Дасгалжуулагч багш нарыг өршөөжээ

img

Жүдо бөхийн өсвөр үеийн аймийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байсан охин нас барж, уг хэрэгт багш дасгалжуулагч нарыг буруутган шалгаж эхэлсэн. Тэгвэл энэ хэргийг энэ сарын 14-ний өдөр Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г овогтой М-ийг албан үүрэгтээ хайнга хандаж бусдад хүнд хор уршиг учруулсан, шүүгдэгч Н овогтой М-ыг бусдыг болгоомжгүй алсан гэмт буруутайд тус тус тооцож шүүгээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хэргийг сануулахад, Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд 2015 оны 03 дугаар  сарын 06-ны өдөр жудо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан тус аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г нь жингээ хасах зорилгоор 10 кг жинтэй матрасан дор орж, 3 хүүхдээр дээрээсээ даруулж хэвтсэний улмаас ухаан алдаж, улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан хэрэг гарсан.

 

Хэргийг аймгийн прокурорын газраас хянаад, матрас дээрээс дарсан 15 настай Ө, П нарыг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж дасгалжуулагч багш Г овогтой М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн /албан тушаалатан албан үүрэгтээ хайнга хандсан /272.2 дахь хэсэгт зааснаар, Н овогтой М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн / Бусдыг болоомжгүй алах /94.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шилжүүлсэн байдаг.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цааш нь харуулах гэх нь зөв үү
2015-12-18
Зочин:
тэгээд юу гэхийн. Алсан юмыг алсан гэхгүй өө р юу гэдгийн. Хар яриа ч гэх шиг. Монгол хэлээ мэдэхгүй мал
2015-12-18
Зочин:
Наад алах гэдэг хар ярианы хэллэгээсээ салаачээ, эргүү дагзаа!
2015-12-17