Гольфын бөмбөг шиг мөндөр оржээ

Австралийн нийслэл Сидней хотыг 213 км/цагийн хурдтай “Торнадо” хар салхи дайрч өнгөрчээ. Хар салхины улмаас хоёр хүн нурангид даруулж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Сидней хотын төвөөр аадар бороо орсон бол зарим бүс нутгаар гольфын бөмбөг шиг мөндөр орж, олон машины цонх хагалжээ.
Гамшгаас хамгаалах төвийн мэдээлснээр “Хар салхины улмаас 200 гаруй өрх орон гэрээ алдсан. Хохирлын хэмжээг тодорхойлох эрт байна” гэжээ.
Тэнгэр бүрхэг байгаа учраас өчигдөр 11.00 цагаас эхлэн орон нутгийн бүх нислэгийг зогсоосон байна. Хэдий үзэгдэх орчин тааруу байгаа ч тусламжийн нисдэг тэргүүд иргэдэд тусламж хүргэхээр нислэг үйлдэж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ