Путинээс асуусан этгээд асуултууд
2015-12-18

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уламжлал ёсоор ажлаа тайлагнав. Тэрбээр танхимд цугларсан 1300 орчим сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахаас гадна онлайнаар холбогдсон иргэдийн асуултад хариулсан юм. Ерөнхийлөгчөөс асуусан хамгийн хөгжилтэй асуултуудыг хүргье.

 

 

-Та өөрийгөө агуу удирдагч гэж боддог уу?

 

-Та хэрхэн дүгнэхээс болно. Та бол шийдвэр гаргагч.

 

-Тэрбумтан Дональд Трамп таныг хүндэлдэг гэдэг. Трамп Ерөнхийлөгч болбол та АНУ-тай илүү найрсагаар хандах уу?

 

-Трамп агуу удирдагч болж чадна. Хэн ч дараагийн Ерөнхийлөгч болсон бай Орос, АНУ-тай хамтран ажилласаар байх болно. Ганцхан хүнээр төлөөлүүлэн нэг улстай харилцах нь хэтэрхий өнгөц.

 

-Та байлдааны “Су 24” онгоцыг Туркууд сөнөөсөн хэмээн харддаг. Жинхэнэ буруутан буюу гуравдагч этгээд байгаа гэж бодож үзсэн үү?

 

-Онгоцны осол золгүй явдал биш. Гуравдагч этгээд гэж байхгүй.

 

-Дэлхий нийтээрээ ганцхан бүлэглэлийн эсрэг тулалдаж байна. Ганцхан бүлэглэлийг ялах тийм хэцүү байна гэж үү. Эсвэл та нар сул дорой, тэд хүчирхэг байна уу?

 

-Иракийн хэт даврагч “Халифын вант улс” гэх ганцхан бүлэглэл Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаагүй. Маш олон зэвсэгт бүлэглэлүүд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тус бүлэглэлийн ард томоохон хөрөнгөтэй орнууд нуугдаж, зэвсэг шаардлагатай зүйлсээр хангадаг.

 

-Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд авлигын шуугианы талаарх таны бодол?

 

-Тус холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер дэлхийн хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан нэгэн. Хэрвээ шагнал нүдээ олдог бол энэ эрхэм Нобелийн шагналтан болох ёстой.

 

-Турк яагаад биднээс уулчлалт гуйхгүй байгаа юм бэ?

 

-Тэд биднээс уучлалт гуйхын оронд, “НАТО”-ийн удирдлагуудтай уулзахыг хүссэн. Туркийн аль нэг эрхэм АНУ-д долигнохыг хүссэн байх.

 

-Өнгөрсөн онд ОХУ-аас гурван сая иргэн Турк улсад амарсан. Одоо бид хаашаа амрах вэ. Египет хүртэл бидний хувьд аюултай болсон?

 

-Аяллын компаниуд ажлаа сайн хийх хэрэгтэй.

 

-Төрийн албан хаагчдыг заавал англи хэл сурахыг шаардах боллоо?

 

-Гадаад хэл сурах, шинэ үг тогтоох бол тархины дасгал. Тархиа үргэлж дасгалжуулж бай.

 

-Тамирчид сэргээш хэрэглэсэн гэх дуулианы дараа. Таны сэтгэл хөдлөл?

 

-Үнэхээр урам хугарсан. Би тамирчин хүн. Дэвжээнд сэргээш хэрэглэсэн нь бус шилдэг нь ялах дүрэмтэй. Орос үргэлж сэргээшийн эсрэг байх болно. Сэргээш хэрэглэсэн бүхэн шийтгүүлэх учиртай. Би спортын төлөө цаг заваа үрж буй хүмүүсийг хүндэлдэг. Гэхдээ сэргээш хэрэглэсэн нэгнийг хэзээ ч өршөөхгүй.

 

-Таны охидыг гадаадад сурч, хамгийн үнэтэй чамин зүйл хэрэглэдэг гэдэг?

 

-Тэд хэзээ ч гадаадад амьдарч, сурч байгаагүй. Тэд эх орондоо боловсрол эзэмшиж, ажиллаж байна. Би тэднээрээ бахархдаг.

 

-Охид тань улстөрч болно гэвэл?

 

-Би эцгийн хувиар энэхүү сонголтыг нь дэмжихгүй. Тэд эцгээсээ өөрөөр амьдрах хэрэгтэй.

 

-Борис Немцов амиа алдаад нэг жил боллоо?

 

-Би Немцовыг хүндэлдэг. Түүнийг амиа алдсанд одоо хүртэл харамсдаг. Гэмтнүүд заавал шийтгэлээ авах болно.

 

-Хамгийн сүүлд хэзээ хар дарав. Таныг юу айлгадаг вэ?

 

-Би шавьжнаас их айдаг. Өнгөрсөн сард нэг удаа хар дарсан. Гэхдээ юу зүүдэлснээ санахгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
delhiig amar amgalan bolgoj baigaa hun de
2015-12-20
Зочин:
delhiig galan bolgoj baigaa hun de
2015-12-20
Зочин:
Odoogiin baidlaar bol ene hun Orosiig sain udirdaj baina uu gedeg ni ergelzeetrei l baina
2015-12-20
Дунд хуруу:
Ха ха хаанахын анализ вэ. Монголыг хөгжүүлээд өгөх юм биш биү
2015-12-20
zoichin:
чи тэнэг юм ярих аа, Агуу Орос улсыг мандуулж байгаа мундаг хүн.
2015-12-19
Onot:
Aguu orosiin huchirheg udirdagch.USA bol hun torolhtni daisan
2015-12-19
Зочин:
Оросыг сүйрүүлж байгаа хүн дээ, эргүүнүүд минь. Жаахан юм уншиж түүндээ анализ хийж бай.
2015-12-18
Дунд хуруу:
Ха ха хаанахын анализ вэ. Монголыг хөгжүүлээд өгөх юм биш биү
zoichin:
чи тэнэг юм ярих аа, Агуу Орос улсыг мандуулж байгаа мундаг хүн.
pkx:
юун цэдэнбал тэнэгтээд байгаарай элбэгдорж харин яаж тэнэгтэх бол
2015-12-18
Зочин:
tsedenbal darga iimerhuu hariult helj chadah bsan bolovy tugs bolovsorson hun shvde helsen ugn tsuun bolovch onovchtoi tsaana neg gun utga sanaa aguulsan bdag
2015-12-18
pkx:
юун цэдэнбал тэнэгтээд байгаарай элбэгдорж харин яаж тэнэгтэх бол
hotoch:
uneheer mundag dalaitstai setgedeg zorigtoi huchtei hun
2015-12-18
жирийн иргэн:
Путин бол үнэхээр шилдэг улс төрч-удирдагч гэдгээ үүгээр нотолж чадлаа.Ийм хүнээр удирдуулж байгаа Оросын ард түмэн амны хишигтэй юм аа. Удирдагч хүн ямар ч зүйлд өөрөө үлгэрлэдэг байх ёстой гэдгийг Өөрийнхөө охидуудыг гадаадад огт сурч, амьдарч байгаагүй зөвхөн эх орондоо сурч, хөдөлмөрлөдөг гэдэг үгнээс маш тод харагдаж байна. Гэтэл манай нөхдүүд эсэргээрээ шүү дээ.Манай улс төрчид энэ хүнээс суралцах юм асар их байна шүү. Сур сур бас дахин сур....
2015-12-18
Зочин:
Aguu hun yuma KGB-d ih yum sursan bh
2015-12-18
Zochin:
Tolgoi mash tsegtstei hyrdan setgej baina.
2015-12-18
Зочин:
Дэлхийн хүнээр тодорч байсан хүн гэж хариулт нь хүртэл өөр, оновчтой байх юм даа. Манай жулдрайнууд суралцаасай байз
2015-12-18