Бага насны хүүхдийг гал түймрийн аюулаас хамгаал

Гал түймрийн улмаас зургаан хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан тухай өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас болж өнгөрөгч хоногт хоёр хүүхэд гал түймэрт өртөж түлэгдэж, эрүүл мэндээрээ хохирлоо.
Иймд эцэг, эхчүүд гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гал түймрийн аюул, ахуйн осол гэмтээс сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ