Л.Пүрэвбаатар төмөр замын хувьцааг Хятадад зарахыг санаархав уу

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн албан бичиг өнөөдөр нийтэд ил боллоо. Уг бичигт УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нь төмөр замын хувьцааг Хятадад зарах тухай ярьж байгаа нь хоёр улсын яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж буйг дурджээ.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг Хятадад шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гараагүй. Гэтэл Л.Пүрэвбаатар Оросын талд төмөр замын зарим хувьцааг Хятадад шилжүүлэхээр яриа хийж байгааг мэдэгдсэн байна. Энэ нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч хөрөнгийг шийдвэрлэх хоёр улсын яриа хэлэлцээг гацаагаад байгаа аж. Тиймээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар энэ үйлдлийг анхаарч, арга хэмжээ авахыг Засгийн газрын тэргүүнээс хүссэн байна.
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ