Ирээдүй гэрэлтэй байна

“Оюутолгой” ордын нөөцийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Оюутолгой компани нь олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудтай төслийн санхүүжилтийн гэрээ байгуулах арга хэмжээ боллоо. Энэ арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцсон юм. “Оюутолгой”-н санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээны үеэр холбогдох хүмүүс байр сууриа хэлсэн юм.
Рио Тинтогийн зэс-нүүрсний группын гүйцэтгэх захирал Жан Жак:
Өнөөдрийг хүртэл бид 1.5 сая тонн зэсийн баяжмалыг олборлон гаргаад байна. “Оюутолгой” төслийн мөнгө урсгал нь эерэг, өртөг зардлын хяналтын тогтолцоо бат бэх, зүй зохистой үйл ажиллагаа жигдэрснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монголын ажиллагсад болон бусад улс орны ажиллагсдын хичээл зүтгэлийн үр дүнд энэ бүхэн бий болж байгаа. “Оюутолгой” төсөлд өнөөдрийг хүртэл 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Бидэнд итгэж санхүүжилт олгож буй нь энэ төслийн чанар, чансааг илэрхийлж байгаа болов уу. Ирээдүй гэрэлтэй байна.
Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан:
Өнөөдөр “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх санхүүжилтийн төсөлд гарын үсэг зурлаа. Оюутолой төсөл бол Монголын эдийн засгийг идэвхжүүлэх нэг гол суурь нь болдог. Бид “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах боломжтой болж байна.
“Туркисхилл”-ийн захирал Жеффри Тангесен:
-Энэ төслийг цаашид хэрэгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн банк, санхүүгийн байгууллагууддаа талархлаа илэрхийлье. “ Туркисхилл”-ын хувьд энэ он сайхан жил байлаа. “Рио тинто” компанитай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурж, өнөөдөр санхүүжилтийн гэрээгээ баталгаажуулж байна. Энэ томоохон хэмжээний санхүүжилтийг бий болгоно гэдэг амаргүй бөгөөд асар чухал ач холбогдолтой төсөл байлаа. Дэлхийн нэр хүнд бүхий байгууллагууд илтгэл үзүүлж байгаад талархаж байна. Бид асуудалд ажил хэрэгчээр хандана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ