Бээжингийн сургуулиудыг дахин хаалаа

img

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, энэ сарын эхээр тус улсын удирдлагууд “улаан түвшин” тогтоож, бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм. Таван хоногийн хугацаанд бага, дунд сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон ч хоёр хоногийн дараа дээрх хоригийг цуцалсан билээ. Гэсэн ч удалгүй тус улсын удирдлагууд дахин бага, дунд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Учир нь нийслэл хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн гэнэ. ДЭМБ-аас “Бээжингийн агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ 20 дахин хэтэрсэн” гэж мэдэгджээ.

 

Агаарын бохирдлын улмаас Бээжин хотноо үзэгдэх орчин тааруухан байгаа учир иргэдийг хувийн унаагаар бус нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалсан байна. Мөн Тянь Ань Миний талбайд гэрэлтүүлэгч олноор байршуулж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ