Цагдаа нар онц ноцтой хэргийг илрүүлжээ

Бусдын амь насыг хохироогоод цогцсыг нь хээр хаяхаар тээвэрлэж явсан этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Цагдаагийн алба хаагчид өчигдөр шөнө 02:00 цагийн үед замын хөдөлгөөнд оролцож явсан “Тоёото Раум” маркийн автомашиныг зогсоож шалгаснаар дээрх хэргийг илрүүлсэн байна.
Гэмт этгээд нь Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 30 настай Э гэгч байж. Тэрбээр хамтран амьдрагч 29 настай, эмэгтэй А-г хутгалж амь насыг нь хохироогоод, цогцсыг нь хаях гээд явж байсан аж. Сэжигтэн уг хэргийг үйлдсэн болохоо хүлээжээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ