Бага насны 12 хүүхэд галд өртөж нас баржээ
2015-12-16

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаагийн улмаас гал түймрийн гаралт ихсэж байгаа аж. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр олноор гарч иргэд угаартах, амь насаа алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаах, гэр оронгүй болох эрсдэл гарсаар байна.

 

Зөвхөн нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал түймрийн шалтгаан нөхцлийг авч үзвэл нийт галын 64 хувийг ил задгай хог, өвс шатсан, 10 хувь нь цахилгаан ашиглалтын буруугаас, 7 хувь нь пийшин зуух, яндангийн цоонолтоос үүссэн гал түймэр эзэлж байгаа аж.

 

2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 4400 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж түймрээс 426 иргэнийг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 58 хүн өртөж нас баржээ. Тэдний 12 нь бага насны хүүхэд байна.

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт удахгүй эхэлнэ. Энэ үед бага насны хүүхдийг  харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг эцэг эх, асран хамгаалагч нарт нь анхааруулж байна. Мөн гал түймрийн аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо хамгаалахын тулд, пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
hhh:
Harin tiin muu yrtoin
2015-12-16
IRGEN:
Garchigaa yataihan bicheechdee.Neg dor bolson umshig oilgohoor bichihiin .Dotor palhiilgeed daralt ihduulehee shahlaa.Balai nuhur chini.
2015-12-16