Өнөөдөр болох зарим үйл явдал

img

8:30 цагт: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. 


08:30 цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүх хурал болно.


09:00 цагт: Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлтийн ажиллагааг ХАХНХЯ шинэ өргөтгөлийн 10 давхарт болно.


10.00 цагт Барилгын хөгжлийн 5 давхарт БХБ сайдын 100 хоногийн нээлттэй өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр орон сууцны зээлийн урьдчилгаанд төлбөрийн 10 хувийг төлөхтэй холбоотойгоор Голомт банктай санамж бичигт гарын үсэг зурна.


10.00 цагт  “Хүний нөөцийн систем”-ийг бусад төрийн байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг БСШУЯ, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурна. 


11.00 цагт "Сайхан амьдрал таны гарт" үзэсгэлэн худалдааны талаар МОНГОЛ НЬЮС дээр хэвлэлийн бага хурал зарлалаа.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ