Украин чөлөөт худалдааны бүсээс хасагдлаа

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Украин улсыг чөлөөт худалдааны бүсээс хасах зарлигт гарын үсэг зурсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Зарлигт “ОХУ-ын эдийн засгийн аюулгүй байдал болон ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх учир Украин улстай байгуулсан чөлөөт худалдааны бүсийн гэрээг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цуцалж байна” гэжээ.

 

Украин улс ОХУ-тай 2011 оны хоёрдугаар сард чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм. Путиний зарлигийн дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Кремийн худалдааг хаах шийдвэр гаргасан байна.

 

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк “Путиний шийдвэрээс болж Украин их хэмжээний алдагдал хүлээх нь тодорхой. Крымийн хойгтой худалдаа хийхийг хориглож байна. Хориг 30 хоног үргэлжлэх болно” гэж хэлжээ.

 

Яценюк өнгөрсөн хоёрдугаар сард “Хэрвээ Украин чөлөөт худалдааны бүсээс хасагдвал хамгийн багадаа 600 сая ам.долларын хохирол амсах болно” гэж мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ