Тэнгэр ямар байх вэ

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцуулж байна. Энэ сарын 17-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 20-нд баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун зүгийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 гхэм, өдөртөө 16-21 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ