Сүрдүүлгийн захиа хүлээн авчээ

img

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын удирдлагууд сүрдүүлгийн захиа хүлээн авсан байна. Захиа хүлээн авсны дараа тус хотноо үйл ажиллагаагаа явуулдаг 1000 гаруй сургуулийн үйл ажиллагааг зогсоож, зарим газар хөл хорио тогтоосон тухай “www.theguardian.com” мэдээллээ. Дээрх сургуулиудад нийтдээ 700 мянган хүүхэд суралцдаг байна.

 

Холбооны мөрдөх товчоо буюу “FBI” захиа илгээсэн этгээдийг шалгаж эхэлжээ. Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын байнгын хорооны гишүүн Адам Шифф “Шалгалт явуулсан. Энэ захиа хуурамч. Захианы эзэн биднийг айлгахын тулд захиаг хэт даврагчдаас ирсэн мэт харагдуулахаар их хичээсэн. Олон нийтийн шахалтаас болж сургуулиудыг хаасан” гэж мэдэгдсэн байна.

 

Захианд юу бичээстэй байгаа нь нууц байгаа юм.

 

Хоёр долоо хоногийн өмнө Калифорни мужийн Сан Бернардино хотноо зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 14 хүний аминд хүрсэн билээ. Мөн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр твиттерээрээ дамжуулан “Парисын халдлага Вашингтонд тохиох болно” гэж мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ