Д.Ганбатын ёс зvй

УИХ-ын байнгын хороон дарга нарын дундаас богино хугацаанд хамгийн хэлэмгий, заргач, гишvvдтэйгээ “тулж ажилладаг” даргаар Хууль зvйн байнгын хороон дарга Д.Ганбат тодроод байгаа. Тэрээр С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Х.Тэмvvжин, О.Баасанхvv гээд сvрхий чанга тулж ажиллаагvй гишvvн цөөхөн vлдсэн. Д.Ганбат даргын амны уншлага бол “Бид ажлаа явуулмаар байна. Таниар дутахгvй. Яваад заргалд” гэх зэрэг хэдэр vгнvvд байдаг болчихоод байгаа. Ямар сайндаа С.Эрдэнэ гишvvнтэй тvр тар хийж “Чамайг огцруулах асуудлыг тавина” гэж хэлээд шартай сайдад зад загнуулсан удаатай. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Хууль зvйн байнгын хорооны ээлжит хурал болоход МАН-ын гишvvд мөн л бойкот зарлан хуралдаа ирэлгvй Д.Ганбат даргын царайг минчийлгээд авсан. 11:00 цаг болж байхад урилга заллагатай морилон ирсэн МАН-ын бvлгийн дэд дарга Д.Хаянхярваа тав хоногийн завсарлага авна гэж хэлээд Д.Ганбат даргын тэвчээрийг барчихсан. Ихэд уурласан тэрээр “Танай бvлгийн завсарлага авах эрх дууссан” гэвэл Д.Хаянхярваа дарга “Та дураараа аашлахаа болиорой. Би таныг УИХ-ын Ёс зvйн хороонд өгнө” гэж амандаа vглэсээр танхимыг орхино лээ. МАН-ын гишvvдийн vзэж байгаагаар Д.Ганбат даргын ёс зvйг авч хэлэлцэх цаг болсон бололтой.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ