Дүрвэгсэд цагдаагийнхантай мөргөлджээ

Голландын хил орчимд байршиж буй цагаачид тус улсын удирдлагуудыг орогнол олгохыг шаардаж, жагссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалд 1500 орчим дүрвэгч нэгдсэн байна. Цагдаагийнхан жагсаал цуглааныг тараахын тулд даралттай ус ашигласнаас болж тэдний дунд мөргөлдөөн үүсчээ. Мөргөлдөөний уршгаар 10 гаруй цагдаа гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна.
Парисын халдлагын дараа Голландын удирдлагууд Европын холбооны шахалтыг үл тоон дүрвэгсэд хүлээн авахаа зогсоосон билээ. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн дүрвэгсэд хүлээн авч, ойролцоогоор 2500 дүрвэгсдэд орогнол олгожээ.
Сири, Ирак, Ливиэс цагаачлан ирсэн иргэд Голландад цагаачлах хүсэлтэй байдаг. Харин Парис зэрэг Европын орнуудад халдлага үйлдэж буй этгээдүүдийн ихэнх нь дээрх улсын иргэд байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн голландчуудыг дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ