Хов зөөгчид

img

 

Сонгууль хаяанд иржээ. Улстөрчид, намуудын гаргаж байгаа ааш аягаас харахад өнөө, маргаашгүй сонгууль болох гэж буй бололтой. Сонгуулиар өөрийгөө саарал ордонд залуулж, намаа олонх болгохыг хүсэгчид төрийн ажлыг хөсөр хаяад удаж байна. Нэг нь гай, гавьяатныг хотоор нэг хайж, эцэст нь өөрсдийгөө тодруулснаар асуудал намжив. Нөгөө нь сонгуулиар хуулиар барьцаалж, төрийн ажлыг нэгмөсөн гацаанд оруулчихав. Эрх баригч, сөрөг хүчин хоёр ийн тэнэгтэж байх хооронд бусад улс төрийн намууд ч дүйвээнд нь зүгээр суусангүй. Арга ядсандаа төрийн тэргүүн парламентад суудалтай намуудын төлөөллийг дуудаж, уулзжээ. Ерөнхийлөгчийн санаа нь асуудлыг сонсч, шийдэх гарцыг олох байсан биз. Харин уулзсан нөхөд нь биенээ ховлож, өөрийгөө өмөөрсөөр гарч.

 

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:

  • Сонгуулийн хууль бол нэг намын шаардлагаар өөрчлөлт оруулаад байдаг хууль биш.

 

  • -Сүүлийн 2 долоо хоног УИХ-ын ажил гацаж байна.

 

  •  МАН-ын бүлэг л хэвлэлээр “Ажил хаялаа” гэж зарлаад байгаа.

 

  • -Шилэн сонгууль гэвэл манайх шиг ил тод сонгуультай улс дэлхийд байхгүй.

 

  • -МАН бол Сонгуулийн хуулийг намуудын хууль, нэр дэвшигчдийн хууль гэж буруу ойлгоод байгаа. Сонгуулийн хууль бол сонгуульд санал өгөх эрхтэй нийт 2 сая монголчуудын хууль юм. Хоёр сая монголчууд саналын машинд эргэлзэж байгаа зүйл байхгүй. 

 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

  • Бид ч Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж шилэн сонгууль явуулах саналыг МАН болон бусад улс төрийн намууд гаргасан. АН-ын бүлгийн шийдвэрээс болж Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэсэн. Улс төрийн 21 нам нийлж нэгдээд Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Шалтаг тоочсоор хэлэлцэлгүй өнөөдрийг хүрлээ.

 

  • МАН-ын хувьд төрийн ажил гацаасан зүйл байхгүй.

 

  • Ажил хаясан юм байхгүй. 

 

  • АН-аас бусад улс төрийн 21 нам, нийгэмд энэ талаар эргэлзээ, хардлага байгаа. 

 

  • Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэж судалгаанд оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь үзэж, эргэлзээ тээнэгэлзээтэй байна гэсэн.

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

  • Асуудал хар машин дээр л байгаа. Үүнийг гараар тоолдог болгох гэж МАН бусад намуудыг турхираад байгаа. Тэрнээс биш ямар ч маргаан байхгүй. 

 

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа:

МАН-ын зүгээс хар машиныг шүүмжлээд өгөөч гэж бусад нам, нийгэмд хандсан үг, үйлдэл гаргаагүй. Харин бусад улс төрийн хүчнүүд манайд хандаж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа хар машинтай холбоотой асуудлаар өөрчлөлт оруулахыг хамтарч ярих ёстой гэсэн зарчмын шаардлага тавьсан.

 

 

Дээрх ярианаас ямар ч шийдэл харагдахгүй. Цэцэрлэгийн насны хүүхдүүд л ингэж нэгнээ ховлож, өөрийгөө хаацайлдаг. Уг нь энд төрийн эрхийг барьж буй дээд байгууллагын удирдлага, тэнд оролцоотой намуудын төлөөлөл байгаа юм. Харамсалтай нь ийм л хүмүүс улс орны бодлогоор дамжуулж, бидний амьдралаар тоглож байна. УИХ дээр шийдлээ хүлээж байгаа олон асуудал бий. Наанадаж л олон хүний амьдралын чухал хэрэгцээг шийдэх найман хувийн хүүтэй зээлийн асуудал. АН, МАН, УИХ-ын хаашаа эргэх нь тодорхойгүй энэ алцагнасан байдал олон хүнийг хохироож байна.

 

 

В.Хэрлэн

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
burhan huniig sonsdog
2015-12-18
Зочин:
burhan min
2015-12-18
Зочин:
munhnar eej munhnar eej
2015-12-18
Зочин:
munhnaran eej munhnaran eej
2015-12-18
Зочин:
songuulgui internetgui bol uhehgeed
2015-12-18
Bosoo:
M.A.N garuud uursduu tur barij bhdaa oruulaj irej ylagdsan bizdee.Tegj yrival bur 2008 ond ylagdah baisan yum shuu garaar toolj luivardaj baij ylchihaad 5 hun buudaj alsanii tuluusnd A.N shahaltaar songuuiin huulia uurchilj baigaad songuuli yvuulaad ylagdsan tahimaa ugch sur 2012 ond garaar toolson bol dahiad luivar garch tsus ursah baisan.
2015-12-18
Зочин:
Улсын хуралд л суудалтай бол нам гэж ойлгохоо УИХ дарга хэлсэн байна шүү. Монголд 4 нам л байгаа юм байна. Бусад бол МАН-ыг аялдан дагагч
2015-12-17
Зочин:
chi uuruu MUUR za
2015-12-17
zochin:
MAH-iin oorsdoo har mashin oruulj ireed tegeed yalagdahaaraa garaar toolno gej soliorood...Har mashin bidnii tald ajilsangui geed hiisen company-iig ni shuuhed ogooch mangaruudaa.
2015-12-17
Зочин:
Энэ эргүү элбэгдорж юу гээд хуцаад байгаа юм бэ гараар тоолъё
2015-12-17
Зочин:
chi uuruu MUUR za
зүрх судас:
Ли Эр Кан бүтээгдэхүүн нь судасны хатуурал нарийслаас шалтгаалах - Тархины судасны хатуурал нарийсал - Зүрхний судасны хатуурал нарийсал - Даралт ба хуян - Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ. Мөн цус шингэлж, холестрин бууруулах үйлчилгээтэй. Курс нь 3 сар хэрэглэх 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2015-12-17
000:
Sodnotseren gedeg hun TB-eer garaar toolohtpoi sanal neg bna geed l bsan sh dee
2015-12-17
000:
Sodnotseren gedeg hun TB-eer garaar toolohtpoi sanal neg bna geed l bsan sh dee
2015-12-17
000:
Sodnotseren gedeg hun TB-eer garaar toolohtpoi sanal neg bna geed l bsan sh dee
2015-12-17