Бизнест эерэг дохио өгч байна

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Оюутолгой ордын нөөцийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор “Оюутолгой” компани нь олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудтай төслийн санхүүжилтийн гэрээ байгуулсан.  Үүнтэй холбогдуулан  “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Энэ удаагийн хөрөнгө оруулалт эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

 

-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ 2010 онд хүчин төгөлдөр болсон. Ингээд эхний шатны хөрөнгө орж ирснээр манай эдийн засаг хурдацтай тэлсэн. Олон компани ханган нийлүүлэлт хийж, шинэ ажлын байрууд бий болсон байдаг. Тэгэхээр өнөөдөр эдийн засагт өмнө нь гарсан өөрчлөлтийг дахин авч ирнэ гэж итгэж байна. Хамгийн гол нь урд нь байгуулсан гэрээний үндсэн дээр шинэ хөрөнгө оруулалт татан оруулж байгаа юм. Энэ нь эдийн засагт бодит нөлөө үзүүлнэ. Жилд доод тал нь нэг тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Дээр нь “Оюу толгой” компани үйл ажиллагааны орлогоос Монголын эдийн засагт хөрөнгө оруулна, татвараа төлнө. Тэгэхээр манай эдийн засагт  маш сайн нөлөөтэй.  Хамгийн гол нь бизнест эерэг дохио өгч байна. Өөрөөр хэлбэл, Монгол компани ойрын гурван жилд олох орлогоо тооцоолох боломжтой боллоо. Энэ нь бизнест маш чухал зүйл. Зах зээл талаасаа шинэ ажлын байр, тогтвортой орлоготой иргэд бий болно.

 

-Зэсийн үнийг хэрхэн төсөөлж байна вэ? Олон улсад ханш нь буурсан байгаа.

 

-Зэсийн үнэ сүүлийн жилүүдтэй харьцуулахад уналтын хэмжээнд байгаа.  Зэсийн үнэ бага байх үед  “Оюу толгой” компанийг яаж ашигтай ажиллууах вэ гэдэг дээр бизнесээ удирдаж явна. Ийм учраас өнөөдөр санхүүжилтийн өртгийг бууруулах шаардлага болж байгаа юм. Яагаад гэвэл олон улсын зах зээл дээр “Оюутолгой” компани бусадтай өрсөлдөж байгаа.  Зардал бууруулах нэг арга нь зээл авч санхүүжилтийн өртгөө бууруулах чухал.  Ингэснээр Оюу толгойн хөрөнгө  урсгал сайжрах төлөв бий.

 

-Одоо гарын үсэг зурсан гүний уурхайн санхүүжилт хэдийд орж ирэх вэ?

 

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу бүх ажлууд явагдана. Дулааны улирал эхлэдэх томоохон бүтээн байгуулалт ч эхэлнэ. Гэвч өнгөрсөн наймдугаар сараас хойш гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил хийгдээд явж байгаа. Өмнө нь халагдсан болон шинэ хүмүүс ажилд орж байна. Өнөөдөр бид “Оюутолгой” компанид төсвөө бататгаж, зардлын хэтрэлт гаргахгүй байх тал дээр ажиллаж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг судалж, бууруулж авч байгаа.

 

-“Оюутолгой” компанийн  халагдсан ажилчдаа эргүүлж авч байгаа гэлээ. Хэдэн хүн ажилдаа эргэж ороод байна вэ?

 

-Есдүгээр сараас хойш 100 гаруй хүнийг ажилд нь эргүүлж авсан тооцоо бий. Цаашид ч нэмэгдэнэ.   Ер нь хоёр жилийн дотор 1000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх юм. Ингээд гүний уурхайн бүтээн байгуулалтын оргил үед 3000 ажлын байр шинээр бий болох судалгаа гарсан. 

 

-Зээлийн хүү, хугацааны хувьд...?

 

-Олон банкнаас зээл авч байгаа. Санхүүжилтийн өртгийг нийтэд нь тооцвол өнөөдрийн байгаа хэмжээний тал хувиар буулгаж буй юм. Үүнээс ч илүү хувиар буулгах боломжтой. Өнөөдөр зах зээл хямралтай байгаа үед 12-15 жилийн хугацаатай санхүүжилт олно гэдэг нь том амжилт. Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, дээрээс нь АНУ, Канад, Австралийн Засгийн газрын Экспортын хөгжлийн агентлагууд нийлж байж арилжааны банкуудаас авсан зээлийн хүүг бууруулж өгсөн.

 

- “Оюутолгой” компани авахын тулд юуг барьцаалсан бол?

 

-Зээл авахад ямар нөхцөл тавьдаг тэр бүх шаардлагыг биелүүлсэн. “Оюутолгой” компани нөөц, мөнгөн урсгалаа барьцаалж байгаа. “Рио Тинто” компани хэрэв зардал хэтрэх юм бол түүнийг өөрөөсөө гаргаж төлнө. Ийм ч учраас уг төсөлд зээл босгож чадсан.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
БОЛЬЁ ОО
2016-01-12
Зочин:
BADARCH CHINI BAYARLAH BOLOOGUI GEJ NEG UG BAIDAG HULIHAN DEER CHINI TSETSEG URGUULSAN YUM BISH BIZ DEE BAYAR GUAIN ZASGIIN GAZAR ASHIGGUI GEREE HIISEN BIZ DEE
2015-12-17
монголчууд:
Муухайбалаг болон түүний тойрон хүрээлэгсэд гэрээнд гарын үсэг зурахад оролцсон эдгээр этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрчлөлт орох эсэхийг сайн анхаарах хэрэгтэй шүү.Эд нар одоо ЭЗ-ийн ил тод байдлын хуулийнхаа хүчинтэй хугацаа дуусахаас өмнө авилгалд авсан мөнгөө ил болгож магадгүй шүү
2015-12-17
321321:
olon ue udmaaraa altan amiaraa hamgaalj irsen eh ornoo hurungu oruulalt nertei uriin dansaar ariljvaa gej. Eh ezen haan baisan bol uildsen es uildsentei ni tsumiig ni tsaazaar avaachih baisan bui za.
2015-12-17
Р.МЯГМАР:
ЭЗЭН 100-ИЙН ЭЛГИЙН БАЦААН АЛТАНХУЯГЫГ ГУДАРТАЛ ОНХОЛДУУЛСАН ГАРДАА ХУДЛАА ШААХИЙГЧ МӨН ҮЗҮҮЛНЭ ДЭЭ ХАРИН ӨӨРӨӨ ЮУ Ч ХИЙЖ ҮШЗЭЭГҮЙ ХҮНИЙ ЮМАН ДЭЭР ХҮҮДЭГНЭДЭГ НОХОЙДОО
2015-12-17
Р.МЯГМАР:
ЭЗЭН 100-ИЙН ЭЛГИЙН БАЦААН АЛТАНХУЯГЫГ ГУДАРТАЛ ОНХОЛДУУЛСАН ГАРДАА ХУДЛАА ШААХИЙГЧ МӨН ҮЗҮҮЛНЭ ДЭЭ ХАРИН ӨӨРӨӨ ЮУ Ч ХИЙЖ ҮШЗЭЭГҮЙ ХҮНИЙ ЮМАН ДЭЭР ХҮҮДЭГНЭДЭГ НОХОЙДОО
2015-12-17
Zochin:
Эзэн 100 -ийн инээдэмтэй нөхөр.Алтанхуягын засгийн газрыг аврах яалаа,амьдралдаа ажил хийж үзээгүй нөхөр амаараа баахан баагч
2015-12-17
Zochin:
MAN garval ard tumend taalagdah gej gadaadiin herenge oruulagchdaas baahan zeel tavij daraa ny iim olon jileer horlodog, tiimees odoo urdchilgaa maygaar zeel tavihiig hatuu horgilovol taarna
2015-12-17
Зочин:
zeel n naidvartai
2015-12-17