Л.Энх-Амгалан Ёсзүйн дэд хороонд хандах уу?
2015-12-21

Хөгжлийн банк, “Чингис”, “Самурай” гэсэн олон улсын зах зээлд гаргасан бондын зарцуулалтын үр дүн ямар байгааг нягтлахаар УИХ-аас өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Гэвч дээрх ажлын хэсгийн шалгалтын дүнтэй зэрэгцэн бондын мөнгөнөөс ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хамгийн ихийг авсан гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Авлигатай тэмцэх газарт хандаж, тус газраас 2015 оны зургадугаар сарын 26-нд албан ёсны тайлбар нь гарсан байдаг аж.

 

Уг албан бичигт “Тус газарт ирүүлсэн албан бичгийг хүлээн авч холбогдох асуудлыг хянан үзлээ. Та 2013, 2014 оны Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн “Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт “Интер групп интернэйшнл”, “Интер групп Монгол”, “Эм Си Эс” ХХК-иудын хувь эзэмшигч гэж, мөн “Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” хэсэгт “Интер групп интернэйшнл”, “Монголын майнинг корпораци”, “Эм Си Эс” ХХК-иудын хувь эзэмшдэг талаар болон тэдгээр компанийн дүрмийн сан, ногдол хувийн талаар тус тус мэдүүлсэн байна.Харин “Пик Девелопмент” ХХК, “Эсто” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн, хувь эзэмшдэг гэх мэдээлэл байхгүй байна.Мөн “Эсто” ХХК нь Мандалговь-Даланзадгад чиглэлийн 25 км хатуу хучилттай авто зам, Баянзүрх дүүргийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам барихаар нийт 37.950.000.000 төгрөг, “Пикдевелопмент” ХХК нь Тариалан-Мөрөн чиглэлийн 29.3 км хатуу хучилттай авто зам барихаар 16.468.289.154 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилтийг олгосон байна.

 

Албан бичигт дурдсан “Энержи Ресурс” ХХК-ийн барьсан замыг төрд шахсан гэх үйл ажиллагаанд миний бие ямар нэгэн байдлаар хувийн эрх ашгийн үүднээс нөлөөлсөн эсэхийг шалгуулах” гэх асуудлыг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан шалгах чиг үүрэгтэй байна”  хэмээжээ.

 

Одоогийн б айдлаар эрхэм гишүүнтэй холбогдох асуудал  Ёсзүйн дэд хороогоор шалгагдаагүй байгаа.Тиймээс эрхэм гишүүн асуудлаа  Ёсзүйн дэд хороонд өөрөө шалгуулбал   “нэр цэвэр” байх болно гэж үзэх хүмүүс байна. Цаашлаад муу нэртэй гэгддэг  төрийн түшээд асуудлаа өөрсдөө шалгуулдаг, хариуцлагатай, ёс зүйтэй гэсэн  сайн имиджийг ч нийгэмд бүрдүүлэх юм бил үү.

 

Нягт

Shuud.mn
Сонин хачин
5112:
НЭ ОЛИЙСОН ДАРВААН УЧИР НАЧИРАА МЭДДЭГ ЮМ УУ??? МӨНГӨ Л ХАРАГДВАЛ ТИЙШЭЭ НАМИРЧ ЯВДАГ ХАРАХ ЦАРАЙНЫ ӨӨДГҮЙ АМЬСГАА. ЯМАР САЙНДАА Л АНХ АН-ЫН ГИШҮҮН БАЙСНАА МАН-Д УРВАА БИЗДЭЭ... МӨНГӨӨ ГЭЖ
2015-12-21