Ираны нийслэл Тегеран хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн учир сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн албан ёсоор зогсоосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. ДЭМБ-аас “Тегераны агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн” гэж мэдэгджээ.
Агаарын бохирдлын улмаас үзэгдэх орчин муу байгаагаас болж өчигдөр 1400 автомашин осол гаргаж, 478 иргэнийг гэмтээсэн байна. Тегеранаас гадна маргаашнаас Исфахан, Арак хотод үйл ажиллагаагаа явуулдаг 2000 гаруй сургууль, цэцэрлэгийг хаахаар Ираны Засгийн газар шийдвэрлэсэн байна.
2009, 2010, 2012 онд явуулсан судалгаагаар Тегеран “хамгийн их агаарын бохирдолтой 10 хот”-ын нэгээр шалгарч байжээ. Тус улсын “NVN” агентлаг “2010 оны арванхоёрдугаар сард агаарын бохирдлын улмаас Тегераны бүх сургууль, цэцэрлэгийг 10 хоногийн хугацаатай хааж байсан” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |