiin zorchil ilt haragdaj baina.
2015-12-16
Bod:
Албан тушаалаа ашиглаж хулгай хийдэгийн сонгодог жишээг шинэхэн сайд Зоригт гуай үзүүлжээ. Мань мэт нь ингэсэн бол ардчилагч Зоригт сайд гуай яасан их шударга царайлж байх бол. Давхар дээл өмсөхгүй Дэнзэнг дэмжихгүй гээд хашгараад байсан нөхөр чинь шударга царайтын баг өмссөн хулгайч байсан юмсанж. 2016 оны сонгуульд иймэрхүү баг өмссөн хулгайч нарыг дахин сонговол юу болох вэ . Нийгэм хүн ардын оюун санааны доройтол хулгайч нарыг төрд шургалах боломж олгож байгаа нь харамсалтай.
2015-12-16
Zochin:
ZA nogoo shurdaga shouchin zorigt saidaa sain harj av ashig sonirholiin zorchil hujaa baysgalan bolohoor naad mongolchin dampuurah nadad er padgui ee geed suuj bgaa iim l dur isgesen ardchilagch nertei luivarchid baigaa uym daa Sudlaach ganhuag gedeg hun Golomttoi holbootoi uym bichsen bna lee ter ch gesen uene bolj taarah uym bna daa
2015-12-16
Зочин:
Ойрд яагаад Голомт банк руу дайрсан ийм зүйлийг дахин дахин гаргаад байгаа юм бэ, аль намрын л сонин дээр гарч байсан хэрүүл байна. Захиалгатай юм уу
2015-12-16